“Түр дарга” Б.Билгүүний хууль бус үйлдэл нэмэгдсээр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 8 секунд
“Түр дарга” Б.Билгүүний хууль бус үйлдэл нэмэгдсээр

“Түр дарга” Б.Билгүүний хууль бус үйлдэл нэмэгдсээр

Стандарт, хэмжил зүйн газрын “Түр дарга” Б.Билгүүний талаарх шуугиан намжаагүй байна. Намжих нь бүү хэл улам өрнөх нь тодорхой байна. Үе үеийн Шадар сайд нарын ивээлээр сонгон шалгаруулалт явуулалгүй Стандарт, хэмжил зүйн газрын түр даргаар гурван ч удаа томилогдоод байгаа Болдбаатарын Билгүүн нь энэ салбарын нэр хүндийг шороотой нь хутгасаар байна. Тэрээр өөрийгөө тойрон хүрээлүүлэхээр хуучин ажиллаж байсан Газрын тосны газраас нилээд хүнийг агентлагтаа хууль зөрчин авчирч байршуулахаас эхлээд хууль бус үйлдлүүд нь шударга иргэдийн хараанаас мултарсангүй.

Төрийн албаны хуулийн ойлголтгүй түүний гүйцэтгэсэн цавчааны хэсэгхэн ажлуудаас дурьдвал.

1.Хүний нөөц,  Баримт:1

Тэрээр газрын тосны газар олон жил хамт ажиллаж байсан О.Оюунтуяа гэгч эмэгтэйг 2019 оны есдүгээр сард татан авчирж хууль бус томилгоо хийжээ. Яагаад хууль бус вэ гэвэл байгууллага нь Шадар сайдын баталсан бүтцийн дагуу орон тоогоо баталгаажуулж улмаар улсын төсөвт суулган, цалингийн сангаа баталгаажуулдаг. Гэтэл “Түр дарга” Б.Билгүүн Шадар сайдаасаа том толгой гаргаж, Тамгын газарт батлагдсан эдийн засгийн асуудал хариуцсан зөвхөн нэг мэргэжилтний орон тоотой байхад тухайн үед Ч.Булганчимэг гэдэг ахлах мэргэжилтэн ажиллаж байхад давхардуулан О.Оюунтуяаг ахлах мэргэжилтэнээр томилон ажиллуулжээ.

Ингэснээр Б.Билгүүн улсын төсөвт дундажаар 10 гаруй  сая төгрөгийн хохирол учруулсан байна. Б.Билгүүний хууль бус үйлдэл үүгээр дууссангүй. Удалгүй Б.Эрхүү гэдэг ажилтныг хууль зөрчин ажилд авчээ. Шадар сайдын баталсан бүтэц өөрчлөгдөөгүй байхад ажлын байрны шаардлагыг өөрчилж болохгүй хуультайгаас гадна Төрийн албаны зөвлөлөөс Төрийн жинхэнэ албан тушаалын тодорхойлолт, жагсаалтыг баталдаг хууль журамтай. Гэтэл энэ хууль түүнд хамаагүй болж өмнө нь төрийн захиргааны ТЗ-7 ангилалтай батлагдсан хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэний ажлын байрны шаардлагыг навс сулруулж төрийн үйлчилгээний ангилалд хамруулан Б.Эрхүүд нийцүүлэн хуулийн зөвлөх нэртэй болгон дураараа дургижээ. Энэ шийдвэрийг гаргах үед өмнө нь хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан Х.Эрдэнэцэцэгийг өөр албан тушаалд хүчээр томилжээ. Ингэснээр тэр төрийн албан тушаалыг хүнд зориулж бий болгодоггүй гэсэн алтан дүрмийг зөрчиж хууль журам цаашаа гээч болсон байна.

2.Зуслангийн байр бариулах төсөл, баримт:2

Стандарт, хэмжил зүйн газар нь ажилтануудтаа зуслангийн байр барьж ашиглуулах зорилгоор хот дүүргийн газрын албанаас газар ашиглах зөвшөөрөл авсан байна. Энэ газар нийт 60 айл байршуулах төлөвлөлт хийсэн бөгөөд 2 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй юм. Ийм өндөр өртөгтэй ажлыг гүйцэтгэх байгууллагыг тендер зарлаж сонгон шалгаруулах зохицуулалттай боловч Б.Билгүүн дарга тэгсэнгүй, өөрийн томилсон О.Оюунтуяад хариуцуулан данс тооцоог бариулсан нь ихээхэн хардлага дагуулж байгаа юм.

3. Засвар, тендер, баримт:3

Стандарт, хэмжилзүйн газрын 2020 оны шилэн дансанд тусгагдсан мэдээллээс үзвэл  /эхний 10 сарын байдлаар/ эд хогшил урсгал засварын зардалд 2020 онд батлагдсан төсвийн дагуу 232 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл нь өссөн дүнгээр 833 сая төгрөг болж 546 сая төгрөгийг зарцуулж 286.9 сая төгрөгийн өр үүсч санхүүжилтийн эрх нээгдээгүй тул зардал хүлээгдэж байна гэсэн мэдээлэл байдаг. Эндээс үзвэл Б.Билгүүн дарга төсвөө хэдэн зуун саяар нь хэтрүүлж, Төсвийн хуулийг ноцтой зөрчсөн байх магадлалтай.

Мөн шилэн дансны мэдээлэлд 2020 онд Стандарт, хэмжил зүйн газрын 1,2 дугаар байрны засвар гүйцэтгэх  тендерт “Далу” ХХК ялж, 550 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Мөн алт хайлуулах зуухны  тендерт “Зэт ди эн смарт энержи” ХХК ялж 85 сая төгрөгийн гэрээг тус тус  байгуулжээ. Харин “Далу” компани нь Б.Билгүүний оруулж ирсэн О.Оюунтуяагийн танилын компани байж болзошгүй мэдээллийг бидэнд өгсөн. Тэгвэл “Зэт ди эн смарт энержи” компани нь Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбатын их сургуулийн найз Г.Зоригоогийн компани байх магадлалтай учраас сурвалжилж байна.

Түмэн.мн

 

БАРИЛГЫН САЛБАРЫН 2019 ОНЫ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ”-ИЙГ ШАЛГАРУУЛНА
БАРИЛГЫН САЛБАРЫН 2019 ОНЫ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ”-ИЙГ ШАЛГАРУУЛНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.