АН хоёр “гэмт хэрэгтэн”-ээ өрсөлдүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 10 секунд
АН хоёр “гэмт хэрэгтэн”-ээ өрсөлдүүлэв

АН хоёр “гэмт хэрэгтэн”-ээ өрсөлдүүлэв

Өнгөрөгч 2016 оноос хойш хэд хуваагдаад байгаа АН-ын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөж байгаа. Х.Баттулгад намын даргын суудалд очихоос өөр аргагүй нөхцөл байдал нэгэнт үүссэн. Тэр үүний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй. Түүний хувьд “Төмөр зам”-ын гэх хэргээс эхлээд маш олон гэмт хэрэг өдүүлсэн учраас юу юугүй “Дээлээ нөмрөх”-дөө тулсан учраас ийнхүү нөмөр хайж яваа болохоос бус АН-ыг аврах гээд, сайн сайхны төлөө яваад байгаа хэрэг огт биш гэдгийг эх сурвалж хэлж байна. Гагцхүү УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ямар төлөвлөгөө, ямар их итгэлээр даргын сонгуульд өрсөлдөж байгааг ойлгох гэж хичээсний эцэст бас нэг “гэмт хэрэгтэн” биш юм уу гэдэг дүгнэлтэд хүрсэн юм.

Шуудхан хэлэхэд Х.Баттулгаасаа том дэмжлэгтэй улстөрч байх ёстой санагдана. Тодотговол, өнгөрөгч 2017 онд орон нутгийн удирдлагууд төсвийн мөнгийг үргүй зарсан хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, олон ч дарга аавынд морилж байсан түүхтэй. Энэ үед Сүхбаатар аймгийн санхүүгийн тайланд шалгалт хийхэд найман тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрч хэн нь хариуцлага үүрэх вэ гэсэн нөхцөл байдал бий болоод байсан. Тодруулбал, 2012-2016 онд Сүхбаатар аймагт төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 98 тэрбум төгрөг олгож, орон нутгийн төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөг, нийт 113 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Хөрөнгийн зарцуулалтыг шалгахад аймгийн Засаг дарга үл хөдлөх хөрөнгийг захирамж гарган шууд худалдан авсан, ингэхдээ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, орон нутгийн өмчийн бүртгэлийг журмын дагуу хийгээгүй зэргээр найман тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал гаргасан нь илэрчээ. Тухайлбал газар чөлөөлөх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 6.8 тэрбум төгрөгийг үргүй зарцуулж, 416 сая төгрөгийг иргэдэд төсвийн дэмжлэг нэрээр давхардуулан олгосон бол 30 сая төгрөгийг иргэдээс аваагүй байна. Засаг дарга нь 2013-2016 онд захирамж гарган төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт ус" компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн" компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авчээ.

Энэ үед түүнийг “Аймгаасаа баян Засаг дарга” хэмээн нэрийдэж байсныг санаж байгаа байх. Ийнхүү Засаг дарга нар “дээлээ нөмөрч” байхад Ж.Батсуурь “уснаас хуурай гарчихсан” нь 2017 онд Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбон тайлбарлах нь элбэг. “Агтны хариу жилдээ аяганы хариу өдөртөө” гэдэг дээ. Тэгээд ч тэр өөрөө ялж, намын дарга болох болоогүй гэдгээ хамгийн сайн мэдэж баймаар юм. Яагаад ч өрсөлдөгч биш гэдэг нь олон талаас харагдаж байна.

Нөгөө талаар Ж.Батсуурь намын хэмжээний, үндэсний хэмжээний улстөрч огт биш шүү дээ. Хэдийгээр “хэрэгтэн” ч гэлээ Х.Баттулга өнөөдөртөө Ж.Батсуурийгаа дараад унахаа мэднэ. Ж.Батсуурийн хувьд үнэн хэрэгтээ нэг аймгийн хэмжээний л улстөрч. Гэтэл Х.Баттулга улсын хэмжээний тулаанд олонтаа орж явсан хөрөнгө мөнгөтэй, их гарын луйварчин гэдгийг мэддэгүй хэрэг үү. Гэтэл Ж.Батсуурь нь намын даргын сунгаанд гарахаасаа өмнө “Би АН-ыг хөгжүүлнэ. Бүх аймгийг Сүхбаатар аймаг шиг хөгжүүлнэ” гээд манарч зогсоно билээ. Улс төрийн нэг том институци аймаг хоёрыг яаж хамтатган бодож чадаж байна вэ гэхээр хариулт үл олдоно. Нэг ийм баруун зүүнээ мэдэхгүй нөхөр юу хамаагүй бурж явна.

Ерөөсөө өрнөж буй үйл явдал, бусад шалтгаанаас харахад АН-ын даргын сунгаанд лидер гэж болох улстөрчид өрсөлдсөнгүй. Хоёр “гэмт хэрэгтэн”-ээ хөтлөлцүүлээд явуулжээ гэж харж болохоор харагдана.

"ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2030" салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.