Сургуульгүй сурагчдыг хаана багтаах вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 43 секунд
Сургуульгүй сурагчдыг хаана багтаах вэ

Сургуульгүй сурагчдыг хаана багтаах вэ

Хичээллэх байр, танхимгүй сургууль байх юм. Сургуулийн байргүй мөртлөө сургууль байна гэхээр уншигчид гайхах магад. Гэхдээ л ийм нэгэн сургууль байдгийг сонсоод бодит байдалтай танилцахаар уг сургуулийг зорилоо. Биднийг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийг зорин очиход Японы “Жайка”- гийн тусламжаар барьсан хичээлийн өргөтгөл, нийтийн байртай төстэй нэг давхар байшин, суурийг нь тавиад дутуу орхисон барилга байв. Харин хичээл нь өргөтгөлийн байранд ордог юм байна. Сургуулийн гурван тал нь айлын хашаагаар хүрээлэгдсэн бөгөөд өргөтгөлийн байраас хоёр метр хэртэй зайд байх айлын хашаанаас нохой нь хуцаж биднийг цочоов. Ийм дүр зургийг хараад бүрэн дунд боловсролын сургууль энд байна гэдэгт эргэлзсэнээ нуух юун. Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурах эрхтэй. Гэтэл ойр хавьд нь айлын ноход хуцалдаж, сурагчдыг урчихаж магадгүй байгаа нь харагдлаа. 
 

Өргөтгөлийн байр руу орж үүдний жижүүрт учир байдлаа тайл барлан дотогш орлоо. Хам гийн эхэнд сурагчдын хувцасны өлгүүр байх талбай нүдэнд туслаа. Энд волейболын тор татсанаас харахад биеийн тамирын заал болгон ашигладаг нь тодорхой. Энэ сургууль биеийн тамир, урлагийн заалгүйгээс хувцасны өлгүүрийн талбайд биеийн тамирын хичээл орохын хамт бүхий л арга хэмжээг зохион бай гуул даг аж. Уг нь хавар, намрын дулаан цагт биеийн тамирын хичээлийг гадаа талбайд орж болно. Гэвч гадаа зай талбай нь тохи жилтгүй, сул шороотой бо- лохоор орох боломжгүй, хичээл эхлэх, тарах цагт битүү шороо босдог юм билээ. Сургуулийн хоёр, гурван давхрын коридорын булангуудад хавтангаар хана босгон өрөө гаргасан бөгөөд хаалган дээр нь бага ангийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, нягтлан гэх хаяг хадсан байв. Өргөтгөлийн зориулалтаар барь сан энэхүү хичээлийн байр 720 хүүхдийн суудалтай, 18 ангитай ч өнөөдрийн байдлаар 1200 хүүхэд суралцаж байгаа аж. Урлаг, спортын заал, лаборатори, ажлын өрөөгүй юм. Тиймээс сургалтын гурван менежер, нийгмийн ажилтан, нягтлан нь коридорын буланд хавтангаар хаалт хийж, өрөө гарган сууж байгаа нь энэ. Захирал нь хүртэл суух өрөөгүйгээс нэг ангийнхаа ханыг хувааж, хаалт хийсэн байдалтай байлаа. Биднийг захирлын өрөөнд ярилцаж байх зуур хажуу ангийн сурагчдын шуугиан тод сонсогдож байлаа. Харин нэг ангийг багш нарын өрөө болгосон бол өөр нэг ангийг хуваан мэдээлэл зүйн танхим болгожээ. Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрмийн 6.2-т “Сургууль нь хичээлийн танхимаас гадна осол аюулгүйн болон эрүүл ахуйн дүрмийн дагуу тоноглосон хичээлийн төрөлжсөн ка бинет, лаборатори, номын сан, унш лагын танхим, багш, хүү хэд хөгжлийн төв, биеийн та мирын заал, талбай, ногоон байгуу ламж, эмчийн өрөө, цайны газар захиргаа, аж ахуйн өрөө, тасалгаатай байна” гэж заасан байх юм. Гэтэл энэ сургуульд хичээлийн танхимаас бусад нь байхгүй аж. Тус сургуулийн захирал А.Мөнхчимэгийн хэлж буйгаар энэ сургууль 1975 онд бага сургуулийн зориулалтаар байгуулагдсанаас хойш ангидаа галлагаатай хичээл- лэж дөрөвдүгээр анги төгсгөдөг байсан гэнэ. 2006 онд бүрэн дунд сургуулийн гэрчилгээ авч 2007 онд анхны ес, 2009 онд анхны 11 дүгээр ангиа төгсгөжээ. Энэ онд суурь боловсролын найм, бүрэн дунд боловсролын зургаа дахь төгсөлтөө хийх юм байна. Өнгөрсөн жилүүдэд гурван ээлжээр хичээллэдэг байсан бол энэ жилээс ангиудаа нэгтгэж 33 бүлэг болгон бага ангидаа 40 хүүхэдтэйгээр хоёр ээлжээр хичээллэдэг болжээ. Харин ирэх хичээлийн жилээс гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүйд хүрээд байгаа аж. Ингээд сургуулийн нөхцөл байдлын талаар тус сургуулийн захирал А.Мөнхчимэгээс торууллаа. 
 

