Өөр хаана ч байхгүй хамгийн сайн гэрээний ард юу нуугдана вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 42 секунд
Өөр хаана ч байхгүй хамгийн сайн гэрээний ард юу нуугдана вэ?

Өөр хаана ч байхгүй хамгийн сайн гэрээний ард юу нуугдана вэ?

 

23sz9lh77v

 “Оюутолгой”-г 100 хувь мэдэлдээ авах хүсэлтээ Рио Тинтогийн зүгээс тавьж байгаа талаар анхаарал татсан мэдээлэл жилийн өмнөөс гарах болсон билээ. Уг нь 34 хувь нь биднийх. Гэтэл тэд бүгдийг нь авахаар санаархаж байгаа гэх асуудал бол  сайн анхаарах ёстой асуудал билээ. Тиймээс ч “Оюутолгой”-той холбоотой хууль журам зөрчсөн гэгдэх мэдээллүүдийг хүргэж байна.

Нэр бүхий гишүүн баримтууд дэлгэхдээ “…2004 оны 11-р сарын 19-ний өдөр Turquiose Hill Resource /IVN/ болон бусад Айвенхоу группын хамааралтай компаниуд хооронд байгуулагдсан “cost sharing agreement” буюу зардал хуваалцах гэрээний дагуу Оюутолгой ХХК 2010 онд 23,1 сая ам.долларын, 2011 онд 21,3 сая ам.долларын зардал хуваарилжээ.

Оюутолгой төслийн болон тус компанийн үйл ажиллагаатай шууд холбогдолгүй, группын бусад компаниудаас хуваарилагдан бүртгэгдсэн байж болзошгүй зардлуудыг түүвэрлэсэн.

Тус зардал хуваалцах гэрээг гаргаж өгөхийг 2013 оны 7-р сарын 22-ны өдрөөс хойш удаа дараа бичгээр нэхэмжилсэн боловч 10-р сард Оюутолгой ХХК-д ямар ч хамааралгүй гэрээ учраас гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Гэтэл Оуютолгой төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор САП бүртгэлийн системд 42-46-аар эхэлсэн дансуудад зардлаар бүртгэгдсэн гаднын үйлчилгээ, бусад үйлчилгээ, гэрээт ажил, байр хангамж, түрээсийн зардал, гишүүнчлэлийн төлбөр хураамж, эмнэлгийн үйлчилгээ, аяллын зардал зэрэг утгатай зардлын гүйлгээг гурван оноор ерөнхий журналын бүртгэлд үндэслэн шалгахад Оюутолгой төсөлд шууд хамааралгүй дараах зардлууд бүртгэгдсэн байна.

Тухайлбал, Рио Тинто болон Айвенхоу группын гишүүн компаниудын удирдлагуудын зардлууд, Оюутолгой ХХК-ийн бус гадаад ажилчдын болон “Флуор”-ын /Гэрээнд огт хамааралгүй компани.

Уг компанийн талаар дараагийн баримтад дурдах болно/ ажилчдын Хятадад төлсөн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээ, Роберт Фрийдландын хувийн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээний зардлууд, Маурин Сюгийн орон сууцны санхүүжилт, хүүхдийнх нь сургалтын төлбөр, аялал зугаалга, нислэгийн тийз, Хятадын татвар, бусдад өгсөн бэлэг, хандив, Шанхайн оффист гарсан Стийв Гарсиагийн зардлууд, Ванкуверт агуулахын түрээс, ажилтан элсүүлэх зардал, дайны эрсдлийн даатгал, Рио Тинтогоос томилогдсон Г.Батсүхийн Бээжин дэх орон сууцны түрээс, түүний аяллын зардал, амь даатгал зэрэг нийт 214,4 сая ам.долларын зардал нь НББОУС /нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт/-ыг зөрчиж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын шууд зардлаар бүртгэгджээ…” гэсэн байдаг.

