Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг “Улаанбаатар форум буюу Хөгжлийн төлөө түншлэл” уриан дор өчигдөр зохион байгууллаа.
Чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гэх мэт 1000 орчим төлөөлөгч оролцсон юм. Форумыг нээж, НИТХ-ын дарга Д.Баттулга үг хэллээ. Тэрбээр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны төлөвлөгөө, 2030 оны чиг хандлага гэж байгаа.
Энэ бодлого 2013 оны хоёрдугаар сард УИХ-аар батлагдсан. Энэ төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлнэ гэж үзвэл 25.4 их наяд төгрөг хэрэгтэй. Энэ бол 2013 оны тооцоогоор гарсан дүн. Одоо бараг энэ тоо 30-аад их наяд төгрөг болж өөрчлөгдөх байх. Энэ хугацаанд нийслэлийн төсвөөс гарах хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөгөөс хэтрэх ёсгүй юм. Гэтэл бидэнд маш их буюу 25 их наяд төгрөг шаардлагатай.
Тэгэхээр үүнийг яах ёстой вэ гэсэн асуудал тулгарч байна. Үүнийг шийдэж, хэрэгжүүлэх гарц нь хувийн хэвшлийн оролцоо юм. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг татъя, дэмжье, хамтаръя гэж байгаа юм. Бид хувийн хэвшилтэйгээ хамтарна, санаачилгыг нь дэмжинэ гээд ярих амархан. Хамгийн гол нь үүнийгээ яаж хэрэгжүүлэх вэ. Хэн нэгэн даргаас үл хамаарсан бүтцийг яаж бий болгох вэ.
Энэ асуудал форумын гол сэдэв болж буй юм. Хувийн хэвшлийг татан оролцуулснаар төсвийн гадуурх тодорхой хэмжээний эх үүсвэрийг бий болгож чадна. Хоёрдугаарт, хувийн хэвшил өөрөө хэнээс ч илүү гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг” гэдгийг форумын үеэр хэлж байлаа. Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэл хувийн хэвшилгүйгээр хөгжихгүй” сэдвээр илтгэл тавьсан юм. “Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 67 томоохон компани нэгдэж Улаанбаатар хотын Худалдааны танхимыг байгуулсан байна. Энэ бол нийслэл хотын хөгжилд чухал үүрэгтэй үйл явдал юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн төлөөлөл болж ажиллахад бэлэн зохион байгуулалт руу шилжсэн нь маш чухал.
Нийслэл бүтээн байгуулалтын ажлаа хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр харилцан санал солилцон, нэг ойлголтод хүрэх гэж байгаад таатай байна” гэдгийг онцолж байсан юм. Үүнээс гадна чуулганы үеэр нийслэлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийн талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа оролцогчдод товч танилцуулга хийлээ. Нийслэл 2030 он хүртэл том, жижиг 142 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Зөвхөн энэ онд л гэхэд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн 37 төсөл, хөтөлбөр байгаа гэнэ.
Энэ хүрээнд томоохон төслүүд болох Улаанбаатар хотын хөнгөн метро барих, амьтны хүрээлэн, усан парк байгуулах, “Монгол наадам” цогцолбор, Туул, Сэлбийн хурдны зам барих зэрэг бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхнийг идэвхтэй оролцохыг урьсан юм. Уг төсөл, хөтөлбөрүүийн нэг бүр нь дунджаар 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай томоохон бүтээн байгуулалт болох аж.
Тиймээс эдгээрт хувийн хэвшлийнхнийг идэвхтэй оролцохыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга уриаллаа. Мөн энэ өдрийн чуулганы хүрээнд нийслэл болон Улаанбаатар хотын Худалдааны танхим “Хөгжлийн төлөө түншлэлийн тунхаг” бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Улаанбаатар хотын бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүхий эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бүрдсэн, байгальд ээлтэй, бүс нутгийн бизнес, санхүү, аялал жуулчлалын төв ухаалаг, найрсаг, авлигагүй хот болгон хөгжүүлэх юм байна.
Хувийн хэвшлийнхэн хамтран ажиллахад бэлэн гэв
Харин “Улаанбаатар хотын худалдааны танхим”-ын ерөнхий захирал О.Амартүвшин форумын үеэр “Хувийн хэвшлийн санаачилга” сэдвээр илтгэл тавилаа. Хот дэмжээд, баталгаа гаргаад, хамтран ажиллавал хувийн хэвшил томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгийг тэрбээр онцолсон юм.
Тухайлбал, нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд Богд уулыг аялал жуулчлалын бүс болгож ашиглах, Туул голын дагуу дугуйн зам, автозам барьж, ногоон байгууламжийг хөгжүүлэх зэрэг төслийг танилцууллаа. Жишээ нь, Богд уулын оройд агаарын кабинаар эсвэл явган замаар гарах зэрэг аяллын маршрутыг бий болгох боломжтой гэж үзжээ.
Мөн Туул голын дагуу дугуйн зам барьснаар голын эрэг дагуух аялал, жуулчлалыг хөгжүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах санаачилгыг хувийн хэвшлийн байгууллагууд дэвшүүлээд байгаа аж. Үүнээс гадна Улаанбаатар хотын төв орчмын дэд бүтцийг сайжруулах, томоохон барилга, байгууламжуудыг холбосон агаарын гудамжийг байгуулах, ингэснээр хотын замын түгжрэл, ачааллыг бууруулах зэрэг олон төсөл, хөтөлбөр хувийн хэвшлийнхэнд бэлэн буй аж. Гагцхүү хот дэмжээд, баталгаа гаргаад, ойлголцож, хамтран ажиллах шаардлагатай байгаа гэдгийг Улаанбаатар хотын Худалдааны танхимын зүгээс онцолсон юм.
Эх сурвалж: www.mminfo.mnЧуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гэх мэт 1000 орчим төлөөлөгч оролцсон юм. Форумыг нээж, НИТХ-ын дарга Д.Баттулга үг хэллээ. Тэрбээр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны төлөвлөгөө, 2030 оны чиг хандлага гэж байгаа.