Малчдыг дэмжих татварын хуулиудын өөрчлөлт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 57 секунд
Малчдыг дэмжих татварын хуулиудын өөрчлөлт

Малчдыг дэмжих татварын хуулиудын өөрчлөлт

Малчдын татварын орчныг хялбаршуулж, НӨАТ, малын тоо толгойн албан татвар тайлагнах үүргээс чөлөөлснөөр татварын суурийг өргөжүүлж, үндэсний боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ. Татварын хуулиар жилийн 50.0 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой малчин, мал бүхий этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) суутган төлөгчөөр бүртгүүлж, сар бүр НӨАТ-ын тайлан, малын тоо толгойн албан татварын тайланг жил бүр тайлагнах үүрэгтэй байсан. Ийнхүү нэмэгдсэн өртгийн, хувь хүний орлогын болон малын тоо толгойн албан татварын бүртгэл хөтлөх, тооцоо хийх, тайлан гаргах, тушаах зэрэг татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх нь малчдын хувьд хүндрэлтэй байсан.

Улмаар малчид түүхий эдээ дотоодын боловсруулах үйлдвэр, хоршоонд нийлүүлэхээс илүүтэй дамжуулан борлуулагчдад бүртгэлгүй борлуулж байгаа нь үндэсний боловсруулах үйлдвэрүүдийн өртөг болон татварын ачааллыг нэмэгдүүлж, түүхий эдийн хомсдолд оруулах, энэ салбарт далд эдийн засгийг бий болгож байсан.

Иймд нэг талаас дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, нөгөө талаас малчдын татварын орчныг хялбаршуулж, татварын ачааллыг бууруулах зорилгоор дараах татварын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Малчин, мал бүхий этгээдийн борлуулсан таван хошуу мал, анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, арьс шир, хонь болон тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөврийг НӨАТ-аас чөлөөлснөөр борлуулалтын орлогын хэмжээ хамаарахгүйгээр албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх, тайлагнах үүрэггүй болсон;
  • Малчин, мал бүхий этгээдийг малын тоо толгойн албан татварын тайлан гаргах үүргээс чөлөөлсөн;
  • Жилийн 50.0 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой малчид татвар ногдох орлого, зардлаа тооцон бүртгэж, төлбөл зохих татвараа өөрөө тодорхойлон хувь хүний орлогын албан татвараа тайлагнах шаардлагатай байдгийг өөрчилж орлогын хэмжээ үл хамаарч татварын хялбаршуулсан горимд хамрагдах боломжийг нээсэн.

Ийнхүү малын гаралтай бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн нь дотоодын боловсруулах үйлдвэрийг дэмжих, түүхий эдийг дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингээх, экспортлох замаар эдийн засгийг идэвхижүүлэх, цаашлаад малын гаралтай түүхий эдийн далд эдийн засгийг бууруулах ач холбогдолтой.

Татварын хуулиар иргэн, аж ахуйн нэгж татварын тайлангаа өөрөө гаргаж төлөх татвараа тодорхойлдог бөгөөд иргэдийн дансны орлогод шууд 1.0 хувиар албан татвар ногдуулна гэдэг нь ташаа мэдээлэл юм.

Л.Гүндалай шиг амьдрахсан
Л.Гүндалай шиг амьдрахсан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.