Арнольд Шварценеггер замын хөдөлгөөний ноцтой осол гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Арнольд Шварценеггер замын хөдөлгөөний ноцтой осол гаргажээ

Арнольд Шварценеггер замын хөдөлгөөний ноцтой осол гаргажээ

Калифорни мужийн захирагч асан, Холливүүдийн од Арнольд Шварценеггер өчигдөр буюу Бямба гарагт автомашинтай зорчиж явахдаа ноцтой осол гаргасан тухай Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.

Лос-Анжелес хотын Алленфордын өргөн чөлөөнд зорчиж байсан Шварценеггерийн GMC Yukon том оврын SUV автомашин улаан өнгийн Toyota Prius загварын автомашины хамар дээр мордсон байна. Ослын үеэр өөр хоёр автомашин бас мөргөлджээ.

Приус загварын автомашиныг жолоодож байсан эмэгтэйн толгойноос цус гарч байсан ч бэртэл нь амь насанд аюулгүй болохыг хэвлэлүүд мэдээлсэн байна.

Шварценеггер ямар нэг ил шарх сорвигүй ослын газарт байгааг хэвлэлд нийтлэгдсэн гэрэл зургууд харуулжээ.

74 настай Холливүүдийн од бэртэж гэмтээгүй, зөвхөн хохирогч эмэгтэйн эрүүл мэндэд санаа зовж байгааг төлөөлөгч нь сүүлд Fox News сувагт ярьсан байна.

Ослын шалтгааныг тогтоох мөрдлөг эхэлж, одоогоор согтууруулах ундаа, мансууруулах бодистой холбоотой ямар нэг зөрчил илрээгүй байгааг Лос-Анжелесын цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Эх сурвалж: Fox News

“САТРЕПС” төслийн нээлт маргааш болно
“САТРЕПС” төслийн нээлт маргааш болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.