“Чингис”, “Самурай” бондтой тодорхой эрх мэдэлтэй албан тушаалтан холбогдсон байхыг vгvйсгэхгvй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 56 секунд
 “Чингис”, “Самурай” бондтой тодорхой эрх мэдэлтэй албан тушаалтан холбогдсон байхыг vгvйсгэхгvй

“Чингис”, “Самурай” бондтой тодорхой эрх мэдэлтэй албан тушаалтан холбогдсон байхыг vгvйсгэхгvй

Эдийн засгийн єршєєлийн хууль, Єршєєлийн хууль гээд сvvлийн єдрvvдэд монголчууд УИХ-аас батлан гаргасан болон хэлэлцэгдэж эхлэнгvvт “Шударга ёс”-чуудын ээлжит тав хоногийн завсарлагаанаас vvдэн зогсчихоод байгаа баахан єршєєлийн хуулиар амьсгалж байна. Энэ долоо хоногт дахин хэлэлцэгдэх Єршєєлийн хууль маш олон хvний эрх ашиг, хувь заяа, цаашлаад Монгол Улсын эдийн засаг, санхvvтэй ч зарим талаараа холбоотой юм. 

Учир нь энэ хууль хэрхэн батлагдан гарахаас шалтгаалан “Чингис”, “Самурай” бондоос хэдэн арван тэрбумаар нь хулгайлан завшигчид, одоо ял эдэлж байгаа, бидний татварын мєнгєнєєс мєн л хэдэн арван тэрбумаар нь хулгайлагчид єршєєгдєх vv, vргэлжлvvлэн хоригдох уу гэдэг нь шалтгаална. Энэ утгаар нь “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалантай уулзаж ярилцлаа. 

-Хууль тогтоох дээд байгууллага УИХ элдэв тєрлийн єршєєлийн хуулиар амьсгалсан єдрvvд vргэлжилсээр байна. Нэлээн хэд хоногийн ємнє Эдийн засгийн єршєєлийн тухай хуулийг батлан гаргасан. Эхлээд Эдийн засгийн єршєєлийн хуульд чухам ямар аж ахуйн нэгжvvд хамрагдаж байгаа тухай асуултаар ярилцлагаа эхлэе? 

-УИХ-аас батлан гаргасан Эдийн засгийн єршєєлийн тухай хуульд ямар аж ахуйн нэгж хамрагдаад ямар аж ахуйн нэгжvvд нь хамрагдахгvй юм бэ гэсэн vл ойлголцол нийгэмд vvсээд байгаа нь vнэн. Юунаас болж энэ vл ойлгоцол vvсээд байна вэ гэвэл хувийн хэвшлvvдээ эдийн засгийн энэ хvндрэлтэй цаг vед яаж дэмжиж, авч vлдэх вэ гэдэг нэг арга нь энэ Эдийн засгийн єршєєлийн буюу татварын єршєєлийн хууль гаргадаг арга зам байдаг л даа. Нєгєє талаасаа хувийн хэвшилдээ хамгийн их ачаалал єгдєг зvйл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нєгєєх нь Нийгмийн даатгалын шимтгэл байдаг. Бусад орнуудын туршлагыг харахад яг ийм эдийн засаг хvндэрсэн vед аж ахуйн нэгжvvддээ татварын єршєєл зарлахаасаа илvv зардлынх нь гол нь болж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлээс нь л тодорхой хугацаанд чєлєєлдєг юм билээ. Эсвэл тодорхой хугацаа єгч, боломж олгодог. Тухайлбал шинээр vvсч байгаа компаниуд эхний гурван жилдээ орлогын албан татвараас чєлєєлєгддєг байх жишээтэй гэх мэтчилэнгээр бvх аж ахуйн нэгжvvдийг тэгш эрхтэйгээр иймэрхvv зохицуулалтанд хамруулдаг жишээ байдаг. Гэхдээ юм болгон хоёр талтай байдаг шиг татварын єршєєл бол сайн ч талтай, муу ч талтай. 