-Ирэх хичээлийн жилээс гурван ээлжээр хичээллэнэ гэж байна. Хоёр ээлжээр хичээллэх боломжгүй юм уу. Нэгдүгээр ангид хэдэн бүлэг авах вэ? 
 

-Ирэх хичээлийн жил гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй. Учир нь, энэ жил 12 ангийг ганц л бүлэг төгсч байна. Гэтэл ирэх хи чээ- лийн жил нэгдүгээр ангид л гэхэд гурван бүлэг орж ирнэ. Тэ гэхээр 16- хан ангид гурван ээлжээр хичээл- лэхээс өөр аргагүй. Уг нь хорооны бүрт гэлээрээ нэгдүгээр ангид таван бүлэг авах болдог. Хэрэв та ван бүлэг авбал гурав байтугай ээл- жээр хичээллэх болно. Тиймээс сур гуулийн багтаамж, боломждоо бариг дан ирэх хичээлийн жил гурван бүлэг авна. 
 

-Харьяаллынхаа хүүхдүүдийг бүрэн авч чаддаг уу. Хэддүгээр хорооны хүүхдүүд хамрагддаг вэ? 
 

-Чингэлтэй дүүргийн XII хорооны Булагийн зургаагаас хойш- хи гу дамжны хүүхдүүдийг авдаг. Сур гуулийн ойр хавь Бу лагийн нэг дүгээр гудамж болохоор ойр орчмын хүүхдүүдээ авдаггүй. Аваад ч багтахгүй. Булагийн зурга дугаар гудамж наас хойшхи хүүхдүүдээ арай хийж багтаадаг. Зургаагаас урагш гудамж ны хүүхдүүд 57 дугаар сургуульд явдаг. 
 

-Танай сургуулийг гадуур “Сургуульгүй сургууль” гэж нэрлэх болсон байна. Үнэхээр ч энд ирээд нөхцөл байдалтай танилцахад ингэж нэрлэхэд буруудах зүйлгүй юм? 
 

-“Сургуульгүй сургууль” гэхээсээ илүү энд сургууль байгаад, сургалт явуулж байгаа учир “Орчин нөхцөлгүй” сургууль гэвэл илүү үнэнд ойртох байх. Манай сургууль 1975 онд бага сургуулийн зориулалттай хичээлийн хоёр байр барьснаас хойш 2006 он хүртэл ангидаа галлагаатай хи чээл лэж байсан. 2006 онд 720 хүүхдийн суудалтай өргөтгөлийг Японы “Жайка”-гийн буцалтгүй тусламжаар барьснаар 2009 онд Мэргэжлийн хяналтын газ- раас хуучин хоёр байранд хи чээл явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын тушаалаар өнгөрсөн жил нэг байрыг буулгасан. Оронд нь өргөт гөлийн барилга барьж эхэлсэн боловч царцаагдсан барил гын жагсаалтад орсон. Ха рин буулгаагүй үлдсэн жижиг бай ран даа 2010, 2012 онд дүүргийн Засаг даргын тамгын газраас өгсөн 10 сая төгрөг, Дэлхийн зөнгийн өгсөн хөрөнгөөр хоёр удаагийн засвар хийж цахилгаанаар халдаг болгосон. Эндээ хөдөлмөр, англи хэл, орос хэлний кабинет хичээллүүлэхээр зохион байгуулсан. Манай дунд ангиудад хими, физик, биологи зэрэг хичээлийн кабинет, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж байхгүй. Технологийн хичээлд гэхэд оёдлын, сүлжмэлийн зэрэг машин дээр оёдол хийж сураад гарах ёстой. Гэтэл манайд зориулалтын нэг ч анги танхим алга. Мөн номын сан, спорт, урлагийн заал, цайны газар ер байгаагүй. Тиймээс хувцасны өлгүүрийн зориулалттай газрыг биеийн тамир, урлаг соёлын заал болгон ашиглаж байна. Ингэснээр сургуулиар нэг чимээ шуугиан тархаж хүүхдүүдийн анхаарал төвлө- рөхгүй, ажил, хичээл чанартай явах боломжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл бага сургуулиас бүрэн дунд сур гууль болгосон хэрнээ сургал- тынх нь орчин нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй байсаар өдийг хүрлээ. 
 

-Сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг хэзээ барьж эхэлсэн бэ. Одоо гүйцээж барихгүй байгаа шалтгаан нь юу вэ? 
 

-2007 онд Засгийн газрын 70 дугаар тогтоолоор биеийн тамирын заал, номын сан, цайны газар бүхий нэмэлт өргөтгөлийн барилгыг барихаар болсон. Энэ тогтоолын дагуу 2009 онд зураг төсөл, төсвийг нь баталсан. 2009 оны төсөв нь 550 сая төгрөг болсон. Сонгон шалгаруулалт зарласнаар “Вайт мүүд лайт” ХХК ажлыг авч 2012 оны арваннэгдүгээр сард буюу өвөл ажлаа эхэлсэн. 550 сая төгрөгөөр суурь тавиад дутуу орхисон. Харин 2014 онд хөрөнгө байхгүйгээс өнөөд- рийг хүртэл “царцсан” байдалтай байна. Энэ оны улсын төсөвт барил- гыг гүйцээхээр 555.1 сая төгрөг баталсан ч зардлын хэмнэлт хийх Засгийн газрын тогтоол гарч төсвийг 50 хувиар хасч 277.5 сая төгрөг болгосон. Энэ мөнгийг холбогдох газраас өгнө гэсэн боловч хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Энэ мэт хүнд байдалд орсон нь ганц энэ сургуулиар зогсохгүй Олон сургууль хичээлийн байр- гүйгээс гурван ээлжээр хичээллэж, өөр сургууль руу хүүхдүүдээ явуулж байгаа. Баяр ёслолд мөн- гийг хэдэн саяр нь зарцуулдаг хэрнээ хойч ирээдүй болсон хүүх дийн боловсролд мөнгө гарга хаасаа гар татдаг эрхмүүд энэ байдалд дүгнэлт хийх цаг иржээ. Сонгууль болохоор улстөрчид төдөн сургууль, цэцэрлэг барьж байгуулна гэж амладаг. Шинээр сургууль, цэцэрлэг барих нь буруу биш ч өмнө нь бариад дутуу орхисон энэ мэт олон сур- гууль, цэцэрлэгээ эхлээд тордвол дээр сэн. Засгийн газрын энэ сарын 25-ны хуралдаанаар Концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэг- жүүлэх ”Дунд сургууль, сургуу лийн өргөт гөл, цэцэрлэг барих төсөл”- ийн хүрээнд нийслэлийн 38, 73, 32, 14 дүгээр дунд сургууль, 10, 18, 146 дугаар цэцэрлэгийг буулгаж, ба рилга байгууламжийг барих кон цессын гэрээг “Залуучуудын нээлттэй боловсролын корпораци” ХХК-тай байгуулахаар болсон байна. Өмнөх буулгасан сургуу лийн байрны хөрөнгө мөнгө ший дэг дээгүй байхад дахиад л дар аагийн сур гуулийн барилгыг нурааж эхлэх нь. 

 

 

М.ЭНХЦЭЦЭГ

Unen.mn

НИТХ-ын 45 тойргийг ингэж хуваажээ
НИТХ-ын 45 тойргийг ингэж хуваажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.