Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээн энэ сарын 11-нд АНУ-ын Лос Анжелос хотноо болно. Дэлхийн цомд зодоглох шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ. Лос Анжелосын дэвжээнд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, Азийн аварга Д.Хүдэрбулга тэргүүтэй бөхчүүд эх орноо төлөөлөн зодоглоно. Манай чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид дэлхийн цомын тэмцээнд долоо дахь жилдээ оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил VI байрт шалгарч байв. Дэлхийн цомын тэмцээнд шилдэг найман баг урилгаар оролцдог юм.
Эх сурвалж http://www.info.mn