Э.Бат-Үүл дарга аа, Ботаникийн цэцэрлэг орших уу, эс орших уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 5 секунд
Э.Бат-Үүл дарга аа, Ботаникийн цэцэрлэг орших уу, эс орших уу

Э.Бат-Үүл дарга аа, Ботаникийн цэцэрлэг орших уу, эс орших уу

Дэлхийн дулаарлаас болж, дэлхий бvхэлдээ цєлжиж байна. Vvнийг дагаад манай дэлхийн “хvчилтєрєгчийн vйлдвэрvvд” устаж буй талаар мэргэжилтнvvд сануулсаар байна. Устаж буй ургамлыг аврах, Монгол Улсад ховор, ховордож буй ургамлуудыг тарималжуулах, vрийг нь хойч vедээ хадгалж vлдээх, хотын ногоон байгууламжид тарих чимэглэлийн мод, сєєг, євслєг ургамлын тєрєл зvйлийг нэмэгдvvлж, нутагшуулах туршилт судалгааны чухал ажлыг ШУА-ийн Ботаникийн хvрээлэнгийн Ботаникийн цэцэрлэгт хийдэг. Гэтэл Ботаникийн цэцэрлэг орших уу, эс орших уу гэдэгтээ тулаад байна. Ийн хэлэхийн учир нь манай улсад ховор зvйлийн ургамал тариалдаг цорын ганц хvрээлэн бол Ботаникийн цэцэрлэг юм. Гэтэл энэхvv цэцэрлэгт хvрээлэнгийн газраас 12 га-г хумслан барилга барих шийдвэрийг Хотын дарга Э.Бат-Vvл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар баталжээ. 


Тодруулбал, уг цэцэрлэгт хvрээлэн дотор Япон улсын дэмжлэгтэйгээр Анагаах ухааны их сургууль, Ерєнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барихаар болсон нь маш олон иргэд болон ТББ болон залуучуудын холбооны эсэргvvцэлтэй тулгараад байна. Єнгєрсєн хугацаанд тус цэцэрлэгт хvрээлэн єнгєє засч, нэг vгээр хэлбэл Баянзvрх дvvргийн иргэдийн амралт зугаалгын бvс болоод байсан юм. Тиймдээ ч Улаанбаатар хотын 2020-2030 он хvртэл хєгжvvлэх ерєнхий тєлєвлєгєєнд Зvvн бvсийн цэцэрлэгт хvрээлэн буюу хvvхэд залуучуудын чєлєєт цагаа зєв боловсон єнгєрvvлэх “Мини парк”-д зориулан Баянзvрх дvvргийн 12 дугаар хороонд байрлах Ботаникийн цэцэрлэгт хvрээлэнгээс 34 га газар гаргаж єгнє гэсэн шийдвэр гаргаж, баталсан байдаг. Гэтэл хотын удирдлагууд хvvхэд залуусын чєлєєт цагаа єнгєрvvлж буй уг газрыг нь захирамж нэрээр “булааж” авснаар єнєєдєр тус цэцэрлэгт хvрээлэн орших уу, эс орших уу гэдэг ацан шалаанд орчихоод байна. 

Ногоон байгууламж бvхий нийтийн эзэмшлийн 86 байршилд барилга барихыг хориглосон НИХТ-ын тогтоол гарч байжээ

Уг нь хотын удирдлагуудын захирамж, шийдвэр нэрээр далайлган барилга барих гэж буй энэ газрыг 2009 оны есдvгээр сарын 29-ний єдрийн Нийслэлийн Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын Тэргvvлэгчдийн 114 дvгээр тогтоолын хавсралтаар “Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтанд олгохгvй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг хавсралтаар тогтоон баталсугай” гэж цагаан дээр хараар бичсэн нэгэн тоот тогтоолыг НИТХ-ын дарга асан С.Билэгт тухайн vед Хотын даргаар ажиллаж байсан Г.Мєнхбаярт vvрэг болгон єгч тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг даалгасан баримт байна. Энэхvv тогтоолын утга санаа нь гэвэл Улаанбаатар хотод байгаа ногоон байгууламж бvхий нийтийн эзэмшлийн нийт 86 байршилд барилгажуулахыг хориглож, хамгаалалтанд авах НИХТ-ын тогтоол гарч байжээ гэсэн vг. Энэхvv захирамж єнєєг хvртэл хvчинтэй vйлчилж байтал гэнэт хотын одоогийн удирдлагууд НИТХ-ын Тэргvvлэгчдийн 2013 оны долоодугаар сарын 30-ны 87 дугаар тогтоолоор Ботаникийн цэцэрлэгийн 34.9 га газраас 12 га-г нь хасах шийвэр гаргаж дээр дурьдсан барилга байгууламжийг барихаар тєлєвлєсєн байна.
Хамгийн хачирхалтай нь нийслэлийн удирдлагууд энэхvv шийдвэрийг гаргахдаа хvрээлэнгийн ажилтнууд болоод ойр хавийн иргэдээс ямар ч санал аваагvй, тэдний сэтгэгдлийг нь харгалзаж vзэлгvй дур мэдэн ийм шийдвэр гаргасан байна. Уг нь Хотын дарга Э.Бат-Vvлийн хэлснээр бол саналаа єгсєн иргэдийн 70 хувь нь зєвшєєрсєн тохиолдолд барилга барих зєвшєєрєл олгох журам бий гэж заачихсан байгаа. Хэдийгээр тєрийн нэрийн ємнєєс захирамж, шийдвэр гаргах эрх нь нийслэлийн удирдлагуудад байгаа ч иргэдийн саналыг заавал харгалзан vзэж байж шийдвэрээ гаргах ёстой байсан. Гэтэл тэд олон нийтийн санаа бодлыг сонсох нь бvv хэл худал, vнэн санал асуулга ч явуулалгvйгээр ийнхvv захирамжилж байгаа нь хуулийг гууль болгосон газрын луйварын нэгээхэн хэсэг болжээ гэж хэлэхэд нэг их дэгсдvvлсэн болохгvй биз ээ. 

