Цаг агаарын мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 25 секунд
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Говь-Алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.Шөнөдөө зарим газраар цас, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Халх голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 10-15 градус, өмнөд хэсгээр 8-13 градус хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө хотын төв орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

 

 

Ц.Даваасүрэн: Газрын багц хуулийг эргүүлэн татаж, нийслэлийн төлөвлөлтийн дагуу шинээр газар олгоно
Ц.Даваасүрэн: Газрын багц хуулийг эргүүлэн татаж, нийслэлийн төлөвлөлтийн дагуу шинээр газар олгоно
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.