-Манайх шиг ийм жижиг эдийн засагтай, гадны хєрєнгє оруулалтаас шууд хараат улс байсхийгээд л татварын єршєєлийн хууль гаргаад байх нь аль хэр зохимжтой юм бол. Хамгийн сvvлд татварын єршєєлийн хуулийг хэдэн онд гаргалаа? 

-Хамгийн сvvлд татварын єршєєлийн хуулийг 2008 онд батлан гаргасан. Тэр vед дэлхийн эдийн засгийн хямралтай уялдан манайх ч хvндхэн байдалтай байсан. Тэр татварын єршєєлийн хуулийн хуулийн дараа манай дотоодын нийт бvтээгдэхvvн єссєн. Энэ нь тэр удаагийн татварын єршєєлийн хуулийн сайн тал нь болсон. 
Нєгєє талдаа нийгэмд буруу хvлээлт vvсгэдэг нь vнэн. Яагаад гэвэл долоогоос найман жил болоод л татварын єршєєлийн хууль батлагдах нь гарцаагvй гээд аж ахуйн нэгжvvд татвараа нуун дарагдуулах, бултуулах гээд буруу тийшээ яваад байдаг. Харин нєгєє талдаа татвараа цаг хугацаанд нь vнэнчээр тєлсєєр ирсэн аж ахуйн нэгжvvд нь хохирч vлдээд байдаг. 

-Єнєєдєр Монголд татвар тєлдєг хэдэн мянган аж ахуйн нэгж байдаг вэ. Хэд орчим хувь нь татвараа vнэнчээр тєлдєг бол? 

-Єнєєдєр Монголд 70 мянган аж ахуйн нэгж байдаг. Тэднээс байнга татвараа vнэнчээр тєлдєг нь 20 мянга хvрэхгvй шахуу байдаг юм билээ. Vлдсэн 50 мянга нь цаасан дээр хуурамч тайлан гаргадаг, хоёр гурван данстай аж ахуйн нэгжvvд болчихоод байгаа юм. Vнэн хэрэгтээ эдгээрийн ихэнх нь ихээхэн хэмжээний хєрєнгє, мєнгєтэй баян компаниуд мєртлєє шал худлаа данс vзvvлээд байх жишээтэй. Хєрєнгєє нууж байгаад дараагийн татварын єршєєл хvлээгээд суугаад байдаг муу аргатай болчихоод байгаа. Тийм учраас єнєєдєр Монгол Улсад vйл ажиллагаа явуулж байгаа 70 мянган аж ахуйн нэгжид тэгш боломж олгох ёстой гэдэг vндэслэлээр Эдийн засгийн єршєєлийн хуулийг батлан гаргасан юм. Ер нь татвар тєлєгчдийн хvсч хvлээдэг зvйл бол татварын болон хууль эрхзvйн орчин нь л тогтвортой байгаасай гэдэг л юм. Тvvнээс жил болоод л орлогын албан татвар нь хєдлєєд байдаг, эсвэл жил бvхэн нийгмийн даатгалын шимтгэл нь нэмэгдээд байх юм бол тэсч vлдэх аж ахуйн нэгж цєєхєн л дєє. 
Татвар шударга байх ёстой, хvн бvхэнд ижил тэгш vйлчилдэг байх ёстой л гэсэн гол зарчим байдаг. Энэ зарчим дээр л татварын єршєєлийн хууль явагдах ёстой. Тvvнээс биш байсхийгээд л єршєєгєєд, толгойг нь илээд байж болохгvй. Миний хувьд энэ удаагийнх бол сvvлчийн татварын єршєєлийн хууль байх болов уу гэж бодож байна. Монгол шиг жижиг эдийн засагтай улсад байсхийгээд л ийм хууль гаргаад байж яагаад ч зохилдохгvй. 

-Єртэй компаниудыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар єршєєх vv, татварын єршєєлийн хуулиар єршєєх юм уу? 

