Онгоцноос хурдан такси үйлчилгээ “цэцэглэж” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 55 секунд
Онгоцноос хурдан такси үйлчилгээ “цэцэглэж” байна

Онгоцноос хурдан такси үйлчилгээ “цэцэглэж” байна

Онгоцноос хурдан такси үйлчилгээ “цэцэглэж” байна

Архангай руу бичиг баримт явуулахаар өглөө эртлэн босч Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Драгон” автовокзалыг зорив. Өглөөний 07.00 цаг болж байсан ч энд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Орон нутгийг зорих иргэд их байгаа нь илт. Энд тэндгүй л ачаа тээш барьсан хүмүүс автус хүлээсэн байдалтай зогсоно. 40 орчим насны бүсгүй охиндоо “Хурдлаарай хожигдлоо шүү” гэж хэлэн гүйх шахам яаравчлан алхах аж. Гэтэл тэдний урдаас таксины жолооч бололтой залуу “Хаашаа явах вэ, хэдхэн цагийн дотор хүссэн газарт тань хүргээд өгье” гэж хэсэгтээ хоргоож зогслоо. Төд удалгүй жолооч тэднийг машиндаа суулгаж, ачааг нь тээшинд хийснээ “Цагийн дотор Дархан-Уул аймаг хүргэж өгье. 15000 төгрөгөөр хоёр хүн авч явна” гэж орилсоор цааш алхлаа. Энэ бол хууль бус хулгайн тээвэрлэлт эрхэлдэг хэсэг бүлэг нөхдийн нэг. Уг нь Улаан- баатар-Дарханы чиглэлд орон нутгийн тээврийн хэрэгслээр зорчиход 10 мянга, такси болон микроавтобусаар үйлчлүүлэхэд 15-20 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Гэхдээ ая тухтай, аюулгүй стандартын шаардлагад нийцсэн хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх үү, эсвэл хүссэн газраа хурдан очихыг бодоод хууль бус хулгайн тээврээр үйлчлүүлэх үү гэдэг нь тухайн хүний сонголт. Жолооч нар ам булаалдан “Хаашаа явах юм. Дархан уу, Эрдэнэт үү, Архангай юу. Ганц цаг хүлээчих. Тэгээд шууд гарлаа” гээд ойр тойронд яваа хүмүүсийг татаж, чангаах энүүхэнд. Зарим хүний ачааг булааж, зөвшөөрөөгүй байхад нь машиндаа хийх, хүнээсээ болж хоорондоо муудалцах зэрэг жолооч нарын бусармаг үйлдэл энд бараг л энгийн үзэгдэл болчихож. Зорчих эрхийн бичгээ авчихсан хүнийг хүртэл өөр хүнд зарж болдог юм билээ. Зараад өгье. Тэгээд микроавтобусанд суучих хурдан давхиад очно шүү дээ гэх үгээр ятгах нь чихний хажуугаар өнгөрч байлаа. Төд удалгүй “Дүү охин хаашаа явах юм” гэсээр нэгэн жолооч намайг зүглэн ирэв. Архангай руу бичиг баримт явуулах гэсэнд “Том, жижиг, овор хэмжээ, чухал, чухал биш гэдгээс шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй байдаг. А4-ын хэмжээтэй бол 10, арай том бол үнэ нэмэгдэнэ” гэв. “Алгын чинээ цаасыг ийм үнэтэй авч явдаг юм уу” гэхэд “Тэгвэл миний дүү больчихож болно шүү дээ. Чиний бичиг баримтыг авч явах жолооч өнөөдөр олдохгүй” гэж уцаарлангуй хэллээ. Учир нь, хулгайн тээвэрлэлт эрхэлдэг жолооч нар бичиг баримт авч явахдаа хүртэл үгсэн хуйвалдаж, үнээ нэмдэг нь эндээс тодорхой харагдаж байгаа юм. Нэг үгээр хэлэхэд, хүний амь насыг төдийлөн хайхарч үздэггүй, хулгайн тээвэрлэлт эрхэлдэг жолооч нар ард иргэдийн зайлшгүй хэрэгцээг далимдуулж, хууль бусаар мөнгө олсоор байна. Үүнд холбогдох албаныхан хяналт шалгалт хийдэг гэдэг. Гэтэл бодит байдалд хийсэн ажил нь ямар ч үр дүнд хүрэхгүй байна. Сүүлийн хэдэн жил хууль бус хулгайн тээврээс шалтгаалсан зам тээврийн осол гарах нь ихэссэн. Тухайлбал, 2012 онд 1000 гаруй ослын улмаас 100 гаруй хүн амиа алдсан харамсалтай мэдээ бий. 100 гаруй эрдэнэт хүний амь хохирсон нь хулгайн тээвэрлэлт эрхэлдэг жолооч нартай холбоотой гэдгийг холбогдох албаныхан шүүмжилсээр байдаг. Тэд хүний тоо хэтрүүлж, хурд хэтрүүлэн давхидаг учир зам, тээврийн осол гаргадаг аж. Хулгайн тээвэрлэлт сүүлийн хэдэн жил борооны дараах мөөг шиг олширч байгаагийн гол шалтгааныг иргэдтэй холбон тайлбарлах нь ч бий. Учир нь, тэд орон нутгийн тээврийн хэрэгслийг хэт удаан явдаг гэж шүүмжлээд, такси сонгодог гэнэ. Энэ талаар Архангай аймаг руу зорчих гэж буй С.Болдоос тодруулсан юм. Тэрбээр “500 км замыг туулж нутагтаа очдог. Хотоос 08.00 цагт гараад Архангайд 18.00 цагт очно. Орон нутгийн тээврийн хэрэгслээр зорчиход их удаан явдаг. Замдаа ядарна. Автобусаар явахад 21.500 харин микро болон таксигаар явбал 25000 төгрөг байдаг. Үнийн хувьд ямар ч ялгаа байхгүй. Тиймээс түргэн шуурхай гэдэг утгаар нь такси үйлчилгээг сонгодог” гэв. Биднийг ийн ярилцах зуур Говь-Алтай-Улаанбаатар чиг- лэ лийн автобус 09.00 цагийн үед “Драгон” автовокзалд орж ирэв. Энэ үеэр Говь-Алтайгаас ирж буй Т.Даваанямаас орон нутгийн тээврийн хэрэгслээр зорчиход ямар байсныг асуухад “1000 км замыг 23 цаг туулж ирлээ. Ая тухтай, амар тайван нөхцөлд зорчиж ирсэн. Автобусны дээд хурд 70 км цаг байдаг юм билээ. Микроавтобусыг бодвол зардал харьцангуй бага 48 мянга. Харин микроавтобус 55-60 мянган төгрөг байдаг юм. Хулгайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байхаар хуулийн дагуу аюулгүй байдал, амь даатгалд хамруулдаг орон нутгийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлээрэй гэдгийг иргэддээ хэлмээр байна” гэв.

