Коронавирусийн үед стрессээ тайлахад нь хүүхдэдээ ингэж туслаарай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 7 секунд
Коронавирусийн үед стрессээ тайлахад нь хүүхдэдээ ингэж туслаарай

Коронавирусийн үед стрессээ тайлахад нь хүүхдэдээ ингэж туслаарай

Цар тахлын хөл хорионы үед хүүхдүүд хөдөлгөөн болон оройн зайн хувьд тусгаарлалтад орж буй учраас бухимдах нь бий. Тиймээс хүүхдэдээ стрессээ тайлахад нь хэрхэн туслах тухай зөвлөмжийг хүргэж байна. Мөн суралцахуйн болон зан төлөвийн асуудалтай хүүхдиийг коронавирусийн халдвараас хамгаалах дэглэм, баримтлахдаа юуг анхаарах тухай мэдээллийг багтаалаа.

Сургууль амрах, гэртээ хичээллэх, гадаа гарахгүй, найз нөхөдтэйгөө уулзахгүй байх зэргээр Covid-19-ийн цар тахлын улмаас хүүхдийн орчин ихээхэн өөрчлөгдөж байна. Зарим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, суралцахуйн болон зан төлөвийн асуудалтай хүүхэд орчны гэнэтийн өөрчлөлтөд ихэд бухимдаж цухалддаг. Харин ойр зуурын багахан дэмжлэгээр хүүхдийн стресс, бухимдлыг арилгах боломжтой.

Коронавирусийн аюулыг эсэн мэнд давахын тулд доорхыг туршаад үзээрэй.

Шинэ хэлбэрийн коронавирусийн талаар тайлбарлах: Юу болж буйг үл ойлгох, тайван бус, айдас түгшүүрт автах мэдрэмж төрсөн байж мэднэ. Тиймээс коронавирусийн тухай, хичээлдээ явж болохгүй байгаа тухай зургаар, эсвэл хялбар текстээр ойлгомжтой тайлбарлаж өгөөрэй.

Халдвараас урьдчилан сэргийлэх аргыг заах: Энэ тухай ойлгомжтой тайлбарлаж өгөөрэй. "Гараа 30 секунд угаах", Гадаа гарахдаа амны хаалт зүүх" зэрэг дүрмийг шалгах хуудсанд тэмдэглэж хэвшвэл сайн.

Эмзэг мэдрэмжид нь нийцүүлэх: Зарим хүүхэд хэт мэдрэмтгий, амны хаалт зүүх дургүй байдаг. Эвтэйхэн материалаар хийсэн амны хаалт зүүлгэх, оосрыг чихэнд нь зүүх биш, толгойнх нь ард уях зэргээр аргаа өөрчилж үзэж болно.

Ярилцаж үгийг нь сонсох: Яагаад тайван бус байгааг нь эвтэйхэн асуух. Зөвхөн хүүхэд ч биш, асран хамгаалагч нь ч тайван бус байх, стрессдэх тохиолдол бий. Энэ үед эргэн тойрныхоо бусад асран хамгаалагчдад ч хандаж болно.

Ой мод хүчилтөрөгчийн үйлдвэр
Ой мод хүчилтөрөгчийн үйлдвэр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.