Бухимдлаа хүртэл тайван илэрхийлдэг занг хөдөөгийн иргэдээс суралцъя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 13 секунд
 Бухимдлаа хүртэл тайван илэрхийлдэг занг хөдөөгийн иргэдээс суралцъя

Бухимдлаа хүртэл тайван илэрхийлдэг занг хөдөөгийн иргэдээс суралцъя

Зам бvхэн биднийг шинэ аялал руу хєтєлдєг. Харин аялал бvхэн шинэ нээлт авч ирдэг. Энэ удаа ч мєн шинэ газар очиж, олон олон шинэ нээлт хийнэ гэсэн урам зоригоор хvсэл, сэтгэлээ хурцлан, арын сайхан хангай нутгийг зорьсон юм.
Урт холын аянд зам мэддэг жолооч, газар нутгаа таньдаг хамтран аялагчтай явахаас сайхан зvйл хаа байх билээ. УИХ-ын гишvvн Д.Лvндээжанцан, МАН-ын Эдийн засаг, нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Ариунзаяа нар манай багийг ахалж явсан юм. Эрхэм гишvvн нvдний vзvvрт жирэлзэн єнгєрєх зам харгуй, алс хязгаарт сvvмэлзэх уулс, бидэнтэй зам нийлэн жирэлзэх ус голуудыг бидэнд танилцуулж, хvрэх газрын сонин содонг ч цаг алдалгvй дуулгаж явлаа. Зулай дээрээс ээх наран авхайгаар аргадуулж, аян замын нєхдийнхєє сонирхолтой яриагаар сонороо мялаасаар замын уртыг ажралгvй туулав. 

Элсэн тасархайн шаргал элс тэнгэрт ойсон мэт санагдаж, Хєгнє хаан уулын оройгоор нvvх vvлс дэвж буй бєх мэт vзэгдэхэд биднийг Хашаат сумын захад хvрч ирснийг дуулгав. Аймгийн намын хорооны тєлєєлєгчид болон сумын удирдлагууд биднийг угтан авснаар аяллынхаа эхний буудалд буусан юм. Бидний анхны буудалласан газар маань Номгон сумын залуу малчин Б.Батмєнхийнх байлаа. Малчны хотонд буух vед єтєг бууцны vнэр хамар цоргих нь хот газрын бидэнд хамгаас содон санагдав. Суурин газрын оршин суугчид шиг техник хэрэгслээр бус харааны хурд, санааны бядаараа мэдээлэл авч, хол, ойроос цуглах зочдын цуваа ч тасарсангvй. Хєдєєгийн иргэд малын тvvхий эдийн vнэ унаж, бараа бvтээгдэхvvний vнэ єссєєр байгааг тєрийн тvшээддээ сануулахын зэрэгцээ суманд жижиг дунд vйлдвэрлэл хєгжvvлнэ гэж арав таван тєгрєг тарааж аманд ч vгvй, хамарт ч vгvй устгаж байхаар таван сумын дунд тов хийсэн vйлдвэр барих бvсчилсэн хєгжлийн бодлого хэрэгтэй, уул уурхайгаас илvvтэй vржиж, тєлждєг мал аж ахуй, газар тариалангийн салбараа хєгжvvлэх шаардлагатай байна хэмээж байв. Мєн малчдын тэтгэврийн насыг наашлуулах, мал эмнэлгийн хvрэлцээг нэмэгдvvлэх зэрэг асуудлыг шийдэж єгмєєр байна гэсэн санал хvсэлтээ дайж байсан юм. Ийнхvv бид малчны хотонд vдлээд, Хашаат сумын тєвийг зорив. Аяллын багийнхан энэхvv сумаас шангаа татсан нь ч бас тохиолын хэрэг байсангvй. Учир нь, 1921 онд жанжин Д.Сvхбаатарын даалгавраар МАН-ын анхны намын vvрийг Хашаат суманд байгуулж байсан тvvхтэй. Энэхvv тvvхэн vйл явдлыг мєнхлєх vvднээс алс тэртээд цойлох улаан таван хошууг дvрсэлсэн, сvрлэг хєшєєг сумын тєвд сvндэрлvvлжээ. Их хотын утаа, хог хаягдал дунд амьдарсаар эмх цэгцгvй, зах замбараагvй байдалд нvд дассан бидний хувьд хороо цэрэг шиг эгнэн жагссан модон хашаанууд, тvvний дотор сvндэрлэх цэвэрхэн хаусууд, ширхэг ч хог хийсэхгvй цэвэр цэмцгэр байдал гайхшрал, бишрэлийг зэрэг тєрvvлсэн юм. Хєдєє газар хэрнээ хаусаар жигдэрсэн энэ газарт єнгєє засаад удаагvй болов уу гэмээр Эрvvл мэндийн тєв, сургууль, цэцэрлэгийн барилгууд жигдрэн, vзэмж нэмжээ. 3200 хvн амтай, 280 мянган малтай энэ сумын иргэд ийнхvv амьдрах орчноо тун тохилог бvрдvvлж, цэвэр цэмцгэр суух юм. Хєгжил цэцэглэлтийн дунд амьдардгаараа гайхуулдаг хотын иргэд бидэнд тэднээс сурах зvйл ч их байна даа.

