Хэрэв та шөнө хөлөрч байвал сүрьеэгээр өвчилсөн байх магадлалтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 20 секунд
Хэрэв та шөнө хөлөрч байвал сүрьеэгээр өвчилсөн байх магадлалтай

Хэрэв та шөнө хөлөрч байвал сүрьеэгээр өвчилсөн байх магадлалтай

“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байгаатай холбогдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгээс сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин, ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Эмчийн зааврын дагуу эмчилгээг хийлгэсэн үед бүрэн ЭДГЭРДЭГ өвчин юм.

Тархалт: Жил бүр 10 сая хүн сүрьеэгээр өвчилж байна. Монгол улс Ази Номхон Далайн Баруун бүс (37) сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орны нэг юм. Жилд 4000 орчим хүн амын дунд сүрьеэгийн шинэ тохиолдол, 200 гаруй нас баралт бүртгэгддэг.

Нийт өвчлөлийн 60% нь УБ хотод бүртгэгдэж байна. Мөн төвийн болон зүүн бүс, төмөр замын дагуух аймаг, орон нутагт сүрьеэгийн өвчлөл тогтмол өндөр байна. Сүрьеэгийн хүнд хэлбэр болох эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Нийт өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны хүмүүс эзэлж байна. Ковид-19 цар тахал нь сүрьеэгийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдал сөргөөр нөлөөлсөн.

Халдвар дамжих зам:

Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн ярих, ханиах, найтаах, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж эрүүл хүнд халдвар дамжина. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй 1 хүн жилд 10-15 хүнд халдвар тараадаг.

Эмнэлзүй

Та болон таны ойр дотны хүмүүст:

  • 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Зарим үед цустай цэр гарах
  • Бие сульдаж ядрах
  • Хөлрөх ялангуяа шөнө хөлрөх
  • Халуурах( өндөр биш халуурах, бие зарайх)
  • Шалтгаангүй турах
  • Хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрвэл харьяа дүүрэг, аймаг, өрх сумын эмчид үзүүлж улмаар сүрьеэгийн эмчид хандан цээжний рентген шинжилгээ болон цэрний шинжилгээ өгөх хэрэгтэй.

Сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх аргыг 3 ангилдаг. Үүнд:

  1. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт
  2. Халдвараас урьчдилан сэргийлэлт
  3. Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэлт
  • Өвөрмөц урьдчилан сэргийлэлт гэдэг нь вакцинжуулалт юм. Вакцин хийлгэснээр зуун хувь өвдөхгүй гэсэн үг биш бөгөөд хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлдэг.
  • Сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх гэдэг нь уушигны сүрьеэтэй буюу цэрний түрхэцийн шинжилгээгээр эерэг халдвартай хүнийг эрт оношилж, бүрэн төгс эмчлэх юм.
  • Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх нь чанартай хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зөв зохицуулах, дасгал хөдөлгөөн хийх, өрөө тасалгаандаа 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх, хорт зуршлаас ангид байх, дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Та дээрх зүйлүүдийг хэвшил болгож чадвал сүрьеэ өвчнөөр өвчлөхгүй байж болно.

Э.Намуун: Вирусийн гаралтай ханиаданд антибиотик үйлчлэхгүй
Э.Намуун: Вирусийн гаралтай ханиаданд антибиотик үйлчлэхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.