Ер нь бол “Оюутолгой” төслийн менежмэнтийн эрхийг бүрэн гартаа оруулчихаад байгаа “Рио Тинто”-гийн хувьд анхнаасаа “Ангууч” Р.Фридландаар түрий барин манай орд руу шунагласан гэхэд болно. Р.Фридланд бол олон улсын уул уурхайн салбарт танигдсан ангууч билээ. Дэлхий дахины уул уурхайн бизнесийг харж байхад өрсөлдөгчдөө залгихын тулд зөв гарц хайж буй болон дампуурлын ирмэгт ирсэн  компаниуд, хөрөнгөө ямар ашигтай зүйлд зарцуулахаа мэдэхгүй суугаа баячуудаас авахуулаад дэндүү хүчирхэг алхмаа хийхээр гэтэн, төлөвлөн буй асар том корпорациуд, дэлхийг дамнасан гигантууд хүртэл яг л Р.Фридланд шиг асар их зальтай хэлцэгчид буюу ангуучдын тусламжийг хүлээж байдаг. Тэдний дэмээр асар том төслүүдийг гартаа оруулдаг бичигдээгүй хуультай юм.  Тэгвэл аливаа хэлцлийг амжилттай хийх авьяас нь оюутан байхаасаа  мансууруулах бодис зуучлахад оролцдог байснаас нь эхэлсэн  Роберт Фридланд шиг ангуучид хоёр компанийн хооронд төдийгүй үндэстэн дамнасан хэлэлцээг хийдэг юм. Тиймээс ч монголын баялгийн төлөө  шунаглан өрсөлдөж буй компаниудыг тэргүүлэн ирсэн анхны ангуучдын нэг нь тэр мөн юм. Өөрийгөө болон өөртэйгээ ижил хэлцэл хийдэг хүмүүсийг ангуучид хэмээн нэрлэдэг Роберт Фридланд ангуучийн аргаа хэрэглэн Монголын Засгийн газрын өрийг барьцаалж өөрийн төдийгүй өрөөлийн талуудад монголын говийн хөрсөн дэх баялгийн хаалгыг нээж чадсан талаар ч яригддаг нь оргүй зүйл биш юм. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бэйкер хэдэн жилийн өмнө  монголыг зорин ирж, төр засгийн эрхмүүдтэй уулзаад буцсаны ард  Фридланд нарын ажиллагаа байсан гэлцдэг. Учир нь  Бейкер ирээд буцсаны дөнгөж дараахан Р.Фридланд Бирм, Өмнөд Америк, Австрали, Африк дахь төслүүдээ орхин Монголыг онилон ирсэн юм. Харин одоо түүний овоо хараа Африк руу чиглэжээ. Гэтэл Оюутолгойг анх гартаа оруулсан Айвенхоу Майнз компанийнх нь 51 хувь Рио Тинто-гийн мэдэлд шилжсэн байх юм. Тэгэхээр  Р.Фридланд анхнаасаа хэний төлөө, хэнд үйлчилж монголыг зорин ирсэн байж болох вэ? Уншигч та нэгийг ойлгож, нөгөөг тунгааж буй нь лавтай.

Оюутолгойн гэрээг  тойрсон анхаарал татдаг асуудлыг хүргэе.

Эл гэрээг байгуулалцсан гурван сайдын нэг С.Баярцогтын тухайд  дэлхий дээр хаана ч байхгүй хамгийн сайн гэрээ болсон гэж магтсаар өдийг хүрсэн.  Тэгвэл мэргэжилтнүүд тэс өөрийг хэлдэг.

“Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэг ”-ийн тэргүүн Х.Владимир эрхэм  Оюутолгойн гэрээ хөрөнгө оруулалтын гэрээ биш. Харин  өндөр хүүтэй санхүүгийн түрээсийн гэрээ гэдгийг дараах байдлаар тайлбарлаж байгаа юм. Тэр хэлэхдээ:

“…Гэрээнд зааснаар Айвенхоу майнз Монголиа инк \АММИ\ ХХК нь \цаашид хөрөнгө оруулагч\ Монгол Улсын компаний тухай хуулиар байгуулагдсан ХХК бөгөөд толгой компани болох Айвенхоу майнз ЛТД нь 1995 онд Канадын Юкон улсын бизнесийн корпорацийн хуулийн дагуу бүртгүүлсэн нээлттэй корпораци /incorporated, 1997 онд дүрмийн сангаа хязгааргүй тооны нэрлэсэн үнэгүй энгийн хувьцаа, мөн хязгааргүй тооны давуу эрхийн хувьцаа болгон өсгөсөн,

Нью Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр IVN нэрээр бүртгэлтэй. 2009 оны гуравдугаар улиралд зах зээлд 378 сая ширхэг энгийн хувьцаа гаргасан ба компанийн хувьцааны зах зээлийн бодит үнэлгээ Торонтогийн хөрөнгийн биржид 1.8 миллиард ам. доллар, Нью Йоркийн хөрөнгийн биржид 2.3 миллиард ам.доллар байсан ба хөрөнгө оруулалтын гэрээ хийсний дараа нэмэлт хувьцаа гарган нэгж хувьцааны үнэ 25 канад доллар буюу хоёр дахин өссөн, компанийн зах зээлийн үнэлгээ мөн тэр хэмжээгээр нэмэгдээд байгаа.

