"Зохистой хөдөлмөрийг дэмжиж 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Монгол Улс” үндэсний семинар болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
“Зохистой хөдөлмөрийг дэмжиж 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Монгол Улс” үндэсний семинар болж байна

“Зохистой хөдөлмөрийг дэмжиж 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Монгол Улс” үндэсний семинар болж байна

Үндэсний статистикийн хорооноос Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран "Зохистой хөдөлмөрийг дэмжиж 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Монгол Улс” тайлангийн үр дүн, Хөдөлмөрийн статистикийн шинэ аргачлалыг танилцуулах  семинарыг зохион байгуулж байна. Семинарын гол зорилго нь үндэсний оролцогч талууд, тэр дундаа хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл гаргагч, хэрэглэгчид, бодлого боловсруулагчид, судлаач, эрдэмтэн, оюутан сурагчдад дээрх тайлан болон шинэ аргачлалыг танилцуулах юм. 

Нээлтийн үеэр ХАНСГ-ын дарга А.Амарбал “Бид Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын мэргэшсэн зөвлөхүүдтэй 2017 оноос энэ оны хоёрдугаар сар хүртэл загвар тайланг боловсруулан хамтран ажилласан. Загвар тайланг гаргаснаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үзүүлэлтүүдийн хамрах хүрээ, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж гаргах төдийгүй бусад улс орнуудад туршлага буюу жишиг болох анхны улс болж байгааг дурдахад таатай байна.

Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үндэсний тайланг жил бүр шинэчлэн боловсруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, баяжуулах тусгайлсан судалгаа, шинжилгээний ажил тогтмол хийх тал дээр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид та бүхнийг цаашид дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мөн хөдөлмөрийн статистик мэдээлэл гаргагч, хэрэглэгч, бодлого  боловсруулагч, эрдэмтэн судлаачдад энэ оноос эхлэн дагаж мөрдөж байгаа Хөдөлмөрийн статистикийн шинэ аргачлалыг танилцуулж байна.

Семинарт Олон улсын хөдөлмөрийн байгууллага, ХНХЯ, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийгмийн түншүүд, эрдэмтэн судлаачид болон олон улсын төлөөллүүд оролцож байна.

 
Тавантолгой түлш ХХК, Төмөр замаар мидлинг тээвэрлэснээр 5,6 тэрбум төгрөг хэмнэжээ
Тавантолгой түлш ХХК, Төмөр замаар мидлинг тээвэрлэснээр 5,6 тэрбум төгрөг хэмнэжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.