Оюутолгойн үйл ажиллагаанд ашигладаг худгуудыг буруу барьсны улмаас гадаргын усны нөөц алдагдаж, орон нутгийн малчдын худаг ширгэж эхэлсэн бөгөөд цаашдаа гүний усны нөөц бохирдох эрсдэлтэй байгаа тухай таагүй мэдээ байна. Олон улсын "Independent Environmental and Social Consultant” хэмээх байгууллагаас өнгөрсөн онд Оюутолгойн уурхайн үйл ажиллагаанд аудит хийж, зөвхөн ундны усны нөөц, тэр тусмаа Ундай голын нөөцөд хэрхэн нөлөөлж буй талаар гаргасан тайландаа эл мэдээг дурджээ.
Ундай гол нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших бөгөөд Зайсангийн хэцийн нурууны хажуу бэл, 1461.5 м өндөр нэргүй уулын өвөр хажуугаас эхэлж Галбын говь хүрдэг 120 км урт гол юм. Голын сав газрын талбай нь 1390 км.кв бөгөөд Оюутолгойн уурхайн зөвшөөрөлтэй талбайг хойноос зүүн тийш дайран өнгөрдөг байна. Тиймээс компанийн зүгээс Ундуй голыг хамгаалах, голын гольдролд хэсэгчлэн тохируулга хийх төслийг хоёр жилийн өмнө батлуулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Ундай гол нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших бөгөөд Зайсангийн хэцийн нурууны хажуу бэл, 1461.5 м өндөр нэргүй уулын өвөр хажуугаас эхэлж Галбын говь хүрдэг 120 км урт гол юм. Голын сав газрын талбай нь 1390 км.кв бөгөөд Оюутолгойн уурхайн зөвшөөрөлтэй талбайг хойноос зүүн тийш дайран өнгөрдөг байна. Тиймээс компанийн зүгээс Ундуй голыг хамгаалах, голын гольдролд хэсэгчлэн тохируулга хийх төслийг хоёр жилийн өмнө батлуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/60501.shtml#sthash.MJ6EG5It.dpuf