Урвагчдад хатуухан өөрчлөлт хийгдэх нь үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 39 секунд
Урвагчдад хатуухан өөрчлөлт хийгдэх нь үү

Урвагчдад хатуухан өөрчлөлт хийгдэх нь үү

УИХ-ын 22 жилийн түү­хэнд хоёрхон удаа дав­тагдсан түү­хэн шийд­вэрийг парламент өнгө­рөгч мягмар гарагт гаргалаа. Тод­руул­бал, 1994 онд П.Жасрай аг­сан Гүйцэтгэх засаглалын тэр­гүүнээр ажиллаж байх үед Засгийн газрын бүтцэд өөрч­лөлт оруулж дөрвөн яамыг нэгт­гэн 13 яамтай үйл ажил­ла­гаа явуулах шийдвэр гаргаж байс­­наас хойш 20 жилийн да­раа Засгийн газрын бүтцэд өөрч­­лөлт оруулах асуудал орж ирсэн хэрэг юм.

Энэ удаа­гийн тохиолдлоор 16 яамыг 13 бол­гож зургаан яамыг нэгт­гэ­сэн билээ. Эрчим хүч, Уул уур­хай нэгдэн Үйлдвэр, уул уур­хай, эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сан­гийн яам нэгдэн Сангийн яам, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам нэгдэн үйл ажиллагаа явуулах болсон юм. Шинэчилсэн бүтцийг баталсан УИХ-ын гишүүд анх удаагаа элдвийн улстөржилтгүйгээр сан­дал суудлын асуудлыг шийд­­сэн гэж хэлж болно.

Бүт­цийн асуудлыг өргөн мэдүүл­нэ хэмээн Ерөнхий сайд мэдэгд­сэний дараа “давхар дээл” шиг урт сунжирсан улс төрийн хэ­рүүл маргаан өрнөх вий гэ­сэн болгоомжлол байсан ч Ерөн­хий сайд энэ удаад сайн ме­не­жер, зохион байгуулагч гэд­гээ харуулж чадсан юм. Сө­рөг хүчний улс төржилт ба­га­тай, АН-ын фракциудын хэ­­рүүлгүй тавхан хоногийн ху­га­цаанд баталсан энэхүү шийд­вэр цаашид улстөрд шинэ жи­шиг тогтоож өгсөн гэхэд ч буруудахгүй.

Асуудлаа зөв то­до­р­хойлж, нам доторх хэрүүл мар­гаанаа “хөшигний ард” хур­дан хугацаанд ойлголцож чад­вал хэлэлцэх асуудлаар хэрэл­дэж, завсарлага авч, улс төр хийх шаардлагагүй гэдгийг бат­лан харуулж чадлаа. АН ч энэ удаад фракцийн зөрчил, эрх ашиг гэхээс илүүтэй улс ор­ны хөгжил, урагшаа явж байх ёс­той бүтээн байгуулалтад ан­хаарал хандуулсан нь сай­шаал­тай. Нам шиг нам, эрх баригч шиг асуудалд хан­даж чадлаа гэж дүгнэхэд буруу­д­ах­гүй. Одоо дараагийн асуу­­дал болох сайдуудын томил­гоог ч ингэж шийдмээр бай­гаа юм. На­мууд дотооддоо асууд­лаа ярилцаж, харилцан бие биедээ буулт хийж чадвал сай­дуу­дын томилгоог элдвийн улстөр­жилт­­гүй шийдэгдэнэ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраас Socieux Plus байгууллагатай хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах боломж, төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцох уулзалт боллоо
Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраас Socieux Plus байгууллагатай хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах боломж, төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцох уулзалт боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.