Энэ онд гайхуулаад байх зvйл маруухан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 41 секунд
Энэ онд гайхуулаад байх зvйл маруухан

Энэ онд гайхуулаад байх зvйл маруухан

OLYMPUS DIGITAL CAMERAУИХ-ын гишvvдээс ажлаа хамгийн их тасладаг, сурсан мэдсэн эдийн засгийн мэдлэгээ хууль тогтоох байгууллагын vйл ажиллагаанд наалдуулахыг тєдийлєн хvсдэггvй Р.Амаржаргал гишvvн 2014 оны сvvлчээр “52 сая малтай, 450 мянган тн vр тариатай, 20 орчим сая нvvрс, 1.5 сая тн зэс экспортолно. Гурав дахь сая хvнээ єлгийдєнє. Ирэх онд дажгvй ээ” хэмээн жиргэснийг сайн цаг ирж байгаагийн нотолгоо хэмээн баясан дагалдагчид багагvй байгаа бололтой юм.

Уг нь “Монгол хvн амны бэлгээр” гэдэг vгийг бодолцон “Охид хєєрхєн тєрєх боллоо. Цаг сайжрахын шинж” хэмээсэн киноны vгээр сэтгэлээ тайтгаруулцааж болох хэдий ч бодит байдлаа сайтар ойлгож, урд ємнєх алдаан дээрээ дvгнэлт хийн ярилцвал угтах ирээдvйд тустай.

Сvvлийн хоёр жилд 11-15 хувиар єсч байгаа мал сvргийн тоо 52 саяд хvрсэн нь єнгєрсєн зун хур бороо элбэгтэй дэлгэр сайхан зун болсон, энэ євєл 130 жилд тохиож байгаагvй єнтэй, дулаан євєл болж байгаатай шууд холбоотой. Гэхдээ байгаль дэлхийн энэ єгєємєр хишиг нь 2009-2010 оны зуднаар долоон сая толгой мал хиарч байсан тохиолдол бvрмєсєн алга болсон гэсэн vг биш.

“Монгол мал” гээд 10-аад тєсєл хєтєлбєр, нэг тєрлийн зорилтот бvлэг хэмээгдэн тєрєєс vзvvлдэг тєрєл бvрийн халамжинд бєєцийлvvлсэн, нийт хvн амын 15 хувийг эзэлдэг малчдын хєдєлмєр Монгол Улсын эдийн засагт vзvvлэх нєлєєлєл нь жил ирэх тусам буурсаар байгаа. Єнєєдєр 52 сая толгой малтай монголчууд жилд 300 мянган тонн мах бэлдэж байгаа ч нийт хvн амын талаас илvv нь амьдардаг улаанбаатарчууд нэг кг махыг 7000-8000 тєгрєгєєр чадан ядан авч идэж байгаа.

Хойд, ємнєд хєршvvд мах авах сонирхолтой ч бид жилдээ 50 мянган тонн мах л экспортлох чадвартай гэдэг. Малын бvтэц хэтэрхий алдагдан сvvлийн 10 жил ноолуурын араас хошууран зvтгэцгээж 20 гаруй сая ямаатай болсны уршгаар ургамлын бvрхэвч 45 хувь хорогдсон тооцоо гарсан.
Газар тариалангийн хувьд єнгєрсєн хавар 313 мянган га-д тариалалт хийж намар нь 520 мянган тн vр тариа хурааж авсан нь бидний хувьд баярлах л vзvvлэлт. Тємсєєр 100 хувь, бусад хvнсний ногооны 57 орчим хувийг эх орондоо тарьж ургуулсан ногоогоор хангаж байгаа нь сайшаалтай.

Гэхдээ энэ сарын 7-нд Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Vндэсний бизнес эрхлэгчидтэй уулзах vеэр “Газар тариалан” холбооны ерєнхийлєгч Л.Цандэлэг ”Манай улсын газар тариалангийн нийт хєрсний 80 хувь нь ядууралд орсон. Єєрєєр хэлбэл, юу ч тариад ургахааргvй болсон. Одоог хvртэл гурилын vйлдвэрт буудай борлуулсан мєнгєє авч чадаагvй байна. Бид оноос ємнє гадаадаас сэлбэг, ургамал хамгааллын бодис авах захиалга хийх ёстой байсан. Одоо тэр захиалгууд байхгvй болсон. Ирэх жил бид гурил идэх vv, яах вэ. 2015 онд газар тариалан, vр тариа 40 хувь буурах хандлагатай байна. Vvнд Ерєнхийлєгч та анхаараач ээ” хэмээн бодит байдлаа тайлагнаж байсан. Єнєєдєртєє монголчуудыг талх, тємстэй байлгаж байгаа газар тариалангийн бодит байдал сvйдтэй баярлаад байхааргvй л байгаа.

