Ц.Монгол: Иргэний хуулийн өөрчлөлт Үндсэн хууль хийгээд Монгол Улсад тогтсон практик туршлага, зан заншилд харшилж байсан юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 37 секунд
Ц.Монгол: Иргэний хуулийн өөрчлөлт Үндсэн хууль хийгээд Монгол Улсад тогтсон практик туршлага, зан заншилд харшилж байсан юм

Ц.Монгол: Иргэний хуулийн өөрчлөлт Үндсэн хууль хийгээд Монгол Улсад тогтсон практик туршлага, зан заншилд харшилж байсан юм

М.АМГАЛАН

Өмгөөлөгч Ц.Монгол 2016 оны гуравдугаар сарын 28-нд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан. Тэрээр мэдээлэлдээ “…Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн хуулиар Иргэний Хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3-т “…Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэж заасан нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1-т “…Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, 16 дугаар зүйлийн 3-т “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх… эрхтэй”, 16 дугаар зүйлийн 4-т “… хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”. 19 дүгээр зүйлийн 1-т “…Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” заалтууд болон Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх үйл ажиллагаанд нийцэхгүй байна” гэсэн.

Тэгвэл өмгөөлөгч Ц.Монголын дээрх мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцийн 2016 оны тавдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэв.

Ингээд уг хуулиар иргэд хоорондын зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байх зохицуулалт оруулсан нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгээр  бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна гэж Цэц үзжээ.

Иймд УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “… 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.”, 2 дугаар зүйлийн “Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэн, дээрх заалтуудын үйлчлэлийг 2016 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн юм.

Энэ талаар өмгөөлөгч Ц.Монголоос тодруулахад “…Үндсэн хуулийн цэц үүргээ биелүүлж, иргэний хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг түдгэлзүүллээ. Дээрх нэмэлт, өөрчлөлтөөр зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна гэж оруулсан нь хууль эрх зүйн зарчим, нийгэм, эдийн засаг, гэрээний харилцаанд сөрөг үр дагавар авчрахаар байсан юм. Учир нь Монгол Улсын шүүхийн цахим сангаас хийсэн судалгаагаар шүүхийн нийт 199 699 шийдвэрээс банкны зээлтэй холбоотой 4566 шийдвэр, ББСБ-ын зээлтэй холбоотой 1821 шийдвэр, иргэд хоорондын зээлтэй холбоотой 14631 шийдвэр байх бөгөөд нийт 21018 шийдвэр нь зээлийн маргаантай холбоотой байгаа. Иргэний эрх зүйн гэрээ бол эрх тэгш зарчимд үндэслэгддэг. Гэрээний үүргээ биелүү­лээ­гүй бол иргэний эрх зүйн хариуцлага тооц­дог, гэрээний үүрэг биелүү­лэхийг шаардах буюу дуус­гавар болдог байх ёстой байхад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна гэдэг нь банк болон бусад зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд ийнхүү давуу эрх олгосон, онол арга зүйн хувьд үндэслэл муутай, Монгол Улсад тогтсон практик туршлага, зан заншилд харшилж байсан юм” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.