Монгол улсын гурван сая дахь иргэн Төрийн банкны харилцагч болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 18 секунд
Монгол улсын гурван сая дахь иргэн Төрийн банкны харилцагч болжээ

Монгол улсын гурван сая дахь иргэн Төрийн банкны харилцагч болжээ

1988 оны долдугаар сард бид хоёр сая дахь иргэнээ өлгийдөж байсан бол 27 жилийн дараа гурван сая дахь иргэн, түүний үе чацуутнуудаа хүлээн авсан түүхт баяр тохиолоо.

Тэгвэл Х.Монголжин охины “Үе чацуутан”-уудад Засгийн газрын шийдвэрийн дагуу олгосон 3 сая төгрөгийг Төрийн банкин дахь 20153000001-20153000015 дугаартай дансанд байршуулж, хадгаламжийн дэвтрийг гардуулан өглөө.

IMG_0065

Сонгинохайран дүүргийн төлөөлөл Н.Пүрэвжаргал, Баянзүрх дүүргийн Н.Оюунсарнай, нарын ээжүүд хүүхдийнхээ батламжийг авахаар тайзан дээр гарахад танхимд цугласан хүмүүс халуун баяр хүргэж, алга ташилтаар бэлэг барилаа.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: “Монгол улсын гурван сая дахь иргэнээр тодорсон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Хатанболд, Аззаяа нарын анхны охин Х.Монголжин, түүнтэй нэг өдөр мэндэлсэн 180 үе чацуутанд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Манай улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхэд байна. Хүүхдийн тоо ийнхүү нэг сая давлаа. Энэ нь хүн амын өсөлтөд маш чухал тоон үзүүлэлт юм. Монгол орон хүүхэд, залуучуудын орон гэдгээ баталж чадлаа” гэсэн бол Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан Баянгол дүүргийн иргэн Э.Нандин-Эрдэнийн Ган-Од хүүгийн батламжийг нь гардуулан өгөхдөө “Гурван сая дахь иргэнтэй чацуутан хүүхдүүдэд Төрийн банкнаас 20153000000 гэсэн хадгаламжийн дэвтрийг насан туршдаа эзэмших эрх олгож байгаа. Үүнээс гадна зөвхөн гурван сая дахь иргэний чацуутнуудад хамгийн өндөр хүүг амлаж байна. Ган-Од хүүхдийн хувьд чацуутны долдугаар бичигдэж байгаа учраас хадгаламжийн дэвтэр нь 20153000007” гэв.

Гурван сая дахь иргэний үе чацуутан хүүхдүүдэд баяр хүргэхээр ирсэн олны дотор Монгол улсын хоёр сая дахь иргэнээр тодорч байсан П.Амартүвшин, Г.Энхтуул, Ч.Ундрахбаяр, Б.Тунгалаг, З.Энхмандах нар үе чацуутнуудаа төлөөлөн ирцгээжээ.

IMG_0065
IMG_0065
IMG_0065
IMG_0065
IMG_0065

 

Сэтгүүлч Б.Солонго
 
 
Д.Дагвадорж: Юун хэрэгт дуртай юм бэ
Д.Дагвадорж: Юун хэрэгт дуртай юм бэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.