-Эдийн засгийн єршєєлийн хуулиар одоо хууль, хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа эсвэл тодорхой єр зээл vvсчихсэн компаниуд хамрагдах юмуу, ер нь яг ямар аж ахуйн нэгжvvд хамрагдах вэ гэдэг нь одоо боловсрогдож байгаа журмаар зохицуулагдах юм. Татварын ерєнхий газар дээр хувийн хэвшлvvдтэйгээ хамтраад татварын єршєєлийн хуульд ямар ямар зvйлvvдийг яаж хамруулах вэ, салбар бvрийг хэрхэн хамруулах юм гээд нарийн зохицуулалтууд явж байгаа. 

-Гадны жишээ гээд ярьлаа. Гадны яг ямар орнууд иймэрхvv єршєєлийн хууль гаргадаг юм бол? 

-Гадны тийм ч олон оронд гаргаад байдаг юм биш. Иймэрхvv Эдийн засгийн єршєєлийн хуулийг голчлон зvvн Европын тєлєвлєгєєт эдийн засагтай, социалист системтэй байж байгаад чєлєєт эдийн засагт шилжсэн орнууд л ихэвчлэн зарладаг юм. Жишээлбэл Англид ч юмуу, Америк, Япон, Солонгост иймэрхvv хууль зарлагдаж байсан тvvх ер нь ховор. Хуучин социализмын орнууд, ОХУ, Болгар, Чех зэрэг орнууд л байнга зарладаг. Энэ орнуудад бизнес эрхлэгчид хєрєнгєє ихээхэн нууж, гадагш нь гаргаад байгаа болохоор л байн байн иймэрхvv хууль гаргадаг. 

-Одоо хоёулаа гол яриандаа орьё. Таны хувьд “чингис”, “Самурай” бондын зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Хоёр долоо хоног єнгєрчихєєд байхад яагаад дvгнэлтээ танилцуулахгvй байгаа юм бэ? 

-Энэ талаарх мэдээллийг ирэх долоо хоногт албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд єгнє. Одоогоор тодорхой зvйл ярих боломжгvй. 

-Ажлын хэсэгт орж ажилласан хоёр гурван гишvvн дvгнэлтэн дээр гарын vсгээ зурахгvй байгаа юмуу. Та тэдгээр гишvvдийнхээ нэрийг хэлэхгvй юу? 

-Vгvй, vгvй энэ талаар би одоо ямар ч мэдээлэл єгєхгvй. Албан ёсоор ирэх долоо хоногт бvх мэдээллийг єгнє. Тэгээд ч ажлын хэсгийн албан ёсны тайлан эцэслэж гараагvй байгаа. Энэ тайлан гарахаар ажлын хэсэгт орсон бvх гишvvдэд тараана. Єнєєдєр аждын хэсэгт орж ажилласан гишvvдэд энэ тайлан албан ёсоор тараагдаагvй байгаа. Энэ тайлан бол Аудитын ерєнхий газраас хийсэн тайлан шvv дээ. Сангийн яамнаас Хєгжлийн банкыг шалгасан тайлан бас байгаа. Энэ хоёр тайлан дээр vндэслэж л УИХ-ын ажлын хэсэг ажилласан. Тийм болохоор ажлын хэсгийн дvгнэлт эцэслэж гараагvй байна. Энэ долоо хоногтоо багтаад ажлын хэсгийн гишvvдэд тараагдаж, ирэх долоо хоногт албан ёсны мэдээлэл хийнэ, ийм л байна. 

-Танай ажлын хэсгийн дvгнэлт хvлээлт vvсгэчихээд байна. Удаашраад байгаагийн ард ямар нэгэн хуйвалдаан, хэн нэгний нєлєєлєл ороод байгаа юм биш vv? 

