Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 4 секунд
Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.

Тогтоолын төслийн танилцуулгыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хийсэн бөгөөд нийт 719 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 65 ажил тусгагдаж 77.1 хувьтай, газар зохион байгуулалтын чиглэлээр 376 ажил тусгагдаж 70 хувьтай, хот байгуулалтын чиглэлээр 87 ажил тусгагдаж 50 хувьтай, нөхөх олговор олгох, газрын байршил, хэмжээний чиглэлээр 191 ажил тусгагдаж 90 хувьтай, газрын төлбөрийн орлого бүрдүүлэх чиглэлээр 18 ажил тусгагдаж 44 хувьтай тус тус хэрэгжсэн байна. Харин нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 66.2 хувьтай хэрэгжиж байгаа юм.


Хэлэлцэж буй асуудлаар Төлөөлөгчид тодруулга хийн, саналаа хэлсэн юм.

Тухайлбал төлөөлөгч Т.Батцогт “Баянзүрх дүүрэгт байгаа ашиглалтын шаардлага хангахгүй зарим барилгыг хэзээ шинэчлэх вэ. Мөн Ганцхудаг орчим буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд суурьшлын бүс үүссэн байна. Тэнд амьдарч байгаа иргэдийн газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ” гэж асуусан юм. Үүнд хотын орлогч Б.Сүхбаатар “Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалтад Ганц худаг орчмыг оруулах шаардлагатай. Тухайлбал, гудамж, зам талбайг төлөвлөх, иргэд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, худаг барих, автобусны буудал бий болгох зэрэг цогц төлөвлөлтийг хийх Ажлын хэсэг байгуулах ёстой. Харин ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцууд буюу хуучнаар БАМ-ын байрнуудын асуудал Баянзүрх дүүрэгт бий. Гэр хорооллын дунд байгаа эдгээр БАМ-ын байрнууд нь дэд бүтэцгүй, шугам сүлжээ татах боломжгүй байгаагаас дахин төлөвлөлтөд орж ирэх компани тодрохгүй байна гэдгийг мэдээлсэн юм. Мөн Төлөөлөгч Д.Пүрэвдаваа “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдээс санал авч, судалгаа хийсэн үү гэдгийг тодруулсан бол, Л.Ариунтуяа Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад удаашраад байгааг асуулаа. Түүнчлэн Нисэх, Яармаг бүсийг төлөвлөлтгүй барилгажуулснаас үүдэлтэй түгжрэл, төвлөрлийн асуудалд Төлөөлөгчид шүүмжлэлтэй хандан, нийслэлийн захиргаа тус бүс рүү нүүхтэй холбоотойгоор асуудал улам хурцдаж буйг анхаарууллаа.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга М.Энхманлай энэ талаар “Сүүлийн жилүүдэд Нисэх, Яармаг орчимд барилгажилт эрчимтэй өрнөж байгаа. Гэхдээ тус бүс бол тусгай хамгаалалттай газар нутаг бөгөөд газрын зөвшөөрлийг БОАЖЯ олгодог. Ихэвчлэн аялал жуулчлалын зориулалтаар газар олгож, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэхгүйгээр барилга олноор барьсан. Тиймээс өнгөрсөн оноос зөвшөөрөлгүй эхэлсэн болон зөрчилтэй барилга байгууламжийн судалгааг хийсэн. Цаашид Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тодотгол хийхээр ажиллаж байна” гэлээ.


Мөн тус бүсэд түгжрэлийг бууруулах үүднээс босоо тэнхлэгийн дагуу автозам барихаар төлөвлөж байгаа аж. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотойгоор гаргасан Төлөөлөгчдийн саналыг заавал тусгаж байж баримт бичгийг албажуулна гэдгийг санууллаа. Улмаар уг тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын олонх төлөөлөгчийн саналаар батлав.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Г.Өлзийбүрэн: Нийт 13 компанид газрын тосны тусгай зөвшөөрөл олгосон
Г.Өлзийбүрэн: Нийт 13 компанид газрын тосны тусгай зөвшөөрөл олгосон
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.