Х.Цагаанбаатар яагаад зодог тайлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Х.Цагаанбаатар яагаад зодог тайлав

Х.Цагаанбаатар яагаад зодог тайлав

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар албан ёсоор зодог тайлах болсноо мэдэгдлээ. “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгсч, 1995 оноос анх жүдогоор хичээллэж эхэлсэн тэрээр өөрийн гол амжилтаа 2004 онд гаргасан бөгөөд 20 насандаа Афины олимпын наадмын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнуулж байлаа. 

Улмаар 2009 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын жүдочдын анхны алтан медалийг хүртэж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолны эзэн болсон билээ. Жүдо бөхийн бүхий л төрлийн тэмцээнээс медаль хүртсэн түүнийг зодог тайлсанд харуусах хүн олон байгаа ч өөрийн хойч үеэ бэлтгэхээр  дасгалжуулагчийн албанд томилогдсонд нь талархаж буй нь түүнээс олон байна. Шийдвэрийнхээ  тухайд тэрээр "Дэлхийн аваргаас эх орондоо ирээд энэхүү шийдвэрийг гаргасан. Х.Баттулга ерөнхийлөгч, О.Балжинням багш гурвуулаа энэ талаар ярилцсан. Өөрийнхөө авч чадаагүй олимпын аварга цолтон төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа" гэдэг хариултыг өгчээ.
Эх сурвалж: www.assa.mn
 
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ТАЙ ХОЛБОГДОХ ТӨРИЙН НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ 9 ГЭРЭЭГ НУУЦААС ГАРГАЖ, ИЛ ТОД БОЛГОЛОО
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ТАЙ ХОЛБОГДОХ ТӨРИЙН НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ 9 ГЭРЭЭГ НУУЦААС ГАРГАЖ, ИЛ ТОД БОЛГОЛОО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.