Сураг “тасарсан” дуучин Д.Болд өөрийн фитнесс клубт оддыг дасгалжуулж явна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Сураг “тасарсан” дуучин Д.Болд өөрийн фитнесс клубт оддыг дасгалжуулж явна

Сураг “тасарсан” дуучин Д.Болд өөрийн фитнесс клубт оддыг дасгалжуулж явна

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд хэсэгхэн хугацаанд олны анхаарлаас гадуур хувь, хувьсгалын ажлаа амжуулж яваад “эргэж ирсэн” гэх. Нэгэн үе тайзнаа дуу хоолой, мэргэжлийн ур чадвараа харуулахаас илүүтэй булчин шөрмөсөө гайхуулж явсан түүнд бодибилдингийн спорт тун ч эрхэм байдаг юм билээ. Төрийн соёрхолт хэмээх эрхэм алдрыг хүртэж, “Монгол поп” урсгалаа хөгжүүлэх гээд нэлээд хэдэн сар бэлтгэлээ хийгээгүй дуучин залуугийн хувьд энд тэндхийн клубүүдийг хэсч явах нь таалагдаагүй юм байх.

Тиймдээ ч, мэргэжлийн тамирчид төдийгүй анхлан хичээллэж буй хэн бүхэнд тустай олон талын хөтөлбөрийг багтаасан "Улаанбаатар фитнесс" клубээ нээжээ. Бэлтгэлээ хийсний дараа багшийнхаа зөвлөсөн, тохирсон хоолыг зооглох "B room" кафе бүхий тус клубт дуучин Д.Болдын урилгаар урлаг, спортын эрхмүүд ихэвчлэн үйлчлүүлэх болсон гэнэ.

Мөн тэрбээр фитнесс клубт бэлтгэлээ хийж бие галбиртаа анхаараад, кафед нь тохирсон хоолоо зооглон, студид нь дуугаа бичүүлээд ёстой л урлаг, спортын цогц үйлчилгээг нэг дороос авах боломжтой хэмээн найз нөхдөө “дасгалжуулж” яваа гэнэ шүү.

Эх сурвалж: Photonews.mn

Чингэлгийн бөөгнөрөл хэр удаан үргэлжлэх вэ?
Чингэлгийн бөөгнөрөл хэр удаан үргэлжлэх вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.