Харин сумын иргэдийг соёлоор гийгvvлдэг ганц газар болох Соёлын тєвийн барилга нэлээд мууджээ. Уг барилгыг 1969 онд ашиглалтад оруулснаас хойш ганц ч удаа засвар хийгээгvй учир арга ч vгvй биз. Орон нутгийг судлах музей, Номын сан хоёр энэ барилга дотор байрладаг юм байна. Гэтэл сvvлийн нэг жилийн дотор уг барилгын дээвэр хоёр удаа нурсан бєгєєд одоо салхи хvчтэйхэн хєдєлж, аадар буувал энэхvv барилгын амь тасарч мэдэхээр байгааг сумын намын хорооныхон учирлаж байсан юм. 

Иргэдтэй уулзсаны дараа Намын хорооны нарийн бичгийн дарга залуу нэн ядуу єрхийнд зочлохыг санал болгов. Нvдээ хэчнээн бэлчээгээд ч ганц ч гэр олж vзэхгvй байсан учир миний хувьд энэ сумын хуаснуудын чухам хаанаас нь нэн ядуу єрхийг олох юм бол гэдэг тун сонин байлаа. Гэтэл миний тєсєєлж байснаас огт єєр нєхцєл байдал угтлаа. Очсон айл маань цэлгэр том хашаан дотор товхийсон байшинтай, тvvн дотроо долуулаа боловч тун тохилог, цэвэрхэн амьдардаг аж. Гагцхvv гэрийн эзэн группэд, эзэгтэй нь дєрєвдvгээр ангийн боловсролтой учир энэ айлд єрхийн орлогын эх vvсвэр vгvй. Хvvхдvvд нь сургуулиа тєгссєн ч сумын тєвд ажил олдохгvй байгаа нь л тэднийхийг нэн ядуу єрх гэдэг ангилалд багтаахад хvргэсэн бололтой. Аяллын багийн ахлагч Д.Лvндээжанцан гишvvн “Ажил хийж л байвал амьдрах арга олдоно. Тиймээс аргал тvvж зараад ч болсон, амьдралаа залгуулж болно шvv дээ. Тvvнээс биш олны гар хараад байвал амьдрал дээшлэхгvй” хэмээн зєвлєсєн. 

Цаг давчуу, очих газар хол учир бид аяллынхаа маршрутын дагуу Хотонт сумыг зорилоо. Эртний тvvхт Хар Хорум хотоор дайран єнгєрєхєд Эрдэнэзуу хийдийн 108 суварга хараа булаахын зэрэгцээ vерлэж мэлтэлзсэн Орхон голын гоо vзэсгэлэн сэтгэл сэргээж байсан юм. Биднийг Хотонт суманд ирэхэд халуун нар ээхийн зэрэгцээ алсад бороо цэнхэртэж байв. “Бид хамтдаа” аяныхан энэ удаа Хотонт сумын залуу малчин Х.Баасанжаргалынд зочиллоо. Євєлжєєгєє сэлгэж амжаагvй ч аргалаа тvлээний мод мэт эгнvvлэн єрж, хотоо цэмцийтэл цэвэрлэсэн энэ єрхийн vvдээр шагаймагц цагаан идээний таатай сайхан vнэр сэнхийж байв. Жил бvрийн хавар айраг хамгийн тvрvvнд эсдэг нутагт ирсний хувьд энэ жилийн хамгийн анхны айргаа амсаж, цагаан идээгээр дайлуулах зуур цаг vеийн байдал, намын vзэл баримтлалын талаар товч мэдээлэл єгч, малчдын тєлєєлєл болсон Х.Баасанжаргалын санал хvсэлтийг ч сонсов. Хамгийн гол нь энэхvv аян маань “бага ярьж, их сонсох” зорилготой. Тиймээс єєрсдєє ярихаасаа илvvтэйгээр иргэдээ сонсож, санал хvсэлтийг нь Засгийн газар, УИХ-даа уламжлах зорилтоо биелvvлж явсан юм. Улмаар:

Хатан ээжийн мєнгєн тvшлэг
Хотонт уулс алсын бараатай
Хаан эцгийн хасбуу тамга
Хар балгас минь эртний 

тvvхтэй хэмээн шvлгэнд мєнхєрсєн Хотонт сумын тєвд хvрэлцэн ирлээ. Энэ бол МАН-ын анхны дарга Солийн Данзангийн тєрсєн нутаг. Тvvнчлэн энэ газар анх хvн vvссэн гэдгийг аяллын багийн ахлагч маань онцолсон юм. Эндхийн иргэд Хашаатынхантай адилхан зvйлсийг тєр засагтаа дамжуулсан бєгєєд тоочоод байх зовлон, учирлаад байх бэрхшээл байхгvй хэмээх нь “ашдын билгээс амны билэг” гэлцдэг монгол тvмний минь євєрмєц жудаг єнєє хэр нь хадгалагдсаар байгааг илэрхийлэх мэт. Биднийг Хотонтоос гарах vед хvсэн хvлээсэн хур наашилж, зєєлєн дуслуудаараа хацар, нvvр илбэсээр vдсэн юм. 

Ийнхvv хєдєєгийн сумдаар зочлох vеэр “Эдийн засаг хямарч, улс орон ядуураад, иргэд хаа сайгvй бухимдалтай байна” гэдэг vгэнд би л хувьдаа эргэлзсэн. Учир нь, малчин иргэд уурлаж уцаарлаж, тєрийн тvшээд рvvгээ дайрч давшлахаасаа илvvтэйгээр vгийг нь анхааралтай сонсож, мэдэхгvй зvйлээ асууж, санал хvсэлтээ ч тун тайвуухан илэрхийлж байлаа. Магадгvй, энэ бол тал шигээ уужуу сэтгэлтэй малчин ардын онцлог биз ээ. Нєгєєтэйгvvр хил залгаа Євєрхангай аймгаас долоон удаа сонгогдон, тєрд алба хашиж буй Д.Лvндээжанцан гишvvнийг хvндэтгэж буйгаа илэрхийлж байгаагийн нэгэн илрэл бололтой. Учир нь, сумын иргэд гишvvнтэй хаа таарсан газраа дотночлон мэндэлж, амин чухал зvйлээ нууцлан шивнэж байлаа.

Ийнхvv нарны элчээр дулаацаж, сэвшээ салхиар сэрvvцэж, шиврээ бороогоор илбvvлэн, байгалийн сайхнаар нvд, сэтгэлээ баясган явсаар Архангай аймгийн зvрх болсон Эрдэнэбулган суманд хvрч ирлээ. Аяллын багийнхныг энд л тун ч халуухан зvйл угтан авсан юм. Єєрєєр хэлбэл, эндхийн иргэд тун ч бухимдалтай байлаа. Тэд амьдрал ахуйгаа ч ярьж, тєр, засгийн ажлыг ч шvvмжилж, ёстой л хэлэхээ хэлж, ярихаа ч ярилаа. Бухимдалтай ч авах санаа олонтой энэхvv яриан дундаас “Монгол ардын нам тvvхэндээ хоёрхон удаа цєєнх болсон. Энэ хугацаанд бид юу мэдэрсэн бэ гэвэл ард тvмэн ардын намтайгаа хамт ялагддаг юм байна гэдгийг л хамгийн ихээр мэдэрлээ. Хаана байна, тэр ардчилал, хvний эрх. Хєдєєгийн иргэд бид тэр ардчиллыг чинь мэдэрч чадахгvй байна. Хаа сайгvй улстєржиж, нам, vзэл суртлаар ялгаваран гадуурхаж байна. Юм бvхнийг улстєржvvлж байгаа учир жирийн иргэд бидэнд ажил амжуулах, санаснаа гvйцэлдvvлэх нєхцєл бvрэлдэхгvй байна” хэмээн ундууцах нэгний vг тодорхой сонсогдлоо. 

Мєн уулзалтад оролцогсод “Орон сууцны урт хугацаатай зээлийн хvvг 10 хувь болгох шийдвэр хэзээ гарах вэ”, “УИХ-ын гишvvн Х.Тэмvvжин шvvхийн бvтцийг єєрчлєн, бvсийн шvvхийг Євєрхангай аймагт тєвлєрvvлснээр хvндрэл учрах боллоо. Хэзээнээс єєрчилж, аймагтаа давж заалдах эрхтэй болох вэ” гэх мэт асуултуудыг ар араас нь цувруулан тавьж байлаа. Дээрх асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Зургаадугаар сард багтаж орон сууцны зээлийн тєлбєрийг 10 хувь болгож бууруулна. Санхvvгийн нєхцєл боломжийг нь шийдвэрлэсэн” гэж хариулсан. 
Тэгвэл УИХ-ын гишvvн О.Содбилэг “Шvvхийн шинэчлэл амьдралгvй, Монголын нєхцєлд тохирохгvй. Шууд АНУ-ын тогтолцоог хуулбарлан тулгасан” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Аймгийн тєвд зохион байгуулсан уулзалтад ардчилсан Vндсэн хуулийг батлалцсан Т.Ядамсvрэн гуай оролцсон бєгєєд “Vндсэн хуулийг єєрчилнє гэж ярихаасаа ємнє “дордуулсан долоон” єєрчлєлтийг авч хаях хэрэгтэй. Мєн хэрвээ намын жагсаалтаар УИХ-д нэр дэвшvvлбэл сонгуульд саналаа єгєхгvй байхыг уриална” гэдгээ ч сануулна лээ. 
Тvvнийг ийнхvv саналаа хэлсний дараа “Бид хамтдаа” аяныхан “Ард тvмэн сонгуулийг яаж явуулахыг хvснэ. Бид тэр л зарчмаар явуулна” хэмээсэн нь ёстой л “загатнасан газар маажив” гэгчээр ард тvмний хvсэн хvлээсэн хариулт байсан бололтой. 
Ийнхvv иргэд vгээ хэлж, саналаа дайж, хvссэн хариултаа авч чадсандаа сэтгэл хангалуун байсан. Мєн Монгол ардын намаас иргэддээ илгээсэн захидлын хариуд мартсанаа санаж, санаснаа тунгаан, санал хvсэлтээ илгээх боломж нээлттэй vлдсэн юм. 
Эх сурвалж:

Э.Бат-Үүл, Ч.Энхбат нар нийтийн тээврийг самарлаа
Э.Бат-Үүл, Ч.Энхбат нар нийтийн тээврийг самарлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.