Хурдан морьдын хөл дор энэ жил хэдэн хүүхдийн амь эрсдэхийг таашгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 37 секунд
Хурдан морьдын хөл дор энэ жил хэдэн хүүхдийн амь эрсдэхийг таашгүй

Хурдан морьдын хөл дор энэ жил хэдэн хүүхдийн амь эрсдэхийг таашгүй

Хүүхдийн эрхийг хамгаалахаар цахим сүлжээнийхэн  хүчтэй дуугарч эхэллээ. Дөрвөн настай охин аав, хойд ээж хоёртоо зодуулж харамсалтайгаар нас барьсан нь  иргэдийг улам омогшуулж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд  хүргэж байна.

Хүүхдийн эрхийг зөвхөн хэн нэгэнд зодуулсан, эс зодуулсан төдийгөөр хэмжих боломжгүй. Зөндөө олон нөхцөл шалтгаанаас болж тэдний эрхийг  хөндөж буй. Наад зах нь саяхан болж өнгөрсөн “Дүнжингарав-2015” хурдан морьдын  уралдааны замд 10 гаруй хүүхэд мориноос унажээ. Цахим ертөнцөд үүнтэй холбоотой гэх нэгэн дүрс бичлэг цацагдсан нь бас олны гайхлыг төрүүллээ. Энэ талаар Морин спорт уяачдын холбооноос мэдэгдэхдээ “Тэр бичлэг нь Дүнжингарав уралдааны бичлэг биш байна лээ. Цас ихтэй замд бид уралдаагүй. Уралдааны замыг хэдэн өдрийн турш зассан. Уралдааны зам бүхэлдээ хар шороотой байсан” гэлээ. Ингээд одоо тэрхүү дүрс бичлэг нь хэзээ, хаана болсон уралдааны бичлэг вэ гэсэн таамаг яригдах боллоо. Тэрхүү бичлэгт  гарч буйгаар бол эрчлэн давхих морьдын  хөл дор хүүхдүүд унаж тийчлэх, үсрэх нь  үнэхээр нүд хальтрам ажээ.

Ер нь жилийн жилд л ингэж манайхан хүүхдүүдийн амь, амьдарлаар дэнчин тавьж наадацгаадаг.  Үүнийгээ юман чинээ санадаггүй. Морио хүүхдээсээ илүү тахиж дээдлэх нь аймаар. Африкын ширэнгэн дэх  адгийн муу сармагчингууд хүртэл үр төлөө хайрлах атал манай хэдэн зэрлэгүүд шал тоохгүй болж. “Дүнжингарав-2015” уралдааны замд мориноос унасан хүүхдүүдийн дөнгөж ганц нь л мах тасарсан гэмтэлтэйгээр эмнэлэгт очсон гээд инээд алдан ярих дарга нар ч тааралдана.

Өнгөрсөн онд Сүхбаатар аймагт болсон “Жавхлант шарга” уралдааны үеэр 24 хүүхэд мориноос унаж хүнд, хөнгөнөөр гэмтжээ. Энэ бол ердөө ганцхан уралдааны мэдээлэл. Улсын хэмжээнд  мянга шахам хүүхэд мориноос унасан гэдэг. 2013 онд харин нийт 635 уралдаанд 57 мянга гаруй хүүхэд хурдны морь унажээ. Тэдний 958 нь мориноос унаж, 916 нь хөнгөн, 4 нь хүнд гэмтэл авч, 6 хүүхэд нас барсан байх юм.

“Дүнжингарав-2015” уралдаан нь Засгийн гвазраас энэ оны 2 сарын 2-нд гаргасан тогтоолын дагуу явагдсан. Уг тогтоолоор удахгүй баруун, зүүн бүсийн уралдаан болно. Хангайн бүсийн уралдаан Дорноговьд энэ сарын 1-нд болсон гэх боловч уралдааны дүнгээр хэдэн хүүхэд гэмтэж бэртсэнийг зохион байгуулагчид нь мэдээлсэнгүй.  Говийн бүсийн уралдаан Өмнөговьд, зүүн бүхийнх нь Сүхбаатарт, баруун бүсийнх Увс аймагт гээд уралдаанууд шил дараалан цуврах юм байна. Мөн Морин спорт уяачдын холбооны 20 жилийн ой болно гэж байгаа. Энэ бүх уралдааны  замд хэдэн хүүхдийн амь насаар дэнчин тавих нь ёстой таашгүй зүйл болоод байна.

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бат-Үүл: Хүүгээ оффшор компанитай байсныг мэдээгүй
Э.Бат-Үүл: Хүүгээ оффшор компанитай байсныг мэдээгүй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.