Автобусны компаниудыг нэгтгэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Автобусны компаниудыг нэгтгэлээ

Автобусны компаниудыг нэгтгэлээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Автобуснэг”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг  татан буулгаж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  тус байгууллагуудыг нэгтгэж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл,  сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчит "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ыг байгуулах шийдвэрийг гаргасан.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” А/1053 дугаар захирамж гаргаж, тус газрын бүтэц, орон тоог баталлаа. Уг газар нь 1658 хүний орон тоотой ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Эх сурвалж: Unen.mn

 

ПУТИН: “ИСЛАМЫН УЛС” ЕВРОП, ОХУ-Д АЮУЛ ЗАНАЛ УЧРУУЛЖ БАЙНА
ПУТИН: “ИСЛАМЫН УЛС” ЕВРОП, ОХУ-Д АЮУЛ ЗАНАЛ УЧРУУЛЖ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.