-Хамгийн гол нь нийт Хєгжлийн банкыг шалгаж байгаа шалгалтын ажилд маш их цаг зав, хvч хєдєлмєр орж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал 1.5 тэрбум ам. доллартай тэнцэх хэмжээний бондын санхvvжилт, мєн 290 сая ам. долларын “Самурай” бондын зарцуулалтууд чухам юунд, хэчнээн хэмжээгээр яг очиж вэ гэдгийг нягтлан тогтоох маш чимхлvvр ажил шvv дээ. Эдгээр бондын мєнгийг маш олон аж ахуйн нэгжид тарааж олгосон байгаа. Жишээлбэл ямар зээлийн хорооны шийдвэрээр, ямар ажил, vйлчилгээний зориулалтаар хэзээ єгсєн юм гээд маш их ажилтай нь ойлгомжтой. VАБЗ-єєс гаргасан зєвлємжєєр нэг ам. долларыг хоёр ам. доллар болгох тєсєлд єгєгдєж vv, vгvй юу гээд vнэндээ маш нарийн шалгалт хийгдэж байгаа шvv дээ. Тэгтэл Аудитын ерєнхий газрын дvгнэлт жишээлбэл дєнгєж сая л гарлаа. УИХ-ын гишvvд шууд очоод л аль нэг аж ахуйн нэгжийг шалгах эрхгvй л дээ. Зайлшгvй Аудитын ерєнхий газраар дамжих шаардлагатай байдаг. Тэдний тайлан дээр vндэслэж л манай ажлын хэсгийн дvгнэлт гарна. 

-Таныг албан ёсоор мэдээлэл єгнє гэсээр байтал Эдийн засгийн хєгжлийн сайд асан Н.Батбаяр, “Хєгжлийн банк”-ны Гvйцэтгэх захирал Н.Мєнхбат нар эдгээр бондын мєнгєнєєс хэд хэдэн тэрбумаар нь зувчуулсан болох нь эхнээсээ илэрчихээд байгаа юм биш vv? 

-Тодорхой эрх мэдэлтэн, албан тушаалтан холбогдсон байхыг vгvйсгэхгvй. Гадуур тийм яриа яваад байгааг ч сонссон. Гэхдээ одоогоор ажлын хэсгийн дvгнэлт эцэслээгvй болохоор би урьдчилж ганцаараа ярьж яагаад ч болохгvй. Манай ажлын хэсгийн дvгнэлт эцэслэн гарахад одоо долоогоос 10 хоногийн хугацаа шаардлагатай. Манай ажлын хэсэгт Тєсвийн байнгын хорооны гишvvд ч багтсан. 

-Таны томоохон хувьцааг нь эзэмшдэг “МСS” компани “Чингис”, “Самурай” бондоос хэдэн тэрбумын зээл авсан бэ? 

-Ямар ч зээл аваагvй. Гадуур яваад байгаа хардлага, сэрдлэгийн улмаас би єєрийгєє АТГ-аар шалгуулсан. АТГ нягтлан шалгасны эцэст “УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан ашиг сонирхлын зєрчилгvй. “МСS” компани “Чингис”, “Самурай” бондоос ямар ч зээл аваагvй байна” гэсэн энэ албан бичгийг єнгєрсєн зургаадугаар сарын 26-нд ирvvлсэн. Тэр байтугай миний хувьцааг нь эзэмшдэггvй компанийг хvртэл надтай холбож “Энэ компани нь зээл авчихсан учраас Энх-Амгалан дуугарч чадахгvй байна” гэж хvртэл гvтгэсэн л дээ. Тийм зvйл огтхон ч байхгvй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

-Хєгжлийн банкны Гvйцэтгэх захирал Н.Мєнхбат єєрийг нь “Бондын мєнгєнєєс хэдэн тэрбумаар нь хулгайлсан” гэж бичсэн “Єглєєний сонин”-ыг цагдаа, шvvхэд єгчихєєд байгаа. Энэ нь та бvхний дvгнэлт удааширч байгаатай холбоотой юм л даа? 

-Тэр бол та бvхний хоорондын асуудал. Би хєндлєнгєєс ямар нэгэн тайлбар хэлэх нь зохисгvй. 
Эх сурвалж:

Хүүхдийн зуслангийн төлбөр 170 мянган төгрөг болов
Хүүхдийн зуслангийн төлбөр 170 мянган төгрөг болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.