ТТ-н төслийг яаралтай хэлэлцэж, шийдвэрлэхийг УИХ-аас хүсч байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 36 секунд
ТТ-н төслийг яаралтай хэлэлцэж, шийдвэрлэхийг УИХ-аас хүсч байгаа

ТТ-н төслийг яаралтай хэлэлцэж, шийдвэрлэхийг УИХ-аас хүсч байгаа

   Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Сайдын цаг" уулзалтад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, ойрын үед Засгийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Шийдлийн буюу бүх намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаас улс орны эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан хүндрэлийг даван туулах, Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулатыг татах, Монгол Улсын нэр хүндийг сэргээх чиглэлээр ажиллаж ирлээ хэмээн ЗГХЭГ-ын дарга мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

 

Мөн "Монгол Улс эдийн засгийн хүндрэлд орсон. Энэ нь манай голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотойгоор үүссэн орлогын тасалдалтай холбоотой. Үүнээс гарахын тулд Засгийн газар тодорхой бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Хаврын чуулган хаагдахаас өмнө шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Одоогоор нийт 40 гаруй хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Үүнээс  10 гаруй хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхийг УИХ-аас хүссэн. Мөн Төрийн болон орон нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Төрийн өмчийг хувьчлах үзэл баримтлалыг батлах, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай. Түүнчлэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль батлагдсаны дараагаар Эрүүгийн өршөөлийн хуулийг энэ хаврын чуулган хаагдахаас өмнө батлах хэрэгтэй гэсэн асуудлыг ярилцаж байна. УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдийг гурван бүлэгт хувааж болно. Нэгдүгээрт, Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс өргөн барьсан хуулийн төслүүд байна. Үүнд, Тавантолгой төсөл, Гацууртын ордтой холбоотой тогтоолынэ төсөл орж байгаа. Хоёрдугаарт, улс төрийн шинэчлэлттэй холбоотой хуулийн төсөл байна. Энэ бүлэгт Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай, Төрийн албаны багц хууль юм. Гуравдугаарт, Хууль эрх зүйн шинэчлэл орно. 2012 онд байгуулагдсан Засгийн газар хууль эрхзүйн томоохон шинэчлэлийг эхлүүлсэн. Одоогоор энэхүү шинэчлэл үргэлжилж байна. Үүнд, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад дагалдах хуулиудыг нэрлэж болно. Энэ бол 2002 оноос хойших хуулийн эрх зүйн анхны томоохон шинэчлэл юм. Эдгээр хууль батлагдсанаар маш олон эрүүгийн зүйл анги гэмт хэрэг гэсэн статусаас зөрчил рүү шилжинэ. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн өршөөлийн хуулийг батлах шаардлага үүсч байгаа” гэлээ.

 

Түүнчлэн, “Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засгийн холбогдолтой хэд, хэдэн алхам хийнэ. Тухайлбал, Ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж, Санктпетербургийн эдийн засгийн форумд оролцоно. Энэ үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Үүний дараа АНУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад айлчлахаар төлөвлөсөн байгаа” гэв.

Т.Хулан

24 Цаг.мн

Дээрэмдсэн мөнгөө үрж амжилгүй баригдав
Дээрэмдсэн мөнгөө үрж амжилгүй баригдав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.