Г.Сүрэнханд: Эбола вирусаар өвчилсөн байж болзошгүй дөрвөн хүнийг хяналтад байлгасан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 41 секунд
Г.Сүрэнханд: Эбола вирусаар өвчилсөн байж болзошгүй дөрвөн хүнийг хяналтад байлгасан

Г.Сүрэнханд: Эбола вирусаар өвчилсөн байж болзошгүй дөрвөн хүнийг хяналтад байлгасан

Зүүн Африкийн улс орнуудад эбола вирус хурдацтай тархаж байна. Энэ үед ДЭМБ-аас улс орнуудад халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна.

Тэгвэл манай улс хэр зэрэг бэлтгэлтэй байгаа талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлтийн хэлтсийн дэд захирал Г.Сүрэнхандтай ярилцлаа.

 

-Эбола вирус нэлээд хурдацтай тархаж байна. Энэ вирусээс манай улс хэрхэн сэргийлж байна вэ?

 

-Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр эбола вирусээр өвчилсөн 8105 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 3000 орчим хүн нас барсан. Нигерт эбола вирусийн тархалтыг намжаасан. Эрсдэлтэй байгаа орнуудад ажиллаж буй хүмүүс уг халдварыг зөөвөрлөх тохиолдол ихэсч байна. Тухайлбал, АНУ, Испанид вирусын халдвартай хүн илэрлээ. Өвчтэй хүнд үйлчилж байсан эмнэлгийн ажил-тан хүртэл халдвар авсан. Тиймээс Монгол улс эбола вирус гарсан цагаас хойш мэдээллийг жигд хүргэж байна. Хэрэв ийм тохиолдол гарлаа гэж үзвэл ганцхан Эрүүл мэндийн яамны хариуцах асуудал биш. Олон салбарын ажиллагаа хэрэгтэй. Тиймээс Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг газарт мэдээлэл хүргүүлж байна.

 

-Манайд эбола вирусийг оношилж, илрүүлэх багаж, хэрэгсэл бий юу. Тухайн вирус илэрсэн тохиолдолд эмнэлгийн ажилчид өмсөх зориулалтын хувцас байна уу?

 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад эбола вирусээс хамгаалах хэрэгсэл өөр байна. Манайд тахлын голомтод орохдоо өмсдөг хувцас, хамгаалах хэрэгсэл байдаг. Гэхдээ энэ нь эбола вирусийн зориулалтынх биш. Материалын хувьд өөр. Тухайн вирусийн онцлог нь халдвартай хүнээс ялгарч буй бүх л шингэнээр дамждаг. Тиймээс хамгийн гол нь шингэн зүйл нэвтэрдэггүй хувцас байх ёстой. Тиймээс манайх хамгаалах хэрэгсэл, гар ариутгах бодис, эмнэлгийн бохир хог хаягдал хийх хайрцаг сав болон оношлуур зэрэг найм, есөн төрлийн хэрэгсэл захиалсан. Энэ чиглэлээр удирдамж боловсруулаад ЭМЯ-нд хүргүүлээд байна. Сайд баталсан тохиолдолд бүх орон нутагт хүргүүлнэ. Үүний дагуу нөөцөө бэлтгэж, бэлэн байдлаа хангах юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Даргагүй төмөр замыг согтуу хурган дарга цэгцлэхээр шийдэв үү
Даргагүй төмөр замыг согтуу хурган дарга цэгцлэхээр шийдэв үү
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.