Эмнэлэг, сургуулийг хотын зах руу ч барих боломж бий

Юутай ч єнгєрсєн оноос эхэлж Хотын даргын захирамжийг барьсан хэсэг бvлэг хvмvvс энэхvv цэцэрлэгт хvрээлэн хавиар эргэлдэж эрх мэдэлгvй сул дорой ажилчдыг нь хvртэл элдвээр хэлж, доромжилж байсан тvvх ч єдгєє хэвлэлийн хуудаснаа баримт болон vлдсэн байгаа. Хотын захирагч Vvл баатар уг нь Улаанбаатар хотын ерєнхий тєлєвлєгєєг 2020 он хvртэл баталж, хотыг баруун тийш нь тэлэх бодлого барина” хэмээж байсан. Гэтэл энэхvv тєлєвлєгєєгєє умартан улсдаа ганцхан байдаг хамгийн том талбайтай, дээр нь ургамлын судалгаа шинжилгээ явуулдаг цорын ганц цэцэрлэгт байгууламж болох Ботаникийн хvрээлэнгийн газраас хумслан байж заавал барилга барих гээд байгаа нь цаанаа ямаршуухан ашиг сонирхолын зєрчил агуулж байгааг нь бэлхнээ илэрхийлж байна. Хэрвээ Vvл баатар дарга сэтгэл гаргаж хотоо тэлж, дэд бvтэцжvvлэх гээд байгаа бол дээр дурьдсан барилга байгууламжуудыг хаана ч барьсан болно гэж бодогдох юм. Єєрєєр хэлбэл, эдгээр барилгыг хотын баруун зах руу барьсан ч урсгалаа дагаад хvн бvр л тус газрыг зорих нь дамжиггvй. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар эмнэлгийн цогцолбор барилга гэж байгаа ч орон сууц барих гэж байж магадгvй хэмээн ярьж байсан. 
Цагтаа тvмэн зvйлийн ургамал ургаж, модод найгаж байсан тус цэцэрлэгийг сvvлийн vед хvмvvс тєдийлєн анхаарахаа больсон. 
Тиймээс та бvхэнд тус цэцэрлэгт хvрээлэнгийн vvх тvvхийг эргэн сануулахад илvvдэхгvй болов уу. Энэхvv хvрээлэн нь эрдэм шинжилгээ, сургалт гэгээрэл, танин мэдэхvй, соёл амралтын байгууллага бєгєєд манай орны байгалийн ба гадаадын гаралтай тєрєл бvрийн гоёл чимэглэл, хvнс, тэжээлийн ашигт, ховор, ховордсон ургамлыг тарималжуулж, нутагшуулж хамгаалах талаар иж бvрэн судалгаа хийдэг сорилын ботаникийн гол тєв ажээ. Ботаник цэцэрлэг нь vзvvлбэрийн буюу ногоон байгууламжийн бvс, эрдэм шинжилгээ-туршилт сорилын ажлын бvс гэсэн хоёр vндсэн хэсэгтэй. Мєн эндхийн ногоон байгууламжид ойр орчны иргэд салхилж, зугаалдаг. Олны анхаарлыг бас нэг татсан зvйл нь гэвэл Зvvн Ємнєд Азийн Ботаникийн цэцэрлэгvvдийн Холбооны гишvvнээр 2006 онд элсэж vр солилцооны шугамаар гадаадын 20 гаруй орны 38 ботаникийн цэцэрлэгтэй хамтран ажилладагаараа ихээхэн онцлогтой газар юм билээ. 
Юутай ч єнгєрсєн 2012 оноос хойш тус цэцэрлэгийн эзэмшил газарт шунасан эрх мэдэл бvхий этгээдvvд хvрээлэнгийн тогтвортой хєгжлийг алдагдуулж хєрєнгє оруулалтыг нь бодлогоор тасалж, хагас зуун жилийн туршид олон зуун судлаачид оюуны хєдєлмєрєє шингээн бvтээн байгуулсан ногоон байгууламжийг устган газрыг нь vнэгvйдvvлэх замаар хуваан эзэмшихээр ийнхvv давшилт хийж буй нь єнєєдрийн бодит vнэн. 
Юутай ч Монголдоо ганцхан байх ШУА-ийн харьяа Ботаникийн хvрээлэнгийн газарт тєрийн нэрийг барьсан эрх мэдэлтэнvvд ийнхvv улайрч эхлэв. Тэгэхээр энэ нь арай ирэх оны сонгуульд зарцуулах мєнгєє хийх гэсэн шунахай санаархал юм биш байгаа гэсэн хардлага тєрж буйг нуух юун. Тэгэхээр Нийслэлийн эрхэм захирагч, ноён Э.Бат-Vvл ээ, Ботаникийн цэцэрлэгт хvрээлэн орших уу, эс орших уу гэдэг сонголт таны гарт байна. 
Эх сурвалж:

Дугаарын хязгаарлалт хэвээрээ үйлчилж байна
Дугаарын хязгаарлалт хэвээрээ үйлчилж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.