Хятадууд ингэх нь байна шүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Хятадууд ингэх нь байна шүү

Хятадууд ингэх нь байна шүү

      Бид төмөр зам тавина, тавихгүй хэмээн хэдэн жил хэрүүл хийж байтал хятадууд урьтаад тавьчих бололтой. Үнэн хэрэгтээ төмөр замын том төслийг манай хэдэн олигархи бүлэглэл дундаа булаацалдаад өнөөдөртэй золгосон гэдэгтэй хэн ч маргахгүй.

      Тухайлбал, хятадын нэгэн мэдээллийн сайтад “Хятадын нээлттэй туршилтын чухал бүс Эрээн хот саяхан ”гадаад хөгжлийн хөтөлбөр” гаргаж, Монгол Оростой хил дамнасан хамтын ажиллагаа өрнүүлж, аж үйлдвэрийн систем бүрдүүлэн, туршилтын бүс байгуулах шийдвэр гаргалаа.

      Хятадын нээлттэй туршилтын чухал бүс Эрээн хот саяхан “гадаад хөгжлийн хөтөлбөр” гаргаж, Монгол Оростой хил дамнасан хамтын ажиллагаа өрнүүлж, аж үйлдвэрийн систем бүрдүүлэн, туршилтын бүс байгуулах шийдвэр гаргалаа.

     Эрээн хот улс орны “нэг бүс нэг зам”-ын стратегийн чухал боломжийг ашиглан, “Хятад Монголын стратегийн түншийн харилцааны дунд урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”, “ӨМӨЗО болон Монгол улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэх төслүүд боловсруулж байна.

      2015 онд Эрээн-Замын-Үүд- Улаанбаатар-Хиагт-Эрхүү чиглэлийн цахилгаанжуулсан төмөр зам тавина. Эрээн-Улаанбаатарын хооронд нүүрсний хийн хоолой тавих зэрэг дэд бүтцээр холбогдох төсөл хэрэгжиж байна.

Н.Дөл

 

 
Цаг агаарын мэдээ
Цаг агаарын мэдээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.