“Дорнод Эдийн засгийн форум-2022” болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 4 секунд
“Дорнод Эдийн засгийн форум-2022” болно

“Дорнод Эдийн засгийн форум-2022” болно

ОХУ-ын Владивосток хотод 9 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд YII Дорнод эдийн засгийн форум зохион байгуулагдана. Энэхүү форум нь монголын улс төр, бизнес эрхлэгчдэд хэдийнээ танил болсон билээ.

YII Дорнод Эдийн засгийн форумд дэлхийн 50 орчим орны төлөөлөгчид оролцохоо мэдэгдэж баталгаажуулсан.

“Олон төвт ертөнц рүү” сэдэвт энэхүү арга хэмжээний гол зорилт нь гэвэл бизнес харилцааг шинэчлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, өсөлт хөгжлийн шинэ аргуудыг хэлэлцэн хэрэгжүүлэх юм.

Форумын ажил хэргийн төлөвлөгөөнд Алс Дорнодын алсын хөгжил, дэлхийн болон энэ бүс нутгийн эдийн засаг, олон улс орны хамтран ажиллах, дэлхийн шинэ тогтолцоог ярилцан шийдэх зэрэг олон олон асуудлууд багтсан.

YII Дорнод Эдийн засгийн форумын ажилд 70 арга хэмжээтэй. Үүнд:

  • Орос-Энэтхэг, Орос-Вьетнам, Орос-АСЕАН зэрэг бизнес уулзалтууд,
  • ОХУ – БНХАУ ажлын хэсгийн Зөвлөлийн хуралдаан,
  • Арктик дахь худалдаа – хөрөнгө оруулалтын тухай бага хурал зэрэг орсон.

ДЭЗФ-2022 форумыг мэдээ мэдээллийн 4000 орчим төлөөлөгчид нэвтрүүлж түгээнэ.

Монгол улс нь хойд дорнодын олон улсын хамтын ажиллагааг сонирхон тус форумын ажилд олон удаа оролцож байгаа орнуудын нэг билээ. Владивосток хотод манай улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээгдсэн хэдийч монголчууд үүний үр шимийг үзээгүй байна. Манай улс төрийн зүтгэлтэн, худалдаа бизнесийн төлөөлөгчид зүгээр идэвхгүй ажиглагч байхаасаа илүү тодорхой төсөл, төлөвлөгөөтэй ирж гар бие ухаанаа уралдуулж оролцох нь зүйтэй. Хэн нэг нь бидэнд бэлэн эдийн засгийн бүтээгдэхүүн санал болгохийг хүлээн авч, идэвхгүй хэрэглэгч байж болохгүй. Монголын төлөөлөгчид ДЭЗФ-2022 форумд өөрсдийн сонирхолд нийцсэн бодитоор хэрэгжих төлөвлөгөөтэй оролцон энэхүү бүс нутгийн гол тоглогчидтой хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Зөвлөлт Холбоот Улс задран бутархад гуравдагч хөршийн бодлого нь Монгол улсын эдийн засгийг амь зогооход л тус болсоноос бодит эдийн засгийн үр дүнд хүргээгүй. Сүүлийн гучаад жилийн турш улсынхаа гадаад бодлого, гадаад эдийн засгийн бодлогоороо олон талт зарчимыг баримтлан ирсэн нь өрийн дарамтанд орох шалтгаан нь болж байна. Дундыг баримтлах зарчим бол хоцрогдсон арга барил юм. Олон талыг баримтлах гэсэн байр суурьнаас хандснаараа өөрсдийн газарзүйн хөршүүд мөн гуравдагч хөршүүдийнхээ итгэлийг алдаж дууслаа. Аль аль талд таалагдах гээд бээцэгнэж буйг бүгд харж байгаа. Ийм байхад хэн манай улсыг найдвартай итгэлтэй түнш гэж тоож үзэх вэ? Ийм учраас л бид тал талаас олон улсын ядуугийн халамжийн тусламж аваад ямар ч үр дүнгүй идээд дуусгаж байна. Мэдээж, ийм тусламж нь үндэсний эдийн засагт хөрөнгө оруулалт болохгүй.

