АТГ: Хууль бус хөрөнгө хураах сэдвээр салбар хэлэлцүүлэг зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 41 секунд
АТГ: Хууль бус хөрөнгө хураах сэдвээр салбар хэлэлцүүлэг зохион байгууллаа

АТГ: Хууль бус хөрөнгө хураах сэдвээр салбар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран зохион байгуулж байгаа “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн үнэлгээний дараа авах арга хэмжээ, хэрэгжилт” бага хурал хоёр дахь өдрөө “Монгол Улсын Авлигын эсрэг шинэ стратеги” сэдвээр үргэлжиллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх арга зам, онцлог, хөтөлбөрийн хүрээнд өөрчлөх, шинэчлэх хууль тогтоомж, ажлын зохион байгуулалтын талаар Авлигатай тэмцэх газраас танилцуулсны дараа хурлын оролцогчид 3 бүлэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлэв.

НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн үнэлгээний зөвлөмжид үндэслэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан Нийтийн алба, Хувийн хэвшил, Хөрөнгө хураах гэсэн 3 салбар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тухайлбал, нийтийн албаны эрсдэлтэй ажлын байр, албан тушаалыг оновчтой тодорхойлох, нийтийн албан тушаалтныг томилох шалгуур үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн үнэлгээний зөвлөмжийн дагуу Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан 2.1.2, 2.1.4, 2.6.2 дахь заалтуудыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгаа болон хэрхэн шийдвэрлэх талаар ярилцав. Оролцогчид нийтийн албанд хүний нөөцийн хомсдол, бүтээмж чадавхи сул, төрийн байгууллагууд сул орон тоогоо мэдээлдэггүй, хүний нөөцийн ил тод байдал хангалтгүй зэрэг нь гол бэрхшээл болж байна гээд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад цогц чадамжийн шалгуурыг хэрхэн нэвтрүүлэх талаар хэлэлцлээ.

НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн үнэлгээний зөвлөмжид хувийн хэвшлийн байгууллагуудын эцсийн өмчлөгч, ашиг хүртэгчийн талаарх мэдээллийг ил тод болгох шаардлагатай талаар дурдсан нь бий. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.3.1, 6.4.7, 6.4.8 дахь заалтуудыг хэрэгжүүлэхэд өнөө үед тулгарч байгаа бодит бэрхшээлийг ярилцав.

Манай дотоодын хууль тогтоомжуудад энэ талаар тусгасан хэдий ч ашиг хүртэгчийг тодорхойлоход хүндрэлтэй байдаг. Эцсийн өмчлөгч нар далд байдаг, хууль эрх зүйн уялдаа холбоогүй, хянах процесс байхгүй байна. Тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагын эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг ил тод болгох шаардлагатай талаар хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв.

Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбогдуулан НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн үнэлгээний тайланд олон улсын хамтын ажиллагааны дүнд хөрөнгө хураах, буцаан авах талаар 4 зүйл бүхий зөвлөмж өгсөн. Үүний нэг нь эрүүгийн журмаар яллахгүйгээр захиргааны журмаар шийдвэрлэж хөрөнгө буцаан авах талаар зөвлөсөн. Уг зөвлөмжийг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 6.3.1 дэх заалтад тусгасан боловч энэ талаар манай улсын хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд ойлголт муутай байдаг тул “Яллахгүйгээр хөрөнгө хураах” гэх ойлголтыг холбогдох хууль тогтоомжид хэрхэн тодорхойлох, тусгах шаардлагатай байгааг онцлон, хураан авсан, царцаасан, битүүмжилсэн хөрөнгийн менежмент, виртуал хөрөнгийн илрүүлэлт, битүүмжлэл хэрхэн царцаах зэрэг асуудлаар цогц сургалт хийх боломжийн талаар ярилцаж, хэрэгжүүлэхээр тогтов.

“Тавантолгой түлш”-ийн худалдан авах ажиллагааг судалж, МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭСТ шилжүүллээ
“Тавантолгой түлш”-ийн худалдан авах ажиллагааг судалж, МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭСТ шилжүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.