111 сумын 117 мянган малчин өрхөд, өрх тус бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа хүргэх шийдвэр гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд
111 сумын 117 мянган малчин өрхөд, өрх тус бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа хүргэх шийдвэр гаргалаа

111 сумын 117 мянган малчин өрхөд, өрх тус бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа хүргэх шийдвэр гаргалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Улсын төсөь, аймаг орон нутгийн төсөв, давсан орлогод зохицуулалт хийх замаар ХХААХҮЯ-ны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг малчдад хоёрдугаар ээлжийн дэмжлэг болгон үнэ төлбөргүй хүргэх өгөхөөр шийдвэрлэлээ.

14 аймгийн 111 суманд, төмөр зудтай байгаа сум бүрт 150 тонн тэжээлийн будаа, цагаан зудтай байгаа сум бүрд 75 тонн тэжээлийн будааг хүргэх ажлыг зохион байгуулна. Нэг малчин өрхөд дунджаар 250 кг-ын тэжээлийн будаа хүргэж өгөх тооцоо гарч байна. Хоёрдугаар, Улсын нөөцөөс 5 тэрбум төгрөг гаргаж малчин өрхөд хоол хүнс хүргэж өгөх ажлыг зохион байгуулна. 111 сумын 117 мянган малчин өрхөд, өрх тус бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа хүргэх шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2.2 сая толгой мал хорогдоод байна. 2010 оны зуднаар 10 сая толгой мал хорогдож байжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • "Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Махны нийлүүлэлтийн талаар
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
  • Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар,
  • "Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал батлах тухай" Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай,
  • "Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"
  • Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны асуудлын талаар зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Л.Пүрэвбаатарын гутал ба сульдсан “вант улс”
Л.Пүрэвбаатарын гутал ба сульдсан “вант улс”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.