Өнөөдөр дэлхий нийтээрээ шинэ эрин үед шилжиж байгааг хүн бүр ойлгож байгаа. Өнөө үетэй хөл нийлж алхахгүй бол эдийн засгийн хохирол амсана. Манай улсын зарим давхаргын төлөөлөгчид “гуравдагч хөршийн” тусламжинд их найдаж байгаа нь Улаанбаатарыг их хохирол, эрсдэлд оруулах магадлалтай байна. Монгол улс газарзүйн хувьд Америк, Европын Холбооны орнуудаас хол байршилтай учир тэдэнд эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй, тийм ч их ач холбогдолгүй, тэдний сонирхлыг их татахгүй. Тэдний тусламжийн мөнгө нь бол ОХУ болон Хятадыг торгоох, энэ хоёр том гүрний мэдрэлээр даажигнан тоглох л зорилготой.

Эсрэгээрээ улс төр, соёл нийгмийн ялгаатай хэдийч газарзүй, бүс нутгийн байршилаа ухаалгаар ашиглан ажиллах улс орнууд хожино. Тиймээс ДЭЗФ-2022 форумыг Монгол улс нь Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллах боломж болгон ашиглах нь оновчтой юм.

Үүнээс гадна коронавирусын халдвар, мөн дэлхийн эдийн засгийн том хямрал ойртож байгаа өнөөгийн нөхцөлд манай улсын удирдлага нь ОХУ-тай бүх талаар нягт харилцан ажиллаж улс төр, эдийн засгийн байдлаа сайжруулж авах боломжтой. Орос улс нь шударга, найдвартай стратегийн түнш гэдгийг манай хоёр улсын түүх батлана. Өрнөдийн хорио цээрийн дарамтыг ажрахгүй даван туулж, өөрийн эдийн засгийн чадамж, чадалаа харуулж байна. Эсрэгээрээ Өрнөдийн орнууд гаргасан хорио цээрээсээ болж эдийн засгаараа хохирон хэдэн тэрбум еврогийн алдагдалд орж байгаа юм. Монгол улс нь Ази-Европын эдийн засгийн холбоо, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС-ын холбоо зэрэг олон улсын байгууллагуудад оролцон ажиллах хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн шийдвэргүй, зориггүй олон жил болж байгаа нь Монгол улсын үндэсний эдийн засгийг үгүй болгож иргэдийг ихээр хохироож байна.

Өнөөдөр Дорнодын Эдийн засгийн форум нь Ази-Номхон далайн бүсд олон улс орны хамтран ажиллах, дэлхийн эрэлт хэрэгцээтэй томоохон талбар болж чадсан. Оросын зах зээлээс барууны компаниуд гарсанаар ДЭЗФ-2022 форум нь Ази-Номхон далайн бүс, Ойрхи Дорнод, Африкийн орнуудад ОХУ-тай хамтран ажиллах сайхан боломжууд нээж өгч байна. ОХУ, БНХАУ хоёр гүрэн өнөөгийн цаг үед улс төр, эдийн засгийн лидер улс болсон нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс Дорнодын Эдийн засгийн форум нь дэлхийн эдийн засгийн олон жилийн түншлэлийн хамтрагчидаа олох томоохон хэрэгсэл болно. Энэхүү түүхэн боломжийг манай улс зөвөөр, үр бүтээлтэй ашиглах нь Монгол улсын цаашдын хөгжилд томоохон тулах цэг болж өгнө.

Иймээс Дорнодын Эдийн засгийн форум-2022 арга хэмжээнд оролцох монголын төлөөлөгчид бодитоор хэрэгжих ажил хэрэгч саналтай ирж оролцоно гэдэгт итгэж байна.

Оюутолгой дахь эрх мэдлийн хуваарилалт ингэж хийгджээ
Оюутолгой дахь эрх мэдлийн хуваарилалт ингэж хийгджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.