Монголчууд 2020-2021 онд гараа угааж сурав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 4 секунд
Монголчууд 2020-2021 онд гараа угааж сурав

Монголчууд 2020-2021 онд гараа угааж сурав

Эмгэнэлтэй бас инээдтэй сонсогдож байгаа биз. Гэхдээ л бид гараа зөв угааж, ханиадтай үедээ маск зүүж байхыг энэ онд сурсан нь үнэн. Өмнө нь угаадаг байсан уу. Байсан. Гэхдээ буруу, дутуу угаадаг байж. Ханиад хүрсэн хүн бүр бусдад ханиад өгөхөөс сэргийлж маск зүүдэг байсан уу гэвэл тэр бүр үгүй.

Гараа хэрхэн зөв угаах вэ? гэсэн асуултыг цэцэрлэгийн хүүхдүүдэд л заадаг хичээл шигээр ойлгодог байсан. Гэтэл бид үнэхээр гараа зөв угааж чаддаггүй байсныг ковидын цаг үе батлав.

Хэрвээ Та анзаарсан бол эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар оронгуут хана, мэдээллийн самбар, ихэнх байгууллагын угаалгын өрөө хаа сайгүй гар угаах дараалал, зөвлөмж, гараа угааснаар халдварт өвчнөөс хэдэн хувиар хамгаалах боломжтой зэрэг мэдээлэл бий. Гэвч энэ энгийн хэрнээ маш чухал мэдээллийг анзаардаггүй байснаа сая ковидын үеэр мөн батлан харууллаа.

Дэлхий дахинд 2020 оны 1 дүгээр сараас энэ оны 1 дүгээр сар хүртэл Ковидоос болж 2.2 сая хүн амь насаа алдлаа. Гэсэн ч манай улс ковидоос их зүйл сурч байна. Тэр дундаа эрүүл мэндийн хувьд.

Учир нь манай улсад ковид-19 гараагүй байхад халдварт өвчнөөр өвчлөх нь их байв. Ковид гарснаас хойш буюу бүтэн жилийн хугацаанд 2020 онтой харьцуулахад 2021 оны нэгдүгээр сард халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо буурсан сайн мэдээтэй.

Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сард халдварт өвчнөөр 4184 хүн бүртгэгдэж байсан бол энэ оны нэгдүгээр сард 2009 болж 50 гаруй хувиар буурсан байна. Тэр дундаа салхин цэцэг өвчнөөр өвчлөгчид 1128 буюу 98 хувиар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 119 буюу 90.2 хувиар, цусан суулгаар өвчлөгчид 77.3 хувиар, вируст хепатитаар өвчлөгчид 68 хувиар, амьсгалын замын өвчин гэх мэт гарын ариун цэвэр, маск зүүсний гавьяаг тоон мэдээллээс л харчих боломжтой. Зөвхөн нэгдүгээр сар ч биш ханиад томууны 10, 11 дүгээр саруудад өмнөх оноос харьцангуй буурсан байгаа юм.

Тиймээс бид гараа тогтмол, зөв угааж, амьсгалын замын халдварт өвчин ид дэгддэг хүйтний улиралд маск зүүх дадлыг амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэйг үүнээс харж болохоор. Тэгж чадвал ид хүйтний улиралд ханиад томуу ч тодорхой хэмжээгээр буурах нь дамжиггүй. Ковид хэзээ нэгэн цагт үгүй болно. Магдагүй зэрэгцэн оршиж ч болох. Тиймээс дээрх хоёрхон үйлдлийг хэвшил болгох нь хэнэггүй монгол занд маш их ач холбогдолтой. Бид өвчнийг хэлж биш хийсч ирдэг гэдэг. Техник технологи хөгжсөн орчин үед хийсч биш хэлсээр байхад л ирдэг болсон. Энэ цагт өөрийнхөө эрүүл мэндийг амьдралынхаа энгийн дадлаас зуршил болгон суулгах нь энэ зууны хүн болоход тун ч их хамаатай.

2020-2021 онд гараа зөв угааж, маск зүүж сурсан монголчууд минь одоо үүнийгээ хэвшил болгох л үлдлээ.

Сонирхуулахад, нийслэл хотод энэ оны 1 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй нь хөл хорио, дэг журам нөлөөлсөн байж ч болох.

Ц.Саяана

Монголын тамирчдаа эргүүлэн татъяа
Монголын тамирчдаа эргүүлэн татъяа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.