Хулгайн тээвэртэй хэрхэн тэмцэж байгаа, хуулийн хүрээнд хяналт шалгалтыг хэрхэн хийдэг талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэлтсийн дарга Ж.Энхбаттай ярилцлаа.

-Улсын хэмжээнд хэчнээн орон нутгийн тээврийн автобус иргэдэд үйлчилж байна вэ?

-Өнөөдөр Авто тээврийн үндэс- ний төвтэй 45 аж ахуйн нэгжийн байгууллага тээвэрлэлтийн гэрээг гүйцэтгэж ажиллаж байна. Хот хоо рондын нийтийн тээврийн үйлчилгээнд 870 автобус явдаг. Алслагдсан аймгууд буюу 500 км- ээс дээш чиглэлд ээлжийн болон туслах жолоочтойгоор үйлчилгээ эрхэлдэг. Одоогоор 1156 жолооч хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байна.

-Орон нутаг руу өдөрт хэдэн цагийн давтамжтай автобус явж байна вэ. Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн чиглэлд “Сорок пассажиров” Оросын “Паз” автобус баруун чиглэлийн аймгуудад хүн тээвэрлэдэг байсан. Одоо явж байгаа юу?

-Засгийн газрын мөрийн хөтөл бөрт тусгасан 21 аймагт хатуу хучилттай замтай болох чиглэлийн хүрээнд ихэнх аймагт том оврын автобусаар цаг бүрийн давтамжтайгаар хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрийн байд- лаар Ховд, Баян-Өлгий, Увс, Дорнод айм гийн Дашбалбар сумын чиглэлд Оросын хол бооны улсад үйлд вэрлэсэн “Паз” мар кийн автобусаар үйлчилгээ үзүүлж байгаа.

-Ер нь хот хоорондын тээврийн хэрэгслээр зорчихын ач холбогдол юу вэ. JPS системийг орон нутгийн бүх тээврийн хэрэгсэлд суурилуулаад дууссан уу?

-Хот хоорондын ний- тийн тээврээр зор чих нь олон давуу тал тай. Тухайлбал, гэнэ тийн ослын даат галд бүрэн хам рагдах, стан дартын шаард лага ханга сан тээв рийн хэрэгслээр зорчино. Мөн мэргэшсэн жолооч танд үйчилнэ. Одоогоор хот хоорондын зорчигч тээврийн том, дунд, бага оврын нийт 803 тээврийн хэрэгсэлд JPS төхөө рөмжийг суурилуулсан. Төхөө рөм жөөр дамжуулж тухайн тээврийн хэрэгсэл аль чиглэлд, хэдэн км/цаг хурдтай явааг хардаг. Хурд хэт рүүлсэн тээврийн хэрэгслийн ул сын дугаарыг болон хаана яваа байршлыг цаг алдалгүй тухайн газрын цагдаагийн алба хаагчдад утсаар мэдээлж, арга хэмжээ авахуулж байна.

 -Жолооч зорчих тасалбаргүй иргэдийг дур мэдэн тээвэрлэж байна. Үүнд ямар хариуцлага тооцдог вэ?

-Бид энэ зөрчлийг арилгахын тулд Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газартай хамтран орон нутгийн замд дайран өнгөрөх бүх постод хяналт, шалгалт хийж байна. Хүний тоо хэтрүүлдэг, хүн, ачаа хольдог зөрчлийг таслах зогсоох тал дээр анхаарал хандуулж ажилладаг. Удаа дараа зөрчил гаргаж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгодог.

-Орон нутгийн замд осол их гардаг. Үйлчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд буурч байна гэдэг. Үүнийг хууль бус тээвэрлэлт эрхэлдэг жолооч нартай холбон үзэж болох уу. Ингэх нь хэр үндэслэлтэй вэ?

-Орон нутгийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн тоо өмнөх оноос 1.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Яагаад буурч байна вэ гэхээр 21 аймаг хатуу хучилттай автозамтай болсон. Тиймээс иргэд автомашинаараа зорчих нь ихэссэн. Нөгөө талаар хууль бус хулгайн тээвэрлэлт их байна. Орон нутгийн замд осол их гарч байгаагийн 90 гаруй хувь нь хувиараа хүн тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нартай холбоотой. Иргэд хол замыг хурдан туулахын тулд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг. Стандартын шаардлага хангасан ая тухтай, аюулгүй тээврийн хэрэгслийг сонгож зорчих нь чухал. Монголчуудын ёсонд байдаг. Та сайн яваад ирсэн үү гэдэг бо- лохоос хурдан яваад ирэв үү гэж асуудаггүй шүү дээ. Одоо бүр Дархан-Уул аймаг руу цаг 10 минут явна гээд “Драгон” автовокзалд таксины жолооч нар орилоод зогсч байна. Онгоцноос хурдан явдаг такси үйлчилгээ манай улсад “цэцэглэж” байна. Эл байдлыг таслан зогсооход иргэдийн оролцоо маш чухал гэдгийг хэлье.

-Хууль бус такси үйлчилгээг таслан зогсоох боломж бий юу?

Таслан зогсоох боломж бий. Гэхдээ иргэн өөрийн автомашинаар гэр бүлийнхээ гишүүдийн хамт хаа нэг тийшээ явах нь тэр хүний эрхийн асуудал. Бид удаа дараа хүн тээвэр хийсэн судалгааг үндэслэж тухайн жолоочид Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог.

Эх сурвалж http://www.info.mn

330 суманд ажиллах шүдний эмчийн туслахыг богино хугацаанд бэлтгэнэ
330 суманд ажиллах шүдний эмчийн туслахыг богино хугацаанд бэлтгэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.