 Энэ үнэлгээ, мэдээж АММИ ХХК-д шууд хамааралтай бөгөөд Засгийн газрын ажлын хэсэг Айвенхоу майнзын хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрөнгө болох АММИ ХХК- ийн Оюутолгой төсөлд орсон нэг тэрбум ам. долларын бодит хөрөнгө оруулалтыг санхүүгийн аудит шалгалтгүйгээр, хувь нийлүүлэгчдийн зээл хэлбэрээр тооцож, жилийн 9.9 хувь дээр АНУ-ын хэрэглээний индексээр нэмэгдүүлсэн хүүг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцохоор тусгасан нь өнөөдрийн байдлаар хувь нийлүүлэгчдийн зээлийн төлбөрт ойролцоогоор 123 сая ам.долларын хүү нэмэгдэж, зээл, хүүгийн төлбөрт 1.123 тэрбум ам.долларын өр үүсгэжээ.

Ингээд 2013 оны гуравдугаар cap хүртэл 3.369 тэрбум ам.долларын өртэй болж байгаа юм. Энэ нь Айвенхоу майнз компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрөнгийг хууль бусаар дээрэмдсэн, өмчлөх эрхэнд нь халдсан улайм цайм санхүүгийн хувьцааны луйвар бөгөөд цаашид Айвенхоугийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс хөрөнгийн маргаан үүсгэх бодит нөхцөл үүсч байна.

 Ийнхүү Айвенхоу нь Оюутолгой ордын баялгийг үнэлж хувьцаа гарган энэхүү хувьцаанаас оруулсан хөрөнгө оруулагч нарын хувьцааны хөрөнгийг Оюутолгой компанид санхүүжүүлэх хувьцаа хэлбэрээр жилийн 12.3-12.5 хувийн хүүтэй зээлээр санхүүжүүлж, санхүүгийн түрээсийн зуучийн үүргийг гүйцэтгэсэн. Улмаар тэрхүү санхүүжүүлэх хувьцааг санхүүжүүлэх хугацаа дууссаны дараа Оюутолгой компанийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэх замаар компанийн 66 хувийн хувьцааг эзэмшиж, улирал тутам хуримтлуулсан ноогдол ашиг тооцож байгаа нь санхүүгийн илт луйвар болжээ. Иймээс Айвенхоу майнз компанийн  хувь нийлүүлэгч нарыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч гэж үзэх үндэслэл байхгүй байна…  хэмээн байр сууриа илэрхийллээ.

Эндээс харахад С.Баярцогтын тайлбар хамгийн хөдөлбөргүй, туйлын үнэн бус гэдгийг уншигчид маань ойлгож байгаа биз ээ.

Түүнчлэн шинэчлэлийн Засгийн газрын зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөх зүйл заалтууд бий гэдгийг тодорхойлж байсан нь но-той гэрээ гэдгийг батлаж байв.  Ямартаа л Д.Ганхуяг салбарын яамны сайд байхдаа  Рио Тинто-гийн удирдлагад хандан хоёронтоо албан бичиг илгээж байхав дээ. Агуулга нь энэхүү гэрээний но-той асуудлуудыг хамтдаа хэлэлцээд шийдвэрлэх тухай юм.  Харин Рио Тинтогийн хувьд манай эрхмүүдийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаагаа хоёр  удаа илэрхийлсэн байдаг ч, хоёр гишүүний мэтгэлцээний дараа арай зөөлөрч байсан удаатай.

Эх сурвалж:  Б.Тамир, Шуурхай.мн

Уртын дуучин Г.Хонгорзул: Ижийгээ үүрээд “Жаахан шарга”-аа дуулдаг байлаа
Уртын дуучин Г.Хонгорзул: Ижийгээ үүрээд “Жаахан шарга”-аа дуулдаг байлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.