Ирэх онд өрийн босго 53 хувьд хүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
Ирэх онд өрийн босго 53 хувьд хүрнэ

Ирэх онд өрийн босго 53 хувьд хүрнэ

2014 оны төсвийн тодотгол улс төрийн хүрээнийхэн дунд ихээхэн маргаан дагуулж байна. Оны төгсгөлд ийнхүү төсвөө тодотгож байсан тохиолдолд урьд нь гарч байгаагүй болов уу. Оны эхэнд Засгийн газраас нэлээд эрсдэлтэй санхүүжилтүүдийг хийсэн нь маргааны нэг сэдэв болж буй аж. Өөрөөр хэлбэл, өрийн бичгээр санхүүжилт хийгдсэн объект олон байгаа бөгөөд тэдгээрийг онд нь багтаан төлөх болж байна. Үүний улмаас  Засгийн газар бонд гаргах тухай ярьж эхэлсэн  ч бас л эргэлзээтэй, хүнд сэдэв  болов. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр  өрийн босго өнөөдөр 49.9 хувьд хүрчээ. Оны дараах санхүүгийн гүйцэтгэлээр энэхүү  өрийн босго нь 53 хувьд хүрэх аж. Үүнд Хятадаас авахаар яригдаж буй нэг тэрбум долларын зээл багтаж байгаа бололтой.  Засгийн газраас бонд гаргахад хуульд харшлах зүйлгүй ч эргэн төлөгдөх нөхцөл нь бүрхэг ажээ.  

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай халаа сэлгээг ингэж хийдэг
Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай халаа сэлгээг ингэж хийдэг
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.