Оффшор данстай нууцлаг ноёнтон Б.Дэлгэрсайхан гэж хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 30 секунд
Оффшор данстай нууцлаг ноёнтон Б.Дэлгэрсайхан гэж хэн бэ?

Оффшор данстай нууцлаг ноёнтон Б.Дэлгэрсайхан гэж хэн бэ?

Оффшор данс нь ил болоод буй Б.Дэлгэрсайханы хувьд бизнесийн салбарт нөлөө бүхий хөрөнгө хүчтэй нэгэн.

Тэрбээр “Дорнын говь” ХХК-ийн захирал бөгөөд Ерөө суманд Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулсан.

Түүнийг улс төрийнхөн  болоод бизнесийн хүрээнийхэн анддаггүй гэсэн. Учир нь хөрөнгө чинээгээрээ Монголын толгой баячуудтай энэ зэрэгцдэг нууцлаг эрхмүүдийн нэг. Тиймдээ ч түүнийг учир мэдэх хүмүүс  мөнгө АТМ гэх юм билээ.

Махны наймаагаар бизнесээ эхлүүлж, улмаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувийн хэвш­лийнхнээс анх удаагаа өөрсдийн хөрөн­гөөр төмөр зам тавьж зүтгүүр, ачааны вагон зэргүүдийг оруулж ирэн

Монголын баялгийг урд хөрш рүү боловсруулаагүй чигээр нь гаргаж хөлжиж байсан энэ эрхэм саяхан Оффшор данстай болох нь дэлгэгдээд байгаа.  Хөрөнгө мөнгөтэй энэ эрхэм төдийлөн олны өмнө ил гараад байдаггүй.
Гэхдээ түүний талаарх саар мэдээллүүд хэвлэлүүдээр багагүй гардаг.
Монголын баялагийг хэдхэн жилийн дотор цөлмөж байна, татвараас зайлсхийдаг гэх мэт бараан мэдүүллүүд нь хөвөрдөг Б.Дэлгэрсайхан гэж чухам хэн бэ?
Эхнэр хүүхдээ орхиж, өөрөөсөө 20 насаар дүү “Усны гүнж” Укатай дэр нэгтгэж байв
1. Б.Дэлгэрсайхан “Forbes Mongolia”-д 20 саяар бизнес ярьж, зургаа хэвлүүлэн, сэтгүүлээ тарааж, сонгуулийнхаа далд сурталчилгааг ил хийгээд амжсан гэдэг.
2. Хувийн амьдралын хувьд тэр тун тогтворгүй нэгэн гэдгийг амны зугаа болгон ярих нь элбэг. Олон нийт түүнийг “Aqua fitness”-ийн Укагийн нөхөр гэдгээр нь мэднэ. Эхнэр хүүхдээ орхиж, өөрөөсөө 20 насаар дүү “Усны гүнж” Укатай дэр нэгтгэсэн нь олны хараанаас мултраагүй ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй гэдэг.
3.1987 - 1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 - 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажиллаж байсан.
УИХ-ын сонгуульд төрсөн нутаг Дорноговь аймгаасаа нэр дэвших сураг бий
4.Түүний 1993 онд байгуулсан “Болдтөмөр Ерөө гол” компани Монголын газрын баялаг төмрийн хүдрийг түүхийгээр нь Хятад руу гаргадаг, энэ үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, эзэн нь улам хөлжсөөр байгаа.
5. Б.Дэлгэрсайхан ийн хөлжихийн хэрээр  Монголын төмрийн хүдрийн ихээхэн нөөц бүхий орд газар хоосорч байгааг мэдэхгүй хүн үгүй. Хоёрхон жилийн дотор гэхэд л 3.5 сая тонныг урд хөрш рүү урсгасан гэхээр ямар хурдтай зөөж байгаа нь илэрхий.
6. Түүний ард МАХН-ын дарга Н.Энхбаяр байдаг гэсэн мэдээлэл ч нэг хэсэг явсан. Овоо босгоогүй бол шаазгай юун суух вэ гэдэгчлэн Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Б.Дэлгэрсайханы бизнес асуудалгүй урагшилсан гэдгийг учир мэдэх хүмүүс ярих нь бий.
Гэхдээ тэр энэ удаагийн УИХ-ын сонгуульд төрсөн нутаг Дорноговь аймгаасаа МАН-аас нэрээ сойх тухай мэдээлэл хэвлэлүүдээр гараад байгаа юм.
Аавынд очих дөхсөн ч удалгүй нам дарагдсан
8.Тэр Монголын баялгийг Хятад руу зөөх бизнесээ амжилттай явуулж чадаж байгаа ч хуулийн дагуу хийгээгүй.
9.Түүний удирддаг компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх хэрэг мандаж байсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор Б.Дэлгэрсайхан цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж ч байлаа.
10. үүнийг прокурорын байгууллагаас батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан. Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн гэдэг ч Б.Дэлгэрсайханы хэрэг тэгсхийгээд замхарсан.
Мөнгөөр харамгүй бороо оруулж, бэл бэнчинтэй загнадаг
11. Сонгуулийн сургаар нутгийн иргэддээ "iphone" утас тараасан гэдэг.
12. Мөн сар шинийн баярын өдрүүдэд ахмад бүрт 20.000 төгрөг, сүүний хамт бэлэглэсэн талаар дуулиан шуугиан өнөөдөр хүртэл дуусаагүй байна.
13. Сайншанд хотод нэг цэцэрлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Замын-Үүд суманд нэг цэцэрлэг бариулсан гэдэг.
Оффшор дансны тухайд
14. Тэрээр 2005 оны 9 сард оффшор данс нээлгэсэн байна. Үүнээс гадна "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн бүртгүүлжээ. 
15.Тэрээр 2005, 2008 онд оффшор данс нээлгэж бүртгүүлсэн байна.
 

 

Bolod.mn    У.Сайхан

Ажлын хэсгүүд болон УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана
Ажлын хэсгүүд болон УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.