Таван толгойн хувьцаа эзэмшигчдийг “саналын эрхгүй” гэж басамжлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 23 секунд
                 Таван толгойн хувьцаа эзэмшигчдийг “саналын эрхгүй” гэж басамжлав

Таван толгойн хувьцаа эзэмшигчдийг “саналын эрхгүй” гэж басамжлав

Өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд Таван толгойн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гараагүй учраас хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д хүлээж аваагүй гэлээ. Харин Засгийн газар үүнд нь “Таван толгойн хувьцаа эзэмшигчид саналын эрхгүй. Анхнаасаа хувьцааг иргэдэд тарааж өгөөгүй байсан. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийлгэх шаардлагагүй” гэсэн хариу өгчээ.

Гэхдэээ Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төвийн цахим хуудас руу ороход хүн бүрийн хувьцааны жагсаалт нь байж байх юм. Хувьцаа  эзэмшигч мөн эсэхээ шалгахыг  хүссэн хэн ч энэхүү цахим хуудсын “регистр” товчлуурт дараад өөрийн хувьцааг харж болох ажээ. Тэнд тухайн хүнд үйлчилж буй брокер диллерийн компанийн хаяг ч бас байна.  Өөрөөр хэлбэл,  иргэд маань Таван толгойн албан ёсны хувьцаа эзэмшигч тул хурлаа хийх боломжтой байжээ. Гэтэл яагаад Засгийн газар дээрх болчимгүй хариултыг өгөв. Иргэдээ зальдах гээд байгаа юм уу. Сонин л юм. Ингэж басамжилж болохгүй ш дээ.

Үүнээс гадна хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд 60 жилээр, хоёр хувийн түрээсийн төлбөртэйгээр Таван толгойг хөрөнгө оруулагчдад өгөхөөр болчихсон байгаа нь хувьцаа эзэмшигчдийн бухимдлыг төрүүлж байна. Энэ талаар хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэхгүй, гэрээний гол амин сүнсийг асуухгүйгээр  шийдэж болохгүй гэдгийг З.Энхболд онцолж байгаа аж. Ерөөсөө Компанийн тухай хуульд нь ингэж тодорхой заасан байна. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр байхгүй нөхцөлд Таван толгойн гэрээг УИХ-д оруулж хэлэлцүүлэх боломжгүй ажээ. 2010 оны УИХ-ын 39 дүгээр тогтоолд Таван толгойн хувьцаа эзэмшигчид  саналын эрхтэй байхаар тусгагдсан байна.  Иймд Засгийн газар одоо тэдэн рүүгээ хандахаас өөр замгүй боллоо. Хувьцаа эзэмшигчид нь ч “Биднээс асуу” хэмээн  шаардах нь зүйн хэрэг.  

Таван толгойн орд 200 орчим жил ашиглах боломжтой гэгдэж буй. Хувьцаа эзэмшигчид ийм олон жил эндээс ашиг хүртэнэ. Гэвч одоо хийгдээд байгаа хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд  эхний 20 жилд нь ноогдол ашиг хуваарилахгүй, зөвхөн өр төлөхөөр байна. Харин дараагийн 40 жилд  нэг хүнд 2500 орчим төгрөгийн ноогдол ашиг авч магадгүй гэсэн гаргалгаатай гэрээний төсөл болжээ.

Мөн уг гэрээний төслийг судалж үзсэн эдийн засагчид “Нүүрс нь газар дор байхдаа 100 хувь “Эрдэнэс Таван толгой” компанийн өмч. Гэтэл нүүрс газар дээр  гарч ирээд 98 хувь нь хөрөнгө оруулагч нарт, 2 хувь нь тус компанид үлдэх юм байна. Иймээс хөрөнгийн эзэн, ард түмэнд ашиггүй” гэж үнэлж буй ажээ. 

Б.Отгонбаяр   

Эх сурвалж: Tumen.mn

Саудын Араб Йеменийг дахин бөмбөгдөж эхэллээ
Саудын Араб Йеменийг дахин бөмбөгдөж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.