Монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслол долдугаар сарын 19-нд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Үүний дагуу төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх зургаа дахь удаагийн тахилга энэ зун болох юм. Энэхүү томоохон төрийн ёслол хүндэтгэлийг дэг жаягийн дагуу зохион байгуулахаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 06-ны 01 тоот тогтоолоор ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах юм. Тодруулбал байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж (мал муулах), архи дарс, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр зохион байгуулах, ёслолын өмнө болон хойно тухайн газар орны байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх үүднээс цэвэрлэгээ нөхөн сэргээх ажлыг хийх, тахилгын үйл ажиллагааг үндэсний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж хямд төсөр, төвшин даруу, сүсэг итгэл, эрхэмлэл хүндэтгэлтэйгээр зохион байгуулахыг аймгийн төр захиргааны албан байгууллагууд үүрэг чиглэлээ болгон ажиллах юм.
Эх сурвалж: Tumen.mn

- See more at: http://www.unen.mn/content/62140.shtml?alias=society#sthash.FXjkSfEP.dpuf