Өрийн тулам болсон “ММС” компанид бид найдах хэрэггүй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 31 секунд
Өрийн тулам болсон “ММС” компанид  бид найдах хэрэггүй болжээ

Өрийн тулам болсон “ММС” компанид бид найдах хэрэггүй болжээ

Таван толгойн хөрөнгө оруулалтын болон хамтын ажиллагааны гэрээ ойрын үед лав шийдэгдэхгүй бололтой. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан эдгээр гэрээний төслүүд  нэлээд шүүмжлэлд өртөж  байна. УИХ-ын ажлын хэсэг  гэрээний төслийг хэлэлцэх эсэх талаар дүгнэлтээ гаргаж амжаагүй байгаа. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар Чингисийн талбайд гарч, иргэдээсээ буюу “Эрдэнэ Таван толгой”-н хувьцаа эзэмшигчдээс саналыг нь сонсож эхэллээ.

 УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтийн үеэр Таван толгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах компаниудын нэг болох  “ММС” компанийг  Монголынх биш гэсэн. Энэ үнэн бөгөөд тус компани нь “Энержи ресурс”-ийн толгой болж яваа гадаадын компаниудын нэг  аж. Энержи ресурс ч энүүнд багтдаг.  Тиймээс яалт ч үгүй гаднын компаниуд болоод байгаа юм.

“ММС” компанийн талаар олон улсын үнэлгээний  Moodys агентлагийн шинжээчид  саяхан нэлээд ноцтой мэдээлэл  цацав. “ММС” нь өнгөрсөн онд 282.8 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна. Нийт өрийн хэмжээ  нэг тэрбум 362 сая 400 мянган ам.доллар болжээ. Үүний 439.3 сая ам.долларын өр нь богино хугацааных юм байна.  Үүнд Худалдаа хөгжлийн банкны 40 сая ам.долларын зээл ч багтжээ. Урт хугацааны зээл дотор нь бас Сингапурын хөрөнгийн биржид бүртгэгдсэн байдлаар гадаадын хоёр томоохон банкны 164.5 сая ам.долларын зээл байгаа аж.  “ММС” компани нь өөрийн охин компаниуд гэгдэх Mongklian Coal Corporation Limited, Mongklian Coal Corporation, Energy Resources Corporation LLC, Energy Resources  LLC, Energy Resources Mining  LLC зэрэг компаниудынхаа хөрөнгөөр зээлийн барьцаа хийжээ.

Ийм өр зээлийн тулам болсон гадаадын компанид бид найдаж болох уу. М.Энхсайхан сайд  “ММС” компанийг  их л магтаж байсан. Бараг л тэнгэрийн умдаг атгаад авлаа гэх нь холгүй хөөцөглөж байсансан. Гэтэл бид үнэн чанартаа бөөн  гай чирж буй ажээ.  

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

Л.Мөнхбаясгаланд хилийн хориг тавих нь зөв
Л.Мөнхбаясгаланд хилийн хориг тавих нь зөв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.