Тэгвэл Монгол Улсын мєнгє, санхvvг тодорхойлж суудаг Монголбанкны Мєнгєний бодлогын зєвлєл єчигдєр хуралдаж бодлогын хvvгээ нэг хувиар нэмэгдvvлж 13 хувьд хvргэх шийдвэр гаргасан байна лээ. Хэдийгээр Монголбанк бодлогын хvvгээ ганцхан хувиар нэмсэн ч энэ нь эдийн засгийн тэлэлтийг тодорхой хэмжээгээр танах бодлого явуулж байгаагийн л илрэл юм. Товчхондоо Монголбанк бодлогын хvvгээ єсгєснєєр зах зээлд инфляцийн хєєрєгдлийг бууруулах, мєнгє зээлийн хvрээний хурдацтай єсєлтийг сааруулж зохистой тvвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг гэдэг ч эцсийн дvндээ Монгол Улс эдийн засгийн хямралын горимоор ажиллаж эхэлсний нотолгоо.

Нєгєєтэйгvvр Монгол Улсын Засгийн газар 2015 оныг хэмнэлтийн жил болгосноо зарласан нь товчхондоо “зарим нь гэдсээрээ тасартал бvсээ чангал, боломжтой нь бvсээ тасартал таргал” гэсэн утга гэдгийг Г.Уянга гишvvн сануулсан. Тєсвєє 905 тэрбум буюу нэг их наяд тєгрєгийг танахын тулд эмч, багш нараас бусад тєрийн албан хаагчдын орон тоог 10 мянгаар цєєрvvлэхээр болсон нь бvгд биш юм гэхэд тал хувь нь ажилгvйчvvдийн эгнээг єргєжvvлнэ гэсэн vг. Тэр хэмжээгээр тэдний худалдан авах чадвар муудаж, цаад утгаараа vндэсний цєєхєн vйлдвэрлэгчдэд цохилт болно.

Єчигдрийн байдлаар нэг ам. доллар 1940 тєгрєгтэй тэнцэж эхэлсэн нь Монгол Улсын валютын нєєц эрсдэлтэй хэмжээнд ойртож байгаагийн дохио. Хэдийгээр Монголбанк Монгол Улсын валютын нєєцийг 2014 оны эцэст 1.650 сая ам. доллар байгаа нь 21.9 долоо хоногийн хэрэгцээ хангах vзvvлэлт гэсэн ч жил бvрийн Цагаан сарын ємнєхєн энэ тоо ихээхэн хэлбэлздэг гэдгийг нухацтай бодолцох ёстой. Дєрєвхєн жилийн ємнє гадаадын шууд хєрєнгє оруулалт 4.6 тэрбум долларт хvрэхэд Монголын эдийн засаг 17.5 хувиар єсч байв. Харин 2013 онд хєрєнгє оруулалт 2.4 тэрбум ам.доллараар буурахад эдийн засаг 11.7 хувиар єссєн.

Тэгвэл 2014 онд хєрєнгє оруулалт тасралтгvй буурсаар 845 сая ам.доллар болж эдийн засаг зургаахан хувийн єсєлттэй гарсан. ОУВС-гийн судалгаагаар 2015 онд Монгол Улсын эдийн засаг 5.4 хувийн єсєлттэй болж буурах нь тодорхой болоод байгаа.

Товчхондоо 2015 онд Монгол Улсын эдийн засаг, санхvvгийн байдал баярлаж дэвхцээд байх зvйлээр маруухан. Бодит байдлаа хожимдож ухаарсан эрх баригчид хvмvvсийн амьдралд сєрєг vр нєлєє vзvvлэхvйц тєсєв баталснаа тодотголоор сайжруулах эсэх нь тодорхойгvй. Санхvvгийн хямралын улмаас эдийн засгийн эрчимтэй єсєлт гарахгvй. Монгол Улсын нийт тєсвийн 70 хувийг бvрдvvлдэг уул уурхайн салбарт дорвитой єєрчлєлт орохгvй. Алт, зэс, тємрийн хvдрийн vнэ унасаар байгаа. Ерєнхийдєє 2015 он монголчуудын хувьд гайхуулаад байх зvйлээр маруухан он болно.
Эх сурвалж: Shuurhai.mn

Бүгдээрээ буруугүй. Зам боссон
Бүгдээрээ буруугүй. Зам боссон
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.