Г.Билгүүн: Төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр мөнгө авсан хүмүүсийн нэрсийг зарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 46 секунд
Г.Билгүүн: Төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр мөнгө авсан хүмүүсийн нэрсийг зарлана

Г.Билгүүн: Төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр мөнгө авсан хүмүүсийн нэрсийг зарлана

Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг УИХ-д удахгүй өргөн барина гэж сонссон. Хуулийн гол өөрчлөлт нь юу байх вэ?

-Өмнө нь 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой 199 хүртэлх ажилчидтай бүх аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн тоонд оруулдаг байсан. Харин шинээр боловсруулж буй хуульд ангиллыг улам нарийвчилж өгөх гэж байна. Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчид гэж хувааж өгөх юм. Үүнд нь чиглэсэн тусгай бодлого байх хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хуульд УИХ, Засгийн газрын үүрэг хариуцлагыг заасан зөрчилтэй асуудал бий. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэг бүртгэлийг хуулиар биш журмаар шийддэг болно. Яг одоогийн байдлаар энэ салбарынхан тогоон дотроо өрсөлдөөд түүнээсээ хальж гарч чадахгүй байна. Үүнийг больж, бүгдээрээ нэгдэж, эхний ээлжид орон нутагтаа нэ-рийн бүтээгдэхүүн гаргамаар байна. Ингэж дотоодын зах зээл дээр импортын хэрэгцээг хангах шаардлагатай байна. Жишээ нь, зөгийн балаар бүтээгдэхүүн гаргадаг аймгууд хоорондоо өрсөлдөх биш нэгдээд дотоодын зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлмээр байна. Дараа нь тухайн бүтээгдэхүүний олон улсын стандартыг хангаж, экспортод гаргах чиглэлд ажиллах ийм зураглалаар явах хэрэгтэй. Бид мэдээллийн баазаа бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Одоогоор энэ ажлыг эхлүүлээд яваа. Монгол Улсад жижиг, дунд хэдэн үйлдвэрлэл ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ. Гарч байгаа үр дүн ямар байгаа талаар нарийн судалгаатай мэдээлэл маш их хэрэгтэй байна. Статистик мэдээллээр, 40 мянга орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй гэсэн судалгаа байдаг. Гэхдээ дотор нь ямар чиглэлээр вэ гэдгийг ангилсан мэдээллийн бааз огт байхгүй. Улсын бүртгэл, Татварын ерөнхий газарт жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой бага зэргийн мэдээлэл байдаг. Аж үйлдвэрийн яам нэгдсэн мэдээлэлтэй болж байж, ямар бодлого хэрэгжүүлэхээ тодорхойлно.

 

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас үндэсний үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Эргээд үр дүн нь гарч байна уу?

 

-Төр, засгаас санхүүгийн дэмж лэг үзүүлээд үр дүнтэй байгаа эсэхийг судлахаар Аж үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг байгуулж, бүтэн сарын хугацаанд мониторинг хийлээ. Өмнө нь олгож байсан хөнгөлөлттэй бүх зээл, тусламжийн хөрөнгийг судлахаар манай мэргэжилтнүүд тал тал тийшээ явсан. Одоогийн байдлаар мэдээллийг нэгтгэж, үнэлж, дүгнэж байна. Сайн хэрэгжүүлсэн төсөл ч байна. Үр дүнгүй, улсаас авсан санхүүжилт нь хаачсан нь нь ч бий. Тэгэхээр дөрөвдүгээр сарын эхээр шал галтын дүнг олон ний тэд нээлттэй танилцуулна. Сайн тай, муутай нь зарлана. Төсөл хэрэг-жүүлнэ гэж төсвөөс мөнгө авчихаад дундаас нь тоншдог хүмүүсийн нэрсийг нуулгүй хэлнэ. Бүр аймгаар нь нарийвчлан гаргаж, хэдэн төгрөгийн үнийн дүнтэй ямар төсөл авсан, гүйцэтгэл нь хэдэн хувьтай байгааг ч мэдээлнэ. Зөрчлөөс нь хамаарч хариуцлага тооцоод явна.

 

-888 төслийн үр дүнгийн тухайд ямар бодолтой байна вэ?

 

-Ер нь 888 гэж тодотгож нэр-лэхээ болихыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлж байсан. Гол нь аж үйлдвэрийн бодлоготой нийцэж байгааг нь бид дэмжээд явна. Аж үйлдвэрийн яамнаас 888 төслийг шүүж үзсэн. Үйлдвэржилтийг дэмжих зорилгоор 888 төслийг зарлахад ямар ч үйлдвэргүй мөртлөө цаасан дээр төсөл бичээд ирсэн хүмүүс ч байгаа. Уг нь заавал үйлдвэр эрхэлж байгаа, түүгээр нь мэргэжсэн ажилтантай байх ёстой. Цаашдаа 888 гэж нэрлэхгүй. Импортыг орлох үйлдвэрийг дэмжинэ. Түүнчлэн автомашины эд анги үйлдвэрлээд Япон улсад гаргаж байгаа ганц нэг газар бий. Жижиг, дунд ийм үйлдвэр эрхлэгчдийг дэмжих нь тодорхой.

 

-Цаашдаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Монгол брэнд гаргах чиглэлд явна гэж ойлгож болох уу?

 

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг ч энэ чиглэлд боловсруулж байгаа. Цаашдаа ер нь хамтарч, нэгдээд хөгжих чиглэлд ажиллана. Манай яамнаас Монгол Улсын нэрийн бүтээгдэхүүн, монгол брэнд гаргах чиглэлд анхаарч байна. Жишээ нь, үйлдвэрлэл эрхлэгчид нийлээд эсгийн бүтээгдэхүүн “Монголд үйлдвэрлэв” гэдэг нэрийн дор гаргаж болно. Ингэхдээ хамгийн гол нь шат дамжлагаа хувааж болно шүү дээ. Эсвэл аймаг, бүсээрээ төрөл бүрийн эсгийн бүтээгдэхүүн хийчихээд түүнийгээ нэгтгээд“Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой гаргаж болно. Олон хувилбар ярьж байна.

 

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: Unen.mn

 

"Сод Монгол" ШТС дээрэмдсэн этгээдийг баривчиллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.