Яаралтай тусламжийг нисдэг тэргээр үзүүлдэг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 28 секунд
Яаралтай тусламжийг нисдэг тэргээр үзүүлдэг болно

Яаралтай тусламжийг нисдэг тэргээр үзүүлдэг болно

 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ынхан эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажилд зориулан 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Улсын төсвөөс 64 иж бүрэн түргэний машин, Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 13 аймагт 2.1 тэрбум төгрөгийн түргэн тусламжийн машиныг нийлүүлсэн байна.

 

Тиймээс цаашид хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, төрөлжсөн эмнэлгүүдийг бүрэн шинэчлэхээр болжээ. Мөн нисдэг тэргээр яаралтай тусламж үзүүлж, яаралтай тусламжийн хурд, чанарыг илүү нэмэгдүүлэхээр болсон байна. Түүнчлэн иргэдэд шаардлагатай байгаа тусламж үйлчилгээг явуулын эмнэлгээр үзүүлэх аж.

 

Тодруулбал, иргэдэд хамгийн их төвөг учруулдаг жирэмсний хяналт, гэмтэл, хавдрын тусламж үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлэх зорилготой юм байна. Хавдаргүй Монгол, Каритас Чех, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлсэн явуулын эмнэлгийн төслөөс нүүдлийн соёлтой монгол хүмүүсийн хувьд иргэндээ хүрсэн, зөв санаачилга гэж үзжээ. Тиймээс жирэмсний хяналт, хавдар сүрьеэгийн оношилгоо, хяналтыг байнга явуулын эмнэлгээр үзүүлдэг болгоход анхаарч санхүүжилт, төлбөрийн асуудлыг төсөв даатгал, хувийн төлбөрөөс шийдэх эрхзүйн бүрдүүлэхээр болсон байна. Ингэснээр дээрх чиглэлиийн үйлчилгээг орон нутаг, төв суурин газар, өндөр түвшинд чанарын хяналттай явуулах мэргэжлийн эмч мэргэжилтний баг ажиллаж, ачаалал чирэгдлийг бууруулж тусламж, үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлдэг болохоор зорилт тавин ажиллаж байгаа аж.

 

 Бага оврын онгоц сумд руу ниснэ

 

 "Чингис" бондын хөрөнгө оруулалтаар Монгол улс анх удаа өөрийн өмчлөлийн БОИНГ 767-300 ER загварын агаарын тээврийн шинэ хөлөгтэй болсон билээ. Ирэх дөрвөн жилд "МИАТ" төрийн өмчит хувьцаат компанийн Ази, Европын томоохон зангилаа олон улсын нисэх буудлуудыг холбосон нислэгийг нэмэгдүүлж, Хойд Америк руу шууд нислэг үйлдэх юм байна. Мөн 160 гаруй сумдын тогтмол нислэгийг бага оврын онгоцоор сэргээж, "Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх аж.

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

Крипточид ажил хийж эхэллээ
Крипточид ажил хийж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.