ЦЕГ: Хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 12 хүүхэд гэмтэн эмнэлэгт хэвтсэн. Хоёр нь ухаангүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 48 секунд
ЦЕГ: Хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 12 хүүхэд гэмтэн эмнэлэгт хэвтсэн. Хоёр нь ухаангүй байна

ЦЕГ: Хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 12 хүүхэд гэмтэн эмнэлэгт хэвтсэн. Хоёр нь ухаангүй байна

Хийлдэг гулсуур хийсэж 12 хүүхэд гэмтсэн явдал болжээ.

Энэ талаар ЦЕГ-аас "2023 оны тавдугаар сарын 27-ны 15:00 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт төв талбайд хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд бэртэж, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх гэмтлийн улмаас хоёр хүүхэд хүнд, ухаан ороогүй байна" хэмээн мэдээллээ.

Гудамж, талбайд хийлдэг тоглоом ажиллуулдаг ААН, байгууллага, иргэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхаарууллаа. Эцэг эх, асран хамгаалагчид мөн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.

Отгойн Баянмөнхийн “нууц” задарлаа
Отгойн Баянмөнхийн “нууц” задарлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.