Мөнгө угааж Лондонд 4.3 тэрбумын байр авсан “том гар”-ын нэр усыг хэлэхээс АТГ яагаад жийрхээд байгаа юм бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 54 секунд
Мөнгө угааж Лондонд 4.3 тэрбумын байр авсан “том гар”-ын нэр усыг хэлэхээс АТГ яагаад жийрхээд байгаа юм бэ

Мөнгө угааж Лондонд 4.3 тэрбумын байр авсан “том гар”-ын нэр усыг хэлэхээс АТГ яагаад жийрхээд байгаа юм бэ

Эрх баригч намынхан авлигын эсрэг үзэл санаагаар амьсгалж байна. Үнэн бол сайн л байна. Их, бага хурлаа дууссаны дараа үргэжлүүлээд "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021"-ыг зохион байгууллаа. Ямартай ч нийгмийг энэ зүг анхаарлыг нь хандуулж, “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хууль”-ийг яаравчлан батлахын зайлшгүйг Ерөнхий сайд санууллаа.

СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД АВЛИГА 2016 ОНЫ ӨМНӨХ ТҮВШИНГЭЭС 6.5 ДАХИН НЭМЭГДСЭН ГЭХ КЕЙС

Энэхүү үндэсний чуулганы үеэр нэг сонирхолтой гэмээр тоо баримтыг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танилцуулсан. Тэрбэээр "Авлигын гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд дунджаар 1300 орчим хэрэг шалгаж байгаа нь 6.5 дахин өссөн үзүүлэлт юм” гэсэн тоо баримтыг дурдав.

Эндээс шууд уншигдах логик нь сүүлийн гурван жилд авлигын гэмт хэрэг 2016 оны өмнөх түвшингээс 6.5 дахин ихэсчээ гэх кейс.

Илрүүлэлт ийм сайн болов уу, эсвэл гэмт хэрэг ингэж өсөв үү. Аль нь ч байсан энэ хоёр зэрэгцээ явах учир шалтгаантай болхоор АТГ-ын хэрэг шалгах ажиллагаа сайжирсан дүр зураг бас харагдаж байна.

Тэргүүн комиссарын үгэнд дурдагдсан бас нэг баримт: “Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон нөхөн төлүүлэлтийн байдалд ч эрс өөрчлөлт гарч байна. Тухайлбал, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ" гэв. Яг энэ тоо баримтаас мөн хугацаанд нөхөн төлүүлэлт жил бүр 3 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл авлигын гэмт хэрэг сүүлийн гурван жил мөн ийм хурдаар буюу 3 дахин нэмэгдсэн гэсэн нюанс бас харагдаж байна.

Хэрэв дээрх хоёр баримтыг нэгтгэж харвал Монголд Авлигын гэмт хэрэг геометрийн прогрессоор өсч байгаа гэх ерөнхий зураглал гарна. Ялангуяа сүүлийн гурван жилд. Энэ ч бас тийм байх магадлалтай. “Дүлийдээ найдаж унгараг” гэдэг шиг хэт олонхиороо засаглаж байгаадаа эрдэж бардаж, авлигаас айж эмээх байтугай ичингүйрэхээ ч больсон байж мэднэ.

МӨНГӨ УГААЖ ЛОНДОНД 4.3 ТЭРБУМААР ОРОН СУУЦ АВСАН “ТОМ ГАР” ХЭН БЭ

"Авлигын эсрэг үндэсний чуулган-2021"-ийн хэлэлцүүлгийн үеэр АТГ-ын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Р.Баярмагнай "Төрийн албан хаагчид мөнгө угааж Лондонд 4.3 тэрбум төгрөгөөр орон сууц авсныг хураасан" тухай ярилаа. Харамсалтай нь харин нэр усыг нь дурдсангүй, зөвхөн нэрийн эхний үсгээр нь орлуулав.

Тэрбээр “Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болох Д, Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар оффшор бүсэд компани үүсгэж, байгуулсан. Улмаар тухайн аж ахуй нэгжээрээ төрийн өмчит үйлдвэрийн газарт бараа нийлүүлэх ажлыг тогтмол авах байдлаар хууль бус аргаар ашиг олж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг гадаад улс орнуудтай хамтран явууллаа.

Шалгалтын явцад Г нь Лондон хотын төвд 1 сая 100 мянган фунт стерлинг буюу 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц худалдан авч хууль бус хөрөнгөө угаасан болохыг тогтоосон.

АТГ-аас уг хөрөнгийг эх орондоо буцаан авчрах зорилгоор гадаад хамтын ажиллагааг зохион байгуулж энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр 4.3 тэрбум төгрөгийг Төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгүүлж, хулгайлагдсан хөрөнгийг эх орондоо авч ирж чадсан" гэв.

АТГ-ын хараанд өртөж шалгагдаж тогтоогдсон нь энэ. Харин хараа хяналтаас гадна ямархан хэмжээний хөрөнгө зоорь хулгайлагдсаныг хэлж мэдэхгүй.

Албан тушаалаа урвуулан ашиглаж, ийм их хэмжээний мөнгө угаасан тэр дарга хэн бэ. Нэгэнт АТГ-аас шалгаж тогтоогоод хууль бус орлогыг улсын өмчид эргүүлэн авчихаад байгаа хэрнээ нэр усыг нь хэлэхээс яагаад шийрэгнээд байгаа нь анхаарал татна. Ийм ил цагаан луйварчдын нэр хүндийг хамгаалах хэрэгтэй юу. Ямар гээч дархан эрх, давуу байдалтай дархлагдсан нэгэн болоод тэр вэ.

Нэр усыг нь нийтэд дэлгэхээс цэрвэх нь авлигын хэргийг хаацайлж хамгаалж байгаагаас огт өөрцгүй үйлдэл. МАН үнэхээр л авлигтай тэмцье гэж байгаа юм бол энэ мэт хулгайчдаа нуух биш иргэддээ мэдээлж сэрэмжлүүлж байх ёстой биш үү.

Г.Учрал

Эх сурвалж: Тойм.мн

Нийслэлийн харъяа байгууллагын албан хаагчид орон сууцны зээлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болов
Нийслэлийн харъяа байгууллагын албан хаагчид орон сууцны зээлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.