“Монгол газар” Арбитрын шүүхээр ялалт байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 53 секунд
“Монгол газар” Арбитрын шүүхээр ялалт байгуулжээ

“Монгол газар” Арбитрын шүүхээр ялалт байгуулжээ

Нэгэн цагт Монгол Улсын топ ААН-үүдийг тэргүүлж, “алтны магнат” хэмээн нэрлэгдэж, уулын баяжуулалтыг анх удаа улсдаа хийж явсан “Монгол газар” компани дампуурлаа гэхэд олон хүн гайхаж байв. Энэ шуугиан нь “Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаярыг ч тойроогүй бөгөөд их бага хэмжээний олон өрийг түүнд ямар нэг баримтгүйгээр нааж байсан. Энэ бүх худал үнэн мэдээллийн эцэст ард олон Ц.Мянганбаяр захиралтай “Монгол газар” өрнөөс гарахгүй нь гэсэн ойлголттой үлдсэн нь гарцаагүй. Яагаад гэвэл ой тойнд багтахгүй их мөнгөний тоог санаан зоргоор тал талаас цацаж байсан хэрэг. Хамгийн том асуудал нь Японы “Иточу” корпораци нь тус компаниас 100 орчим сая ам.доллар нэхэмжилсэн. Тиймээс “Иточу” Арбитрын шүүхэд хандаснаар “Монгол газар” компанийн дампуурах гол шалтгаан болжээ гэсэн албан баримтгүй мэдээллийг дотоодын хэвлэл мэдээллүүд дэлгэж байлаа.  

     Гэтэл “Монгол газар” компани нь Арбитрын шүүхэд ялалт байгуулж, үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа төдийгүй үндэсний хэмжээний томоохон ажлыг эхлүүлж байгаа сураг чих дэлсэх нь тэр. Тиймээс олон зүйлийг үл нуршин “Монгол газар” компанийн тухай гадаадын сайтуудад гарсан мэдээллийг ямар нэг засваргүйгээр хүргэж байна. Дашрамд дурдахад энэхүү мэдээлэл нь Арбитрын шүүхээс гарсан шийдвэр, байгууллага хоорондын гэрээг тамга тэмдэг, гарын үсэгтэйгээр дэлгэсэн байна лээ.       

      Албан сурвалжаас харвал, Монгол Улсын “Монгол газар” компани, Японы “Иточу” корпорациас эрх шилжүүлэн авч, улмаар “газрын хамтрагчид”, “талууд” болжээ. Ийнхүү талууд хамтын ажиллагааны хүрээнд 1999-2008 оны хооронд олон тооны уул уурхайн тоног төхөөрөмжийг “Монгол газар”-т арилжааны хэлбэрээр худалдсан нь байгууллага хоорондын томоохон маргаан болжээ. 

       Учир нь “Газрын хамтрагчид” буюу “Монгол газар” компаниас 10.304.503.483 иен буюу 100 орчим сая ам.долларыг нэхэмжилжээ. Энэ асуудал нь тодорхой шийдэлд хүрэлгүй явсаар 2008 оны есдүгээр сарын 24-ний өдөр “Эрх шилжүүлэгч” болон MG,MGH, Гобистар Холдинг,  /BVI/ Лимитэд мөн Гобистар Интернэшнэл Лимитэд /хамтад нь Газар групп/ хоорондын маргаж буй дээрх мөнгөн дүнг төлөх гэрээ байгуулсан байна. Харин гэрээнд заасан хугацаанд “Газар” групп нь мөнгөн дүнг төлөх үүргээ биелүүлээгүй учраас Япон улсын Худалдааны Арбитрын нийгэмлэгт “Газар” групп болон иргэн Ц.Мянганбаярт “төлбөр төлөгч”-ийн гэх эсрэг нэхэмжлэл гаргажээ. 

       Ингээд 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэгч” буюу “Иточу” корпорацийн талд шийдвэр гарсан юм. Иймээс “Эрх шилжүүлэгч”-д төлөх ёстой 10.241.162.329 иен, мөн арибтрын зардал болох 12.575.213 иенийг гаргуулахаар шийдвэрлэж байжээ. 

       Тиймээс удтал маргасны эцэст “Эрх шилжүүлэгч” буюу “Иточу” корпораци нь “Эрх хүлээн авагч” буюу “Монгол газар” компанид “төлбөр төлөгч”-өөс төлбөр гаргуулах шаардах эрхээ худалдах санал болгосноор талууд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээг мөрдлөгөө болгосон нь “Монгол газар” ямар нэг өргүй үлдэх шалтаг болсон хэрэг. 

       Гэрээнд зааснаар харвал “Эрх шилжүүлэгч” нь “Эрх хүлээн авагч-д өөрийн шаардах эрхээ худалдахыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “Эрх хүлээн авагч” нь эргэлт буцалтгүйгээр мөн ямар нэг нөхцөл болзолгүйгээр уг эрхийг худалдан авч  “Төлбөр төлөгч”-ийн төлбөрөө бүтнээр нь төлөх чадвартай эсэх, эсвэл “нэхэмжлэлүүдийн” хүчин төгөлдөр байдал” зэргийг харгалзан үзээд гэх буюу “Эрх хүлээн авагч”-аас хоёрдугаар зүйлд заасан үнийн төлбөр шилжиж орж ирснийг “Эрх шилжүүлэгч баталгаажуулсны дараа “Шаардах эрх шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэж болно” хэмээжээ. 

       Ийнхүү гэрээний хоёрдугаар хэсэгт “Эрх шилжүүлэгч”-д шаардах эрхийг худалдан авах үнийн төлбөр болох 250 мянган ам.долларыг шилжүүлсэн байх шаардлагатайг гэрээнд тусгасан аж. Үүний дагуу “Монгол газар” компани 250 мянган ам.долларыг “Эрх шилжүүлэгч” талд шилжүүлснээр энэхүү маргаан эцэслэн шийдэгдсэн байна.  

 

Шүүхийн шийдвэр

 


 

 

 

2015.08.24

ХОЁР ДҮҮРГИЙН НАМЫН ХОРООД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭД НЭГ АЛХАМ НЭМЛЭЭ
ХОЁР ДҮҮРГИЙН НАМЫН ХОРООД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭД НЭГ АЛХАМ НЭМЛЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.