МАН засагт хамтрахаар шийдэж, бие даагчид сөрөг хүчин болохоо мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 46 секунд
МАН засагт хамтрахаар шийдэж, бие даагчид сөрөг хүчин болохоо мэдэгдэв

МАН засагт хамтрахаар шийдэж, бие даагчид сөрөг хүчин болохоо мэдэгдэв

Өнгөрөгч бямба, ням гараг улс төрийн хүрээнийхэнд нэлээд өндөр ачаалалтай өдрүүд боллоо. МАН-ын бага хурлаас Засгийн газарт хамтрахаар шийдсэний маргааш буюу өчигдөр  Их тэнгэр дэх Ерөнхий сайдын өргөөнд тус намын удирдлагууд АН-ынхантай албан бус уулзалт хийжээ. Энэ уулзалтаар Засгийн газарт МАН-аас хэдэн яамыг нь толгойлох, дан болоод давхар дээлтэй сайд хэд байх, зөвшилцлийн гэрээний үндсэн зарим зэрэг асуудлуудаар санал солилцсон байна. УИХ дахь суудлын тоогоор АН арай олон суудалтай тул олон яамыг мэдэлдээ авч таарна. Гэхдээ ерөнхийдөө яамдыг толгойлох хоёр намын эрх мэдлийн харьцаа 60:40 эсвэл 70:30  гэсэн байдлаар Засгийн газарт эрх мэдлийн хуваарилалт хийгдэх бололтой.  Харин яамны тоо өөрчлөгдөхгүй, 13 байхаар нэгэнт хуульчлагдаад  байгаа.

МАН-ын Бага хурлын ирц хангалттай байсан бөгөөд 200 гаруй гишүүд санал хураалтанд оролцож, олонх нь Ардчилсан намтай хамтран Засгийн газрыг байгуулахаар шийдсэн юм.

МАН-ын Бага хурлын өмнөхөн тус намын захиалгаар  иргэдийн дунд явуулсан судалгаанд 9 дүүрэг, 10 аймгийн  2500  хамрагдсан бөгөөд судалгааны дүнгээр 52,6 хувь нь хамтарч засаг байгуулах нь зүйтэй гэсэн байлаа. Гэхдээ Улаанбаатар хотод хамтрах нь зүйтэй гэдэг санал давамгайлсан бол орон нутагт эсрэг санал давамгайлж байсан байна. Ингээд нийлбэр дүнгээр хамтрах нь зөв гэсэн дүн гарчээ. МАН-ын Бага хурлаас хэд хоногийн өмнө зөвлөхүүдийн танхим нь ч мөн ингэж зөвлөсөн, Удирдах зөвлөл дээрээ ч олонхиороо засагт хамтрах урьдчилсан шийдэлд хүрчихсэн байсан юм. Харин Бага хурлаар хэлэлцүүлж санал хураасныгаа энэ намын удирдлагууд нь “Шийдлээ нэгтгэх” үйл явц гэцгээж байв. Бага хурал дээр Ц.Нямдорж нарын цөөн хүн адармаатай өнгө аясаар шүүмжилсэн талаар хаалттай явагдсан хурлынх нь хаалганы цаанаас зарим нь өөрийн цахим хуудсаар жиргэж  амжсан юм. УИХ-ын Ё.Отгонбаяр “Ц.Нямдорж, С.Баяр нар хурал хаяж гарлаа” хэмээн жиргэсэн олны анхаарлыг татаж байв. Гэвч Ц.Нямдорж, С.Баяр нар хурал хаяж яваагүй  хэмээн өөр нэгэн жиргээч бичсэн байлаа. Энэ мэтийг эс тооцвол Бага хурал нь харьцангуй  нам жим, зөөлөн уур амьсгал дунд болж өнгөрчээ.

АН-ынхувьд МАН-аас гадна парламентад суудалтай бусаднам,   эвсэлд засагт хамтрах санал хүргүүлсэн. ИЗНН болон МАХН, МҮАН-ын “Шударгаёс” эвслийнхэн аль альнь 2012 онд байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа. Өөрөөр хэлбэл, тэд өнгөрсөн хоёр жилийнх шигээ АН-тай хамтран засаглахыг хүсч байна.   Гэхдээ “Шударга ёс” эвслийнхэн МАН ямар шийдвэр гаргахаас хамаарч дараагийн алхмыг хийхээр болсон гэдгээд долоо хоногийн өмнө зарласан байлаа. МАН Засгийн газарт орох шийдвэр гаргавал тэд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэдгээ ч О.Баасанхүү зэрэг зарим улс төрчид нь мэдэгдсэн. УИХ-ынгишүүн Ц.Оюунбаатар “Хэрэв энэ хоёр нам хамтарвал шударга ёсны төлөө явах бүх нам сөрөг хүчин болно” хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. Иймээс  “Шударгаёс” эвслийнхэн шинэ Засгийн газарт орохгүй байх магадлал өндөр болж байна. Харин ИЗНН “Бид АН-тай байгуулсан хуучин гэрээнийхээ дагуу явна” гэсэн. Тус нам Засгийн газарт хамтарлаа гэхэд нэг сайдын суудлаа л авах бөгөөд одоогийнх шигээ Байгаль орчин ногоон хөгжлийн яамтайгаа цааш явах болов уу. Энэ нь засгийн эрх барих гол хоёр намын хүчний харьцаанд нэг их нөлөөлөхгүй. Харин УИХ-ын бие даагч гурван гишүүн сөрөг хүчний үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдгээ эртнээс мэдэгдсэн. Тэд МАН-ын бага хурлын өмнөх өдөр ч мөн энэ тухайгаа хэлж байлаа.

Б.Отгонбаяр 

АЛБАНДАА ИТГЭХ ИТГЭЛИЙГ МИНЬ ҮЛДЭЭГЭЭЧ !
АЛБАНДАА ИТГЭХ ИТГЭЛИЙГ МИНЬ ҮЛДЭЭГЭЭЧ !
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.