Цээл сумынхан шүүхийн шударга бус шийдвэрийг эсэргүүцэж тэмцэнэ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 50 секунд
Цээл сумынхан шүүхийн шударга бус шийдвэрийг эсэргүүцэж  тэмцэнэ гэв

Цээл сумынхан шүүхийн шударга бус шийдвэрийг эсэргүүцэж тэмцэнэ гэв

Уул уурхайн компаниуд дур зоргоороо газар онгичиж, байгаль сүйтгэсээр байгаа. Үүнээс болоод малчид бэлчээргүй болоход хүрч байна. Тэр бүү хэл түүх соёлын үнэт өв үрэгдэхэд хүрч буй ажээ.

Төв аймгийн Цээл сумын нутагт Хятадын хөрөнгө оруулалттай “Ёос” компани 2008 оны 1 дүгээр сарын 31-нд 8192 метр квадрат газарт хайгуулын лиценз  авсныг нь тухайн үед орон нутгийн удирдлагууд хүлээн зөвшөөрөөгүй байв. Учир нь тус компанийн лицензтэй энэхүү  газарт Лүнгийн энгэр хэмээн нутгийнхны хүндэлдэг ихэс дээдэс, эрт эдүгээгийн талийгаачдаа нутаглуулдаг талбай байдаг ажээ. Мөн түүнээс холгүй орших Цайдам нуур нь эмчилгээний шавартай тул хүмүүс зундаа энэ нуурыг зорих болжээ. Тэнд нь сумын захиргаанаас өнгөрсөн онд 35 сая төгрөгөөр гурван байшин барьж, эмчилгээ сувилгаа хийлгэхээр ирсэн холын зочдоо байрлуулахаар болсон байв.

Гэвч эдгээр бүх үнэт зүйлс нь “Ёос” компанийн хайгуул, ашиглалтын талбайд орж сүйтгэгдэх аюул нүүрлэжээ. “Ёос” компанийнхан энд алт ухна гэж байна. Нутгийн захиргаа үүнийг нь үл зөвшөөрсөн тул тус компанийнхан Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Гэтэл саяхан шүүхийн шийдвэр нь “Ёос” компанийн талд гарсан байх юм. Уг нь ийм байх учиргүй байж. “Ёос” компанийн баримт бичгүүдэд хуурамч тамга, гарын үсэгтэй материал байсаар байтал тэдгээрийг  нягталж үзээгүй шүүх бүрэлдэхүүнийг нутгийн иргэд, засаг захиргааныхан нь өнөөдөр буруутгаж байна.

Тус сумын хуулийн мэргэжилтэн Ц.Эрдэнэчулуун нарын зэрэг хүмүүс хэлэхдээ “Ёос” компанийн лиценз нь хууль журмын дагуу хугацаа сунгагдаагүй байсан. Тиймээс шүүх буруу шийдвэр гаргалаа. Хэрвээ ингэж хүч түрж алт олборловол эртний түүх соёлын үнэт өв болох бичигт хад, Хүннүгийн үеийн, түүнээс ч өмнөх үеийн сүг зураг  зэргийг сүйтгэх аюултай. Ихэр Номгон уул маань Хүннүгийн үеийн 12 булштай. Түүнчлэн  Лүнгийн энгэр нь усны хагалбар газарт тооцогддог. Тиймээс бид шударга бус шийдвэр гаргасан шүүгч нарыг эсэргцүүцэж байна. Хуул бус ийм үйлдлийн эсрэг нутгийнхан маань бүгд санаа нэгтэй тэмцэх болно” гэж байлаа.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЬ ОНОШЛОГООНД ТЭНЦЭЭГҮЙ БОЛ ДАХИН ХАМРАГДАХ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЬ ОНОШЛОГООНД ТЭНЦЭЭГҮЙ БОЛ ДАХИН ХАМРАГДАХ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.