С.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
С.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ

С.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрийн бүрэн эрхийн хүрээнд анхны бие даасан хоёр хуулиа санаачилжээ. Тэрээр Монгол улсын Сонгуулийн тухай хуульд оффшор бүсэд данстай,ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, архи тамхины үйлдвэрлэл худалдаатай, урьд нь хэрэгт холбогдож байсан эсвэл хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийг бүх шатны сонгуульд оролцуулахгүй байхаар зохицуулсан хуулийн нэмэлт өргөн бариад байна.

Мөн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхдээ санал хураалтыг нууцаар биш ил явуулах хуулийн нэмэлтийг Улсын Их Хурлын тухай хуульд оруулж өөрчлүүлэх хуулиудын санаачилжээ. Ингэснээр зөв шударга, ямар нэгэн ашиг сонирхолгүй жинхэнэ ард түмний төлөөлөгч нар УИХ-д сонгогдох боломж нээгдэж, хэрэгт холбогдсон гишүүнээ бусад Их хурлын гишүүд хаацайлан авч үлддэг байдал эцэс болох юм байна.

Мэргэжлийн Хяналтын Газраас
Мэргэжлийн Хяналтын Газраас "Агаарын ресторан"-ыг хаах шийдвэр гаргалаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.