Ирэх сонгуульд МАН ялагдах эрх байхгvй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 23 секунд
Ирэх сонгуульд МАН ялагдах эрх байхгvй

Ирэх сонгуульд МАН ялагдах эрх байхгvй

 

2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хvлээсэн МАН 2016 оны сонгууль ойртох тусам ємнєх алдаагаа давтахгvйн тулд ихээхэн хvчин зvтгэл гаргаж, бvх шатны намын байгууллагууд, гишvvд, дэмжигчидтэйгээ ажил хэрэгч байдлаар тулж ажиллаж байгаа бололтой. Сvvлийн хоёр, гурван сарын турш МАН-ын тєв байр, “Тусгаар тогтнолын ордон”-д намынхаа ажил хэргийг эрчимжvvлэх, гишvvд дэмжигчддээ хvрч ажиллах, олон нийтийн санаа бодлыг сонсох гээд улстєрийн намын єдєр тутмын ажил жинхэнэ утгаараа оволзож байгаа нь ордноор орох бvрт илэрхий ажиглагдаж байсан. 2013 оны аравдугаар сарын 27-нд эхэлсэн МАН-ын ХХVII их хурлаар нарийн бичгийн дарга нарынхаа тоог цєєлж, хоёр болгосны нэг нь олон нийтэд тєдийлєн танил биш Х.Булгантуяа байсан. 94 жилийн тvvхтэй МАН-ын хоёр нарийн бичгийн даргын нэгнээр тодорч хоёр дахь жилдээ ажил vvргээ гvйцэтгэж яваа Х.Булгантуяа даргатай МАН-ын Удирдах албан тушаалтны улсын зєвлєлгєєний ємнєхєн уулзаж ярилцаа.

-Хоёулаа ярилцлагаа Монголын улстєрийн шинэ vеийн тодхон тєлєєл­­лvvдийн нэг, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа гэдэг улстєрчийн тєгссєн сур­­гууль, эзэмшсэн мэр­гэжил, улс­тєрийн ажлын туршлага зэрэг танил­­цуулгын шинжтэй асуултаар эхлэхийг зєвшєєрнє vv?  

-За тэгье. Миний хувьд МАН-ын Удирдах зєвлєлийн гишvvн, намын байгуулалт, гадаад харилцаа, ТББ-ууд хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсоноос хойш жил найман сар болж байна. Ємнє нь НАМЗХ-ны Удирдах зєвлєлийн гишvvн, дэд ерєнхийлєгчєєр ажиллаж байсан. Ер нь УИХ дахь МАН-ын бvлгийн гишvvдийн 50 гаруй хувь нь надтай л адилхан НАМЗХ-оор дамжиж их улстєрд хєл тавьсан хvмvvс байгаа. Товчхондоо МАН-ын маргаашийг нуруундаа vvрч, ачааны хvндийг єргєлцєх чадвартай улстєрчдийн залуу халааг НАМЗХ бэлтгэсээр ирснийг энд дурдахгvй бол болохгvй. Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн хувьд дунд сургуулиа Австралид тєгсєєд БНХАУ-д эдийн засгийн чиглэлээр баклавр, АНУ-ын Иелийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр магистр хамгаалсан. Тvрvvч нь 1-р нvvрт

АНУ-д магистр хамгаалсныхаа дараа Олон улсын байгууллагууд болон Дэлхийн банкны тєсєл дээр ажиллаж байсан. Монголдоо ирээд Оюутолгой тєслийн бизнес стратегийн ахлах зєвлєх, “Петровис” компанийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад МАН-ын ХХVII их хурлаас орон тооны хоёр нарийн бичгийн даргын нэгээр томилогдон ажиллаж байна. Манай нєгєє Гантулга дарга бол Хэвлэл мэдээлэл, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажилладаг.

-Єнєєдєр єєртэй чинь уулзаж байгаа нь тодорхой учир шалтгаантай. Учир нь маргааш /єнєєдєр/ МАН-ын Удирдах албан тушаалтны улсын зєвлєлгєєн эхлэх юм билээ. Андуураагvй бол єнгєрсєн жил ийм зєвлєгєєн хийж байсан байх аа?

-Тийм, тийм. Намын ХХVII их хурлаас хойш 2014 оны зургаадугаар сард Удирдах ажилтны зєвлєгєєн хийж байсан. Энэ удаагийнх бол МАН-ын Удирдах ажилтны улсын зєвлєгєєн болж байгаагаараа илvv онцлогтой. Ємнєх зєвлєгєєнєєр бvх аймгуудын намын байгууллагын дэргэдэх ТББ-уудыг оролцуулж байсан бол энэ удаа Монгол орны нийт 330 сум, нийслэлийн 152 vvрийн намын хорооны дарга, дэд дарга, хяналтын ерєнхий хорооны дарга гэх мэтчилэн 700 гаруй хvний бvрэлдэхvvнтэй, улсын хэмжээний томоохон зєвлєгєєнийг хийх гэж байна. Ємнєх зєвлєгєєнд 500 гаруй тєлєєлєгч оролцож байсан. Сонгуулийн ємнєх жилд болж байгаагаараа сонгуульд баримтлах тєлєвлєгєє, чиг шугамыг хэлэлцэхээс гадна МАН-ын Удирдах зєвлєлєєс ямар бодлого, тєлєвлєгєєтэй явж байгааг аймаг орон нутгуудынхаа намын байгууллагын дарга нарт танилцуулах, харилцан ярилцах vvднээс энэ удаагийн зєвлєгєєнд нэлээн ач холбогдол єгч, томоохон бvрэлдэхvvнтэйгээр хийх бэлтгэл ажлыг хангаж дууслаа.

-МАН-ын удирдлагын зvгээс 2012 оны сонгуулийн ялагдалд буурьтай дvн шинжилгээ хийж, 2016 онд зайлшгvй ялахын тулд энэ бvх vйл ажиллагааг зохион байгуулж, ихээхэн цаг хугацаа, хєрєнгє хvч хаяж байна гэж ойлгож болох нь ээ дээ? 

-Ерєнхийдєє тэгж ойлгож болно. ХХVII их хурал дээр М.Энхболд дарга єєрийнхєє мєрийн хєтєлбєрийг танилцуулахдаа “МАН-д дунд хугацааны хєгжлийн стратеги, тєлєвлєгєє байх ёстой. МАН Монгол Улсын хєгжлийн стратеги, тєлєвлєгєєг байнга боловсруулан гаргаж ирсэн мєртлєє намынхаа цаашдын хєгжлийн стратеги, тєлєвлєгєєг боловсруулж, хэрэгжvvлж ажиллах талаар дутуу дулимаг хандан алдаа гаргасаар ирлээ. МАН нэг даргаас дараагийн даргын хооронд, нэг сонгуулиас нєгєє сонгуулийн хvрээний стратеги, тєлєвлєгєєтэй ажиллах бус байнгын урт хугацааны тєлєвлєгєєтэй ажиллах, дээрээс нь намын байгууллагуудын дотоодод хуримтлагдсан асуудлуудаа тухай бvрт нь шийдвэрлээд явах тєлєвлєгєє байх ёстой” гэсэн. Энэ хvрээнд бид юу хийсэн бэ гэвэл 2012-2013 оны шат шатны сонгуульд МАН ямар хvчин зvйлvvдээс болоод ялагдав гэдгийг нарийвчлан гаргаж ирэхийн тулд олон тооны уулзалт ярилцлага, бvх тєрлийн судалгаа хийж ойрын vед авч хэрэгжvvлэх ажлынхаа ерєнхий тєлєвлєгєєг гаргасан. Сонгуульд ялагдсан шалтаг, шалтгаанууд дээр шат шатны намын байгууллагууд ямар дvгнэлт хийж, хойшид ямар арга барилаар ажиллаж 2016 оны сонгуульд ялалт байгуулахын тулд ямар бодлого, тєлєвлєгєєний дагуу ажиллах талаар нэлээн томоохон хєтєлбєр, тєлєвлєгєє гаргаж ирсэн. Шат шатны сонгуульд ялагдсны дараа МАН-ын гишvvдийн идэвх ихээхэн суларч, зарим гишvvд МАХН-ыг бараадаж байсан бол сvvлийн vед намын Удирдах зєвлєлєєс авч хэрэгжvvлж байгаа олон арга хэмжээний vр дvнд гишvvд, дэмжигчдийн маань урам зориг сэргэж, бидний ажлын vр дvн эхнээсээ мэдрэгдэж байгаа. МАН-ын хувьд 2016 оны сонгуульд туйлын хариуцлагатай бэлдэж, ялалт байгуулахыг иргэдийн зvгээс шахаж шаардах нь ихэсч байна. Улс орны эдийн засаг, санхvvгийн байдал, ард тvмний єдєр тутмын амьдралыг харсан ч ирэх сонгуульд МАН ялагдах эрх байхгvй гэдгийг єдєр тутам мэдэрч байгаа. Олонх сонгогчдын хувьд “2016 оны сонгуульд бид туйлын хариуцлагатай оролцохгvй бол улс орны байдал єдрєєс єдєрт дордож байна. Одоо бид сэтгэлийн хєдєлгєєнєєр, аль нэг намын тєлєє туйлшрахгvй. Амласнаа биелvvлдэг, ажил хэрэг болгож чаддаг намыг сонгоно” гэдгээ ч илэрхийлж эхлээд байна.

-Тэгвэл МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулахын тулд єнєєдрийн байдлаар яг ямар тодорхой ажлууд хэрэгжvvлж эхлээд байна? 

-Намын Удирдах зєвлєлийн шийдвэрээр 2016 оны сонгуульд бэлтгэх чиглэл чиглэлийн зургаан ажлын хэсэг байгуулагдаж, ажилдаа ороод сар гаруйн хугацаа єнгєрч байна. Яг ийм ажлын хэсгvvд аймгуудын намын хорооны дэргэд байгуулагдаж, намын мєрийн хєтєлбєр, мэдээлэл, пиарын зэрэг чиглэлvvдээр ажиллана. Бидний хувьд иргэд, сонгогчиддоо хангалттай мэдээлэл тvгээж чаддаггvй алдаа байдгийг сайтар ойлгож байгаа. Жишээлбэл єнгєрсєн гурван шатны сонгуулиар МАН байнд ч vгvй, банзанд ч vгvй болтлоо ялагдсан юм шиг ярьж, ойлгоод байдаг. Гэтэл vнэн хэрэг дээрээ МАН УИХ-ын сонгуульд 21 аймгаас есєн аймагт, 330 сумаас тал орчимд нь ялалт байгуулж, єнєєдрийн байдлаар 130 суманд засаг барьж байгаа. Улаанбаатарын есєн дvvргээс дєрєвт нь ялалт байгуулсан ч єнєєдрийн байдлаар Багахангай, Чингэлтэй дvvрэгт засаглаж, Сонгинохайрхан дvvрэгт хамтарсан байдлаар засаг барьж байна. Харин Багануур дvvрэгт олонх болсон ч ялалтаа баталгаажуулж чадаагvй дутагдал байгаа.

-Єнєєдєр Монгол Улсын эдийн засаг гvнзгий хямралтай байна. Сvvлийн 25 жилийн ихэнхэд МАН засаг барьж байсан. Єнєєдрийн энэ хvндрэл бэрхшээлийн алдааг та бvхэн ч хуваалцах учиртай. Гэтэл УИХ дахь МАН-ын бvлгийн гишvvд гэж нэг л олон ”Энхийн цагаан тагтаа”-нууд байх юм?

-1990-ээд оноос хойш МАН, АН хоёр 10 жил хамтарсан байдлаар засаг барьсан л даа. Харин МАН дангаараа найман жил засагласан бол АН зургаан жил мєн л дангаараа засагласан байдаг. Мэдээж ихэнх хугацаанд хамтарч засаг барьсны хувьд єнєєдрийн хvндрал, бэршээлийн алдаа, оноог аль аль нам нь хvлээлцэх л учиртай. Ялангуяa сvvлийн vед Монгол Улсын эдийн засаг жилийн 17.8 хувийн єсєлттэй гарч дэлхийд аман хvзvvдэж байхад сайд нь МАН-ынх, дэд сайд нь АН-ынх гээд хамтраад явж байсан. Гэхдээ єнєєдрийн тухайд бид хэд хэдэн зvйл дээр єєрєє єєрсдєє хатуухан дvгнэлт хийх ёстой. Ингэж их худлаа улстєржиж, хэрvvл тэмцэл хийгээд Монгол Улсын эдийн засаг цаашдаа явахгvй нь ээ гэдгийг аль аль намын улстєрчид, ялангуяа УИХ-д сууж байгаа хvмvvс маш сайн ойлгохгvй бол болохгvй болжээ. Бид хамгийн эхлээд Монгол Улсын Тогтвортой хєгжлийн бодлого гэдэг зvйлийг хамтран боловсруулж, гаргаж ирэх ёстой. Єнєєдєр 2012 оны сонгуулийн дараа АН, ИЗНН, МАХН-МVАН нийлээд дундаас нь ямар мєрийн хєтєлбєр гарч ирсэн юм бэ гэдгийг ард тvмэн байтугай МАН-ын удирдлагын тvвшинд хvртэл сайн мэдэгдэхгvй л яваад байгаа. Цаг vеийн шаардлагаар парламентад суудалтай бvх намууд хамтран Засгийн газраа байгуулсан энэ vед л Монгол Улсын Тогтвортой хєгжлийн урт хугацааны баримт бичгийг боловсруулан гаргаж батламаар байгаа юм. МАН-ын Удирдах зєвлєлийн зvгээс ийм л байр суурьтай байгаа.

-Та сая улстєрийн хийрхэл, хэрvvл тэмцэл Монгол Улсын хєгжлєєс хойш нь чангааж байгааг хэллээ. Гэтэл Монголын эдийн засаг, санхvv, улстєрд та бvхний хийж, хэрэгжvvлж чадахгvй байгаа орон зайг олж харсан хvмvvс эвлэлдэн нэгдэж, хамгийн сvvлд єнгєрсєн баасан гарагт “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам” Улсын Дээд шvvхэд бvртгvvлснээр Монгол Улс 23 улстєрийн намтай болчихлоо. Та бvхэн энд ямар дvгнэлт хийж байна?

-За яах вэ, Vндсэн хуулиараа Монгол хvн эвлэлдэн нэгдэж аливаа нам хєдєлгєєн байгуулах, элсэж орох эрх нь нээлттэй. Таны хэлж байгаа Монголын улстєрийн нам 30-д дєхєж байгаа нь гашуун ч гэсэн vнэн болчихоод байна. Бидний зvгээс Улсын Дээд шvvхэд бvртгэлтэй намуудын дарга, Ерєнхий нарийн бичгийн дарга нарыг цуглуулан 10 гаруй удаа ярилцлага зохион байгуулсан. Тэр vед харж байхад єєрийн гэсэн байртай, намын аппараттай, тодорхой хэмжээний бодлого, мєрийн хєтєлбєртэй, тєр засгийн зvгээс явуулж байгаа бодлого шийдвэрт судалгаа хийдэг, vнэлэлт, дvгнэлт хийх чадвартай, боловсон хvчний нєєцтэй нам vнэхээр маш цєєхєн байдаг юм билээ. Хэдийгээр Улсын Дээд шvvхэд бvртгэлтэй 23 намын тоо гарч байгаа ч яг урилга єгєєд санаа бодлоо солилцож, бодлого vйл ажиллагаатай нь танилцъя гэхээр 10 гаруйхан нам л ирдэг. Єнєєдєр нам байгуулж байгаа, байгуулах гээд Улсын Дээд шvvх дээр очоод унаж байгаа хvмvvс улстєрийн намыг зvгээр нэг тvр зуурын ашиг завшаан олох, улстєрд хєл тавих хэрэгсэл мэтээр хараад байх шиг байгаа юм. Хvчин тєгєлдєр мєрдєгдєж байгаа хууль дvрмээр улстєрийн намууд тєрєєс санхvvждэггvй. Харин гишvvд дэмжигчдийнхээ татвар, хандиваар санхvvждэг. Тэгэхээр хоёр, гурван сонгуулийг давж гарсны дараа “Манайх улстєрийн нам” гэж ярих ёстой л доо. Гэтэл єнєєдєр 800 хvний гарын vсэг яаж ийж байгаад цуглуулчихаад Улсын Дээд шvvхэд бvртгvvлсэн болгоныг улстєрийн нам гэж хvлээн зєвшєєрєхєд туйлын хvнд гэдгийг манай иргэдийн ихэнх нь ялгаж салгадаг болчихлоо л доо. Та сая Монголын улстєрд гурав дахь хvчний орон зай vvсээд байгаа талаар хэлж байна. Мэдээж энд МАН-ын тодорхой алдаатай vйл ажиллагаа, буруу тактик нєлєєлснийг vгvйсгэхгvй. Бид алдаан дээрээсээ суралцаж, буурьтай дvгнэлт хийгээд ямар ч гэсэн 2016 оны сонгуульд ялалт байгуулахын тєлєє ажиллаж байна. Харин гурав дахь хvчний хувьд Vндсэн хуулийн хvрээнд аль ч нам сонгуульд єрсєлдєх эрх нь нээлттэй байгаа учир ард тvмний сонголт л мэдэх хэрэг.

-МАН бол зvvн тєвийн vзэл баримтлалтай нам. Гэтэл сvvлийн vед УИХ дахь МАН-ын бvлгийн тодорхой гишvvд ихээхэн барууны vзэл гаргах болсон. МАН-ын нарийн бичгийн даргын хувьд энэ талаар ямар бодолтой явна. Удирдах зєвлєл дээрээ энэ талаар ярилцдаг уу?  

-Манай намын мєрийн хєтєлбєр, УИХ руу орж ирж байгаа бодлогын бичиг баримт, хуулийн тєслvvд дээр vнэлэлт, дvгнэлт єгєхдєє зvvн тєвийн vзэл баримтлалаа л урдаа барьдаг. Харин УИХ дахь манай бvлгийн гишvvдийн зvгээс улс орны ємнє тулгамдаад байгаа асуудлуудтай уялдан тодорхой хэмнэлт гаргах ёстой, хамтын тэтгэвэрийн асуудлыг нухацтай авч vзэх ёстой гэсэн байр сууринаас хандсан нь vнэн. Хамгийн гол нь МАН-ын зvгээс эдгээр асуудлуудыг дэмжихгvй гээгvй. Маш сайн судалгаа, тоо баримттай байх ёстой л гэсэн байр сууринаас асуудалд хандсан. Яаж ч хичээгээд хэрэгжvvлж чадахгvй, худлаа хоосон амлалтаар ард тvмнийхээ тархи толгойг угаахаа больцгооё л гэж байгаа.

-Тав, зургаан удаа УИХ-д сууж байгаа гишvvдийнхээ асуудлыг ярилцаж байгаа юу. Нэг ёсондоо улстєрийн “буг” болчихсон хэдэн гишvvн байгааг ард тvмэн яриад удаж байна. Энэ талаар та ямар бодолтой явна?

-Энэ асуудлаар єєрийн тань асуулттай санал нэгтэй байгаа. Гэхдээ шинэчлэл гэхээр хуучин хvмvvсээ бvгдээрэнг нь хєєгєєд явуулчихыг хэлдэггvй. УИХ дахь МАН-ын бvлгийн гишvvн Ц.Нямдорж, Д.Лvндээжанцан гуай нар бол насны хувьд ид л ухаан, бяд нь тэгширдэг насан дээрээ яваа улстєрчид. Гэхдээ хамгийн сvvлийн судалгаагаар сонгогчид шинэ нэр дэвшигч, залуу улстєрчдийг хvсч байгаа нь мэдэгдэж байна. Тийм ч учраас МАН-ын Удирдах зєвлєлийн зvгээс энэ асуудлыг нэлээн нухацтай судалж, асуудлын хамгийн зєв гарцыг олохын тулд ажиллаж эхлээд байгаа.

Эх сурвалж:

 
 
 
Өнөөдрийн өрнийн зурхай
Өнөөдрийн өрнийн зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.