А.ОЮУН: ЭКО ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДЭМЖИХ ЗААЛТ ТУСГАЖ БАЙГАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 3 секунд
А.ОЮУН: ЭКО ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДЭМЖИХ ЗААЛТ ТУСГАЖ БАЙГАА

А.ОЮУН: ЭКО ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДЭМЖИХ ЗААЛТ ТУСГАЖ БАЙГАА

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын Хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оюунтай ярилцлаа

-Энэ сарын 7-нд болох “Хог хаягдлын менежмент” форумын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  2017 онд Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бид маш  олон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн нэг нь Анх удаа хог хаягдлын асуудлын хууль, эрх зүйн орчны шинэчлэл, салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам зэрэг өргөн хүрээнд үндэсний форумыг өндөр ач холбогдол өгч, олон талын оролцоог хангахаар ажиллаж байна. Энэхүү форумын зорилго нь:

-Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоог бүрдүүлэх;

-Хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдал, институц, бодлого, эрх зүйн орчин, цаашид анхаарах асуудлын хүрээнд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх;

-Хог хаягдлын менежментийн санхүүжилт болон менежментийг сайжруулахад хувийн хэвшил, орон нутгийн оролцоо гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан сайн туршлага солилцох зэрэг болно.

Хог хаягдал бол зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хариуцсан асуудал биш. Бүх л салбарын хүрээнд хөндөгдөх асуудал учраас салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах үүднээс бидэнд тулгамдаад буй асуудлаа олон талаас  ярилцан шийдвэрлэх нь энэ форумын бас нэг онцлог юм.

-Хог хаягдлын тухай хуульд аюултай хог хаягдлын асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

“Аюултай хог хаягдал” гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг хэлнэ.

Байгаль орчны салбарт тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол аюултай хог хаягдлын асуудал юм. Аюултай хог хаягдлын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүлгийг шинээр нэмж оруулсан бөгөөд ингэснээр аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болох боломжтой болох юм.  Ингэснээр хаана, хэдий хэмжээний аюултай хог хаягдал үүссэн, хэн хаашаа тээвэрлэсэн, хаана ямар аргаар устгасан талаарх нэгдсэн мэдээллийн сан бий болно.

Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд зөвшөөрөл олгодог, түүнд хяналт тавьдаг, аюул осол гарсан үед арга хэмжээ авдаг төрийн байгууллагуудын үүрэг оролцоо тодорхой болгосон.

-Иргэд олон нийтийн хувьд хог хаягдал тэр дундаа аюултай хог хаягдлын талаарх мэдлэг мэдээлэл ямар байна вэ. Энэ талын ойлголт өгөх талаар ямар ажлуудыг хийж байгаа вэ?

  Хог хаягдлын хуульд хог хаягдлын боловсрол талаар шинэээр бүлэг оруулсан байгаа. Хог хаягдлын талаар боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  нь” 8.4.2-т сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт хог хаягдлын талаархи боловсролын агуулгыг тусгах; 8.4.4-т хог хаягдалтай холбоотой үүссэн бохирдлыг тогтоох, цэвэрлэх, бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах арга, технологийн талаар судалгаа хийх, дэвшилтэт технологи, арга зүйн талаар зөвлөмж боловсруулах” гэж заасан байдаг учраас хуульд  заасан чиг үүргийн дагуу боловсролын яам энэ тал дээр илүү санаачилагатай хамтран ажиллахыг уриалж байна.

БОАЖЯамны хувьд аюултай хог хаягдлын  чиглэлээр богино хэмжээний шторк болон сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.Тухайлбал: “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд жил гаруйн өмнөөс сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг санаачлан хогоо ангилан ялгах, аюултай хог хаягдал болох хуруу зайг цуглуулах савны загвар зохион бүтээх уралдаан зарлаж, хог хаягдлын талаарх мэдээллүүдийг хүүхдүүдээр нь дамжуулж, эцэг эхэд нь өгөх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр “Ногоон паспорт” аянд хамрагдсан хүүхдүүдээр дамжуулан тухайн гэр бүлийнхэн нь, эргэн тойрныхон нь байгаль орчноо хайрлан хамгаалах, хог тарихгүй байх зэрэг дадалд суралцаж байгаа юм. Цаашид хог хаягдал болон түүнийг тойрсон эрүүл ахуй, иргэдийн боловсролыг дээшлүүлэх шаардлага бий учир шат дараатай арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна.

-Хог хаягдлын тухай хуульд байгаль орчныг  их хэмжээгээр бохирдуулсан  тохиолдолд тооцох хариуцлага, түүнийг тойрсон асуудлыг хэрхэн тусгасан байдаг  вэ?

Олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмуудыг хангах зорилгоор үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалтыг тусгаад байна. “Хог хаягдлын менежмент” форумаар бид хууль эрхзүйн шинэчлэл, өнөөгийн нөхцөл байдал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн, хурлаас гаргасан санал санаачилга,  тулгамдаж байгаа асуудлыг нэгтгэн зөвлөмжийг боловсруулж Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөж байна.Хог хаягдлын асуудлыг дээрх хуульд иргэн, ах ахуйн нэгжүүд байгууллагуудын үүрэг хариуцлагыг нэлээн дэлгэрэнгүй  тусгасан.

-Хог хаягдлыг  дахин боловсруулах үйлдвэр хэд  байна вэ?

Монгол Улсад  хог  хаягдал дахин боловсруулах  10 гаруй үйлдвэр ажиллаж байгаа хэдий ч хог хаягдлыг эх үүсвэр  дээр нь ангилалд дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор БОАЖЯ-наас Эко төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Удахгүй засгийн газарт өргөн барихаар ажиллаж байна.

 

Гишүүдийн хэн нь ард түмний төлөө, хэд нь хувийн компанийн талд дуугарав
Гишүүдийн хэн нь ард түмний төлөө, хэд нь хувийн компанийн талд дуугарав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.