Л.Гансүх: Би ял авсан ч өршөөл хүсэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
Л.Гансүх: Би ял авсан ч өршөөл хүсэхгүй

Л.Гансүх: Би ял авсан ч өршөөл хүсэхгүй

 

gansuhshuuhЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутган шүүж байгаа. Тэдэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна.

Прокурорууд хоёр дахь шатны шүүмжээ хэллээ. Тэдний шүүмжийн хариуд шүүгдэгч нарын өмгөөлөгчид үг хэллээ. Энэ үеэр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Шинжээч нар нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдгийг хамгаалж чадсангүй. АТГ-аас шинжээч нарыг яаж томилсон нь тодорхой бус байна.  Мөн АТГ өөрсдийнхөө нягтлан бодогчоороо тооцоо судалгаа гаргуулаад түүнийгээ аудитидад мөнгө өгч дүгнэлт гаргуулсан.  Энд олон тэрбум төгрөг болон хүний амь, амьдралын асуудлыг ярьж байна шүү дээ.  Прокуруудаа ингэж болохгүй шүү. Та нарын ард АТГ-ынхан байна. Жин нь хөнгөрсөн нүүрсний зөрүүг энэ хүмүүсээс нэхээд байна. Эндээс хэн хохирсон юм. Хэн ч хохироогүй. Одоо гэтэл иргэд хохирох гэж байна. Иргэд үнэтэй нүүрс түлэх эсэх нь хэнд ч хамаагүй болж байна. Өндөр цалинтай 800-900 хүний ажлын байр алга боллоо. Миний үйлчлүүлэгч Л.Гансүх нэг ч төгрөг хувьдаа аваагүй. Прокрурын байгууллага Засгийн газарт яаж ажлаа хийхийг заадаг болсон байна. Энэ хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй учраас цагаатгаж өгнө үү. Төр уг хөтөлбөрт зээл өгөөд түүнийгээ буцаагаад авсан” гэв. Одоогоор шүүгдэгч нар үг хэлж байна. Шүүгдэгч Л.Гансүх хэлэхдээ, би ял авсан ч өршөөл хүсэхгүй гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

В.Путин У.Хүрэлсүх хоёрын уулзалтыг кремл онцлов
В.Путин У.Хүрэлсүх хоёрын уулзалтыг кремл онцлов
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.