Утсаар эм захиалсан “Монос” болон “Эх нялхас”-ын удирдлагуудад хариуцлага тооцно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 57 секунд
Утсаар эм захиалсан “Монос” болон “Эх нялхас”-ын удирдлагуудад хариуцлага тооцно

Утсаар эм захиалсан “Монос” болон “Эх нялхас”-ын удирдлагуудад хариуцлага тооцно

 

monos nyalhasЭх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд гэрээгээр эм нийлүүлдэг Монос группээс эмчийн жорын дагуу эм нийлүүлэхдээ андуурч буруу эм нийлүүлснээс тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман сартайгаас 15 настай хүүхдүүд хордсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Тодруулбал тус эмнэлэгт олгож байсан Ланадексон эм дуусч “Монос”-ын эмийн агуулах руу утасдаж эмээ захиалахад андуурч Ланасорбид гэх эмийг ирүүлсэн байна. Андуурагдаж ирсэн ланасорбид эм нь насанд хүрэгчид уух ёстой зүрхний архаг дутагдлын эм бөгөөд хүүхдэд мэдэлгүй олон хоног өгсөн бол амь насанд нь хүрэх аюултай байжээ. Хүний амь насыг дааж ажилдаг эдгээр ажилтнууд эмийн захиалгаа утсаар өгсөн нь хамгийн том алдаа гэнэ. Учир нь эмийн захиалгыг заавал удирдлагадаа мэдэгдээд албан бичигээр харьцах ёстой байдаг байна. Одоогоор дөрвөн хүүхэд эмчлэгдээд эмнэлгээс гарсан, дөрвөн хүүхдийн биеийн байдал харьцангуй сайжирч эмчлэгдэж байгаа гэнэ. МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтынхан хэлэхдээ “Энэ асуудлыг бид нэгдүгээрт, цэвэр удирдлагын алдаа, дотоодын хяналтгүй байдлаас үүдэлтэй, хоёрдугаарт тендерээр нийлүүлж байгаа эмийн хангамжийн асуудалтай холбоотой″ хэмээн буруушааж байгаа юм.

Мөн МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга Н.Гансүх “Энэ асуудал цэвэр байгууллагын удирдах ажилтны хариуцлага, дотоод хяналт сул, ажил үүргээ хүлээж ажиллаж байгаа хүмүүсийн сахилга баттай холбоотой. Ер нь эмийн захиалга өгөхдөө утсаар мэдээлэх ёсгүй. Мөн мэргэжилтнүүд эмийг худалдааны нэршлээр бус олон улсын нэршлээр ярих ёстой. Энэ бол ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр эмийн таталтаа хийдэг хуулийн цоорхой. Тиймээс бид хариуцлага алдсан ЭХЭМҮТ-ийн дарга болон “Монос”- ын удирдлагад албан шаардлага хүргүүлж хариуцлага тооцно” гэв.

Өмнө ч гэсэн Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд 4 хоногтойгоос 3 сар хүртэлх 16 нярай “Люминал” хэмээх эмэнд хордон хэвтэн эмчлүүлж байсан. Тус эмийг  хүүхдийн тунгаар бичиж өгсөнийг “Монос-Эх нялхас” эмийн санч алдаа гарган том хүний тунгаар өгсөн учраас тухайн эмийг хэрэглэсэн нярай хүүхдүүд ийнхүү хордсон байдаг. Энэ бүхнээс харахад хэн хэний хариуцлаггүй, хэнэггүй байдлаас болж дунд нь эмчлүүлж буй бяцхан хүүхдүүд эрүүл мэндээр хохирч буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Монгол Улсын 1.8 сая гаруй залуу ирээдүйд тэтгэврээ авч чадахгүйд хүрч болзошгүй
Монгол Улсын 1.8 сая гаруй залуу ирээдүйд тэтгэврээ авч чадахгүйд